| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01904/И |
| Дугаар | 312/шш2025/01124 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 312/шш2025/01124
| 2025 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/01124 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн хүү Э., 2012 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн хүү Э.*******, 2017 оны 02 дугаар сарын 16-нд төрсөн охин Э.******* нарыг нэхэмжлэгч /эх/ Ч.******* асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Боржигон овогт *******ын ******* /РД:/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Боржигон овогт *******ын /РД:/, Боржигон овогт *******ын ******* /РД:/, Боржигон овогт *******ын ******* /РД:/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн /100 хувь/ хэмжээгээр эцэг Ш.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оюутуяа, хариуцагч Ш.******* нар хүү Э., Э.*******, Э.******* нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, Ш.*******, Ч.Оюутуяа нар хүүхдүүдтэйгээ хэзээ ч уулзах, хамт байх, тэдний өдөр тутмын амьдралд нь туслах оролцох эрхтэй, Ш.******* нарын гэр бүлийн амьдарч байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-30 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан 178,000,000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж Ш.*******т ногдох үнэ 35,600,00 төгрөгийг Ж.*******ын төлөх 3 хүүхдийн тэтгэмжид тооцож суутгуулна. Сар бүрийн төлбөрийн 50 хувийг энэ төлбөрт татуулна гэж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамж 279,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ