Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 284

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Д.

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1705010300360 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 1-нд Төв аймгийн Өндөрширээ суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, тоотод амьдарч байгаа, Төв аймаг, дамж, 05 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ялгүй, дугаарын регистртэй, Боржигин овогт гийн

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талд байрлах “Ижил хаш” нэртэй хүнсний дэлгээр дотор хохирогч Г.той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйл надад байхгүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэрэг маргаан гаргах болсон шалтгаан нь тэр хүүхэд намайг өөрөө хэл амаар доромжлоод байсан юм. Тухайн үед би тэр дэлгүүрт ажиллаж байсан. Одоо ажиллахгүй байгаа.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай учир байдлыг ойлгож мэдсэн. Тиймээс би өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцоно.

Би 5 настай нэг хүүхэдтэй, 01 ой гаруйтай нэг хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг гэв.  

  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Гэрэлмаагийн  “... 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 9 цагаас 10 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн зүүн талын 3, 4 дүгээр хороолол өгсдөг зам дагуу байрлах “Ижил хаш” хүнсний дэлгүүрт би хэд хоногийн өмнө гар утсаа тэр дэлгүүрт унааны мөнгөгүй болчихоод барьцаанд тавьсан. Удалгүй нөгөө худалдагчид нь 7000 төгрөг өгөөд гар утсаа арай авч амжаагүй байсан. Тэгээд би очоод гар утсаа авий гэхэд гар утас чинь байгаа, мөнгөө өг гэсэн. Би нөгөө худалдагчид өгсөн, та яриад асуугаад өгөөч гэхэд нөгөө эгч би тэгж мөнгөөрөө нэгжээ барахгүй, өөрсдөө утсаараа ярь, өөрсдөө хоорондоо учраа ол гээд намайг гар гээд хөөсөн. Би гарахдаа “... орк авгай вэ” гээд хэлтэл над руу, нүүр рүү учир зүггүй дайраад байсан. Дэлгүүрээс нь гарч ирээд цагдаа дуудсан” /хх-н 10/ гэж,

гэрч А И “... 2017 оны 9 дүгээр сарын 28-ны 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Ижил хаш” дэлгүүрт очиж тооллого хийх гэж байсан. Дэлгүүрт очиход эрэгтэй, эмэгтэй орж ирээд хүүхдийн нүүр маажсан байна, цагдаа дуудна гээд, араас нь нэг эмэгтэй орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Хөргөгч онгойлгоод ундаа авч над руу шидэх гээд байсан. Би та одоо боль, цагдаа ирэхээр нь учраа ол, хэрэлдээд баймааргүй байна гэж хэлсэн чинь над руу дайраад хэрүүл хийгээд байхаар нь гараад явсан. Манай дэлгүүр хаах болж байсан учир гараад явсан. Эгчээс ямар учиртай юм бэ гэж асуухад гар утсаа барьцаанд тавьсан хүн тавьсан гар утсыг авах гэж ирээд маргаан үүсгээд надтай хэрэлдсэн гэсэн. Хэл амаар доромжлоод байсан, гарахгүй болохоор нь уурлаад маажсан, тэр залуу намайг цохьсон гэж хэлсэн” /хх-н 15/ гэж,

гэрч О М “... 2017 оны 9 дүгээр сарын 28-ны орой той хамт 1 дүгээр хорооллоос, эгчийн гэрээс гараад явж байсан чинь  дэлгүүрээс утсаа авна гээд бид хоёр хамт Баянгол дүүрэгт байрлах “Ижил хаш” дэлгүүр рүү очсон.  утсаа авъя гэсэн чинь худалдагч эгч мөнгөө өгсөн юм уу гэхэд  мөнгөө эмэгтэй хүүхдэд өгсөн гэж хэлсэн. Та утсаар яриад өгчих гэхэд нэгж байхгүй өөрсдөө ярь гээд гар утас өгөхгүй байсан.  гарахдаа орк авгай гээд хэлчихсэн чинь тэр худалдагч ыг маажчихсан.  худалдагч эгчийг буцаагаад түлхсэн ба гар утсаа авах гээд удаан хүлээж зогссон” /хх-н 16/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Г.ын гэмтэлтэй холбоотой “Г.ын биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, баруун, зүү хацар, хамрын угалз, уруул, ооч, хүзүүнд гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 19/ гэсэн 12364 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Д.ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д. бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Д. цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Д. шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт гийн ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Д. торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Д. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ