Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

 

 

 

  2024        03         06                                        2024/ДШМ/12

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Яллагдагч: С.Г,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/23 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр С.Гт холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “00Х” овогт Сийн Г, 000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн С суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Улаанбаатар хот Х дүүрэг ..-р хороо ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын .....-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны .... дугаар сарын .....-ний өдрийн 000/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 нэг жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн 2022/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн /регистрийн дугаар РН-000/.

Шүүгдэгч С.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ...... тоотод оршин суух Л.Б....гийн гэрээс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 4.150.000 төгрөгийн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг, 17-03 тоотод оршин суух Г.О....ийн гэрээс ..... оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, ................. төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт ....................төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаар захирамжаар

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 00Х овогт Сийн Гт холбогдох эрүүгийн 000дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...1.Шүүгчийн захирамжид хавтаст хэргийн 47-52 дугаар талд Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт нь хуулбар хувь авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурж, хувийн болон байгууллагын баталгааны тэмдгээр баталгаажуулна” гэж заасан. ............-ний шинжээч Ц.Т....ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ................ дугаартай шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан цахим гарын үсгээр баталгаажсан байна. Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна” гэж заасан байх тул шинжээч гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзнэ. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Цахим тамгыг гэрчилгээнд заасан хувийн түлхүүр эзэмшигч хуулийн этгээд хэрэглэж болно”, 7.2-т “Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ”, 7.5-т “Хуулийн этгээд цахим тамгагүй бол энэ хуулийн 7.2-т заасан этгээдийн тоон гарын үсгийг хэрэглэж болно” гэж заасан байна.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт нь тоон гарын үсгээр баталгаажсан, эх хувьд гарын үсэг зурсантай адил хүчинтэй байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, шинжилгээний байгууллага шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

2. Хавтаст хэргийн 43-45 дугаар талд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол авагдаж, шинжээч Ц.............д хууль сануулж, баталгаа гаргуулсан байна. Дамно ХХК- ийн шинжээч үнэлгээний мэргэжилтэн Х дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4-т “шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг”; 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг;” гэж тус тус заасан. Д ХХК-ний шинжээч Ц нь тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд болохоо хавтаст хэргийн 47-52 дугаар талд авагдсан дүгнэлтдээ тусгасан байна. Үнэлгээний тайлан бэлтгэсэн үнэлгээний мэргэжилтэн Х.Нд хууль сануулсан баталгаа танилцуулж, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Учир нь үнэлгээний мэргэжилтэн Х.Н нь дүгнэлт гаргах эрхтэй шинжээч буюу тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд биш, зөвхөн туслан гүйцэтгэсэн этгээд юм.

Иймд шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй гэх заалтын тухайд:

Хохирогч Г.Оийн мэдүүлэгт “Орчин цагийн /хэмжээг нь мэдэхгүй байна/ 2 ширхэг мөнгөн аяга... эд зүйлс алдагдсан байсан. ...Надад эд зүйлсийг худалдаж авсан баримт байхгүй” гэж дурдсан байна.

“................ ХХК”-ний шинжээч И.Ж-ы 2023 оны 10 дугаар сарын 06- ны өдрийн ТХҮ-023/7931 дугаартай дүгнэлтэд 1 мөнгөн аяганы хэлбэр хийц, хэмжээ тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй талаар дурдаж бусад эд зүйлийг үнэлж дүгнэлт гаргасан. Хэрэгт “И” ХХК-аар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол авагдсан боловч мөн 1 мөнгөн аяганы хэлбэр хийц, хэмжээ тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй талаар дурдаж хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан албан бичгийг ирүүлсэн.

Иймд 1 мөнгөн аяганы үнэлгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/23 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч С.Гыг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ............. тоотод оршин суух Л.Б-ийн гэрээс 2022 оны .... дүгээр сарын .....-ний өдөр хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 4.150.000 төгрөгийн, Хөвсгөл аймгийн ............. сумын..... дүгээр баг, ............тоотод оршин суух Г.О-ийн гэрээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 2.940.000 төгрөгийн буюу нийт 7.090.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, №000дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокурор, мөрдөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байна гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байна.

1. Хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заатад  “...эрүүгийн 2238003580463 дугаартай хэргийг яллагдагч С.Гт холбогдох эрүүгийн 2338003230455 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэсэн атлаа 4 дэх заалтад “Яллагдагч С.Гт холбогдох 2338000000475 дугаартай хэрэгт хураан авсан эд зүйлгүй...” гэж зөрүүтэй байдлаар бичсэн нь ойлгомжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7-д заасантай нийцээгүй байна.

2. Прокурорын гаргасан: “..... ХХК-ний шинжээч Ц..............ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХӨ-23-16 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хуулбар хувь байгаа нь хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан цахим гарын үсгээр баталгаажсан...” гэх агуулга бүхий эсэргүүцлийн тухайд:

Шүүх шинжилгээний тухай  /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17 дугаар зүйлд шинжээч дүгнэлт гаргах үндэслэлийг хуульчлан тодорхойлсон байх бөгөөд хэргийн 47-52 дугаар талд авагдсан байгаа нь “............” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гэх баримт нь хуулбар хувь байгаа нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.6, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн нотлох баримтын хуулбар хувь хэрэгт байгаа нь эх хувийг яагаад авах боломжгүй талаарх прокурор, мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдаагүй. 

Түүнчлэн хэргийн 45 дугаар талд мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор Ц.Т гэх хүнийг шинжээчээр томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаанд шинжээч Ц.Т гарын үсэг зураагүй атал “Д” ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Т, үнэлгээний мэргэжилтэн Х.Н нар дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй болжээ /хх-47/.

Хэргийн 51 дүгээр талд авагдсан албан тушаал гэсэн хэсэгт үнэлгээний мэргэжилтэн Нямцацрал, захирал Түвшинцэнгэл гэж тэмдэглэсэн байх ба Цахим бичигт тоон гарын үсэг QR код уншигдахгүй байгаа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

Мөн үнэлгээчин Х.Н...д эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжилгээ хийлгэхийг даалгаж, танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

3. Прокурорын гаргасан: “...хэрэгт “Ихэр-Мөрөн аудит” ХХК-аар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол авагдсан боловч мөн 1 мөнгөн аяганы хэлбэр хийц, хэмжээ тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй талаар дурдаж хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан албан бичгийг ирүүлсэн...” гэх эсэргүүцлийн тухайд:

Хэрэгт авагдсан хохирогч Г.Оийн өгсөн: “.../хэмжээг нь мэдэхгүй байна/ 2 ширхэг мөнгөн аяга... зэрэг эд зүйлс алдагдсан. Мөнгөн аягыг 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх хувь хүнээс 1 ширхгийг нь 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийт 900.000 төгрөг болж байна. Одоо энэ үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121, 123/,

Шүүгдэгч С.Гын гэрчээр өгсөн: “...гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж гэр дотроос 2 ширхэг мөнгөн аяга, ээмэг хулгай хийж авсан... Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах Цагаан-уул захын автобусны... зогсоолын ойролцоо байрлах хүрэн өнгөтэй гутал засварын газар луу орж гутал засварын хүнд хоёр ширхэг мөнгөн аягаа 50.000 төгрөгөөр зарж борлуулж...” гэх мэдүүлэг /хх-ийн 127/   

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол” дээр үеийн мөнгөн аяга, дунд гарын /150 гр мөнгөний орцтой, хуучин цэнэ, хохирогчийн үнэлгээгээр 1.000,000 төгрөг, үе дамжиж ирсэн” гэж тэмдэглэгдсэн /хх-н131/,

“А” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-023/7931 дугаартай “дээр үеийн мөнгөн аяга дунд гарын хэлбэр хийц тодорхой бус үнэлгээ тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-129/ гаргасан байх ба хулгайд алдагдсан гэх мөнгөн аяганы хэлбэр хийц, шинж чанар, үнэлгээг тогтоолгох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Учир нь хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” буюу нотолбол зохих байдлыг нотолж тодруулаагүй гэж үзэх үндэслэл болно.

Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

4. Шүүх хуралдаанд прокурорын гаргасан: “...Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаартай манайд гардуулж өгсөн шүүгчийн захирамж, хэрэгт байгаа шүүгчийн захирамж нь өөр байгаа нь процессийн ноцтой алдаа гаргасан байна...” гэх тайлбарын тухайд:

Хэргийн 190-195 талд авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаар захирамжийн 191 хуудасны дээд талын мөрөнд “хооронд мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 2.940.000 төгрөгийн, нэр бүхий” гэх бичвэр прокурорт гардуулсан захирамжид бичигдээгүй бичиг хэрэг, техникийн алдаа гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүхийн хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” уг шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх шийдвэрээ хуульд заасан бүтэц, хэлбэрээр гаргах, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй ажиллавал зохино.

Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцооллыг бодиттой гаргасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/23 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

                                                                                      Л.ЭРДЭНЭБАТ