2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04234

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13 191/ШШ2025/04234

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

/Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч нь 2023 оны 4 дүгээр сард автомашин худалдан авахаар болж урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг бүрдүүлэн, Инвескор ББСБ-аас 48,000,000 төгрөгийн зээл авч, нийт 88,000,000 төгрөгөөр Toyota Land Cruiser 200 маркийн автомашин худалдаж авсан. Уг автомашиныг нэхэмжлэгч нь нөхөр болох хамт 2023 оны 10 дугаар сар хүртэл унаж ашиглаж байгаад уурхайн ажил зогсож автомашинаа худалдан борлуулахаар болсон. Ингэж худалдан борлуулахаар зар тавьсан үе буюу 2023.11.03-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр болох БНХАУ ӨМӨЗО-н иргэн , хариуцагч нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор гарч БНХАУ руу явж байгаад танилцсан. Хариуцагч нь эко халаалт буюу гэр хороолол хөдөө тавьж халаадаг халаагуур тень хийх талаар санал тавьж, ашигтай эрэлттэй зах зээл нь байгаа гэж санал тавьсан Баатар нь хөдөө боомтоор ажилдаг байж байгаад шинээр хүүхэдтэй болох гэж байсан тул эхнэр хүүхэдтэйгээ ойрхон байж Улаанбаатарт ажил хийхээр төлөвлөж судалж байсан тул хамтарч ажиллах саналыг хүлээн авч хамтарч ажиллахаар эхний ажлуудыг хийсэн хэдий ч хамтын ажил яваагүй ойролцоогоор нэг сарын хугацаанд үргэлжлээд дууссан. Ингэж танилцсанаас хойш 1 сарын хугацаанд Баатар нь хариуцагч т 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн Ланд круйзер 200 маркийн автомашинаа зарах гэж байгаа, анх авсан үнээс үнэлгээ нь унаж бэлэн мөнгөнд буюу ченжид 70,000,000 төгрөгт зарагдахаар байсан тул зарахаа больж байгаа талаар хэлтэл чамд зараад өгье, чи мөнгөө энэ ажилдаа оруулж эргэлдүүл гээд үеэл дүү гэх хариуцагч танилцуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагч , нарт тухайн автомашиныг ББСБ-ын зээлээр авсан, өмчлөх эрх нь ББСБ-ын нэр дээр байгаа тул худалдаж авахаар бол урьдчилгаа төлбөр төлж, өөрийнх нь нэр дээр байгаа ББСБ-ын үлдэгдэл зээлийг 1 сарын хугацаанд төлж барагдуулан өмчлөх эрхийг шилжүүлж авахаар бол худалдах, худалдан авах гэрээг байгуулж болно гэхэд хариуцагч нь би банкны захирал өөр дээрээ зээл гаргаад нэг сарын дотор зээлийн чинь үлдэгдлийг төлөөд нэр дээрээ шилжүүлээд авна гээд талууд тохиролцож худалдах, худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан. Тухайн үед талууд автомашины худалдах үнийг 75,000,000 төгрөг гэж тохиролцож байсан боловч хийх зүйл ихтэй байна, 70,000,000 төгрөгөөр худалдаж авья, тэгээд бид хийх зүйлийг нь өөрсдөөсөө мөнгө гаргаад засуулья, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор өгөөд, зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөгийг 1 сарын дотор төлж зээлийг чинь хаая гэж тохиролцоод 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч , нар нь нэхэмжлэгчийн автомашиныг авч явсан. Тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрөөс 8,000,000 төгрөгийг хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н. дансанд шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь төрөх гэж байсан тул машин авах шаардлагатай байгаа, үлдэгдэл төлбөрөө төлөөрэй гэж хариуцагч нараас шаардахад хариуцагч нь би нэр дээрээ машин лизиндээд өгье гээд Vellfire маркийн машин нэр дээрээ авч өгсөн. Уг автомашины зээлийн урьдчилгаа төлбөр 9,000,000 төгрөг болж байна, та хэдэд боломж байвал шилжүүлсэн 8,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг нь түр өгч бай гэсэн бөгөөд тухайн үед нэн яаралтай машинтай болох шаардлага байсан тул 2023.11.17-ны өдөр хариуцагч ын данс руу 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Сарын дараа зээлийн төлбөр хоцроосон шалтгаанаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээс нь ирж Vellfire маркийн автомашинаа буцаагаад аваад явсан. Худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрөө гүйцээж өгөөгүй, урьдчилгаа гэж өгсөн 8,000,000 төгрөгөөсөө 2,000,000 төгрөгийг нь буцааж авсан, мөн 1 сарын хугацаанд нэхэмжпэгчийн нэр дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж, зээлийг хаан автомашины өмчлөх эрхийг хариуцагч нар нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй удаад байсан тул нэхэмжлэгч нь хариуцагч нартай холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад зээл бүтэж байгаа гэдэг хариуг өгч байсан. Ингэж нэхүүлж шаардаж байж хэд, хэдэн удаагийн төлөлтийг хийсэн. Тохирсон хугацаа өнгөрч зээлийн төлбөрийг төлж өөрсдийн нэр дээр машиныг шилжүүлж аваагүй тул 2024 оны 3 дугаар сард хариуцагч тай холбогдоход одоогоор автомашиныг хариуцагч нь унаад Сүхбаатар аймаг руу явсан, тэнд эвдэрсэн байдалтай байгаа, хот руу ачуулж засуулна гэсэн хариу өгсөн хэдий ч дахиж тодорхой хариу мэдээлэл өгөөгүй. Энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул дахин шаардахад хариуцагчийн хэн нь ч утсаа авахаа больсон. Улмаар 2024.06.08-ны өдөр цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч рүү холбогдож улсын дугаартай автомашин нь машин угаалгын төлбөрөө төлөхгүй зугатаасан гэж холбогдсон тул машин хэвийн ажиллагаатай, унаж ашиглаж байна гэж ойлгоод хариуцагч руу холбогдоход миний нэр дээр гарах зээл бүтээгүй, 1 сарын дотор зараад бид хоёр машины чинь мөнгийг өгөөд зээлгүй болгоно гэсэн хэдий ч мөн л таг чиг болсон. Улмаар 2024.09 сард Инвескор ББСБ-ын байгууллагаас зээлийн төлбөр төлөгдөж дууссан эсэхийг лавлахад зээлийн сар бүрийн төлөлтийг төлж байгаа, одоогоор 3,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна гэсэн хариуг өгсөн. Хариуцагч нартай энэ талаар ярих гээд холбогдох гэхээр ерөөсөө утсаа авдаггүй, мессеж бичихэд хариу бичдэггүй гэх зэргээр холбогдож чадахгүй байсан. Таньж мэддэг найз нөхдөөр нь дамжуулж байгаад арай гэж холбогдоход зээлийн төлбөрөөс илүү төлөлж хийж байгаа, ингэж байгаад зээлийг чинь хаанаа гэсэн боловч зээлийн төлбөрийг хаагаагүй удсан тул дахин хариуцагч нартай холбогдож гэрээгээ цуцалж, автомашинаа буцааж авья гэхэд нэг сарын хугацаанд зараад мөнгийг чинь өгнө, ингэж чадахгүй бол машиныг чинь буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгө ч өгөөгүй, автомашин ч буцааж өгөөгүй байна. Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй удсан тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар хариуцагч нарт албан ёсоор мэдэгдсэн, мөнгө төлөх нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч хариуцагч нар нь заасан хугацаанд автомашины төлбөрийг төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нарын эзэмшилд шилжүүлсэн Toyota Land Criuser 200 маркийн,  улсын дугаартай автомашиныг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа гийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: гийн нэхэмжлэлтэй нарт холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч 2025.04.28-ны өдөр эвлэрлийн гэрээг , Цэрэндаш нар байгуулсан. Тухайн өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг шилжүүлж, маргаан бүхий автомашиныг өөрийн эзэмшилд авсан. Иймд гэрээг баталгаажуулах шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд 2024 оны 10 сарын 31-ний өдөр гаргасан гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч гийн нөхөр тай 2023 оны 10 сарын сүүлээр БНХАУ-ын ӨМӨЗО-нд ажлын шугамаар явж байхдаа анх танилцсан. Тухайн үед нь надад МУ-д хийх боломжтой гэрийн эко халаагуур зарах бизнес санаа байна. Мөн хөрөнгө оруулах боломжтой хүн байгаа, одоогоор хамтран ажиллах хүн олоогүй тул хамтран ажиллах тухай санал тавьсан. Тухай саналыг хүлээн аваад ажил болгох гэхэд санхүүгийн хувьд хэн алинд нь боломжгүй нөхцөл байдал бий болсон учраас судалгааны шатандаа явж байгаад 1 сар хүрэхгүй хугацаанд цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Яг энэ үед нэхэмжлэгчийн нөхөр нь өөрийн унаж байсан Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг бусдад зарах зорилгоор надтай цуг явж ченжид үзүүлэхэд засаж янзлах шаардлагатай зүйл олон байгаа учраас 60,000,000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд тухайн үнээс арай өндөр үнээр зар тавьсан боловч машин нь зарагдаагүй. Тэгээд нэхэмжлэгчийн нөхөр нь чи энэ машиныг авах уу? авна гэвэл урьдчилгаа 15,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл 45,000,000 төгрөгийн төлбөрийг банк бусад гэрээний дагуу төлж дуусгаж, мөн засаж янзлах шаардлагатай зардлыг цаг тухайд нь надаас аваад явчиж болох тухай хэлсэн. Учир нь би одоогоор ажилгүй байгаа учраас сар бүрийн зээлээ ч төлөх боломжгүй болчихоод байна гэсэн. Би тухайн саналын дагуу шууд авах боломжгүй байсан тул өөрийн хамаатны М.Цэрэндашд санал болгосон. Тэгээд нэхэмжлэгчийн нөхөр , бид гурав уулзаж ярилцан машиныг худалдан авахаар болж урьдчилгаа 15,000,000 төгрөгийг т өгч, банк бусын үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг гэрээнд заасан хутацаанд нь төлж дуусгах эсхүл боломжтой бол бүхэлд нь зээлийг хаах, автомашины засвартай холбоотой зардлыг аас тухай бүрт нь гаргуулахаар харилцан тохиролцсон. Ингээд надад урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгсөн. Би тухайн 15,000,000 төгрөгийг т хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн үүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгнө. Нэхэмжлэгчийн нөхөр , бид гурав тохиролцсоны дагуу машиныг Сүхбаатар аймаг руу авч явсан. тухайн тээврийн хэрэгслийг авч явах үедээ мотор хроп зэрэг машинд нь мэдэгдэхүйц доголдол ихтэй байгаа талаар надад болон т хэлсэн. Энэ тухай сайн мэдэж байгаа бөгөөд нь машиныг засварын газарт өгч янзлуулахаар өөрөөсөө зардал гаргасан тухай надад хэлсэн. Мөн т энэ тухай ч гэсэн мэдэгдсэн байсан. Нэхэмжлэгч нь намайг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би машиныг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй. ийн надад шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг би нэхэмжлэгчийн нөхөр т өгсөн. Мөн нь машиныг авч явсан 2023 оны 11 сараас хойш 2024 оны 11 сар хүртэлх хугацааны банк бусын сар болгоны төлбөрийг бүрэн төлөхөөс гадна илүү хэд хэдэн удаагийн төлөлт хийсэн байдаг. Иймд миний бие нэхэмжлэгчээс машиныг худалдан аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс буюу нэхэмжлэгчийн нөхрийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан. Талууд тус хэргийг эвлэрлийн журмаар гэрээ байгуулж шийдвэрлэсэн тул гэрч асуулгах тухай хүсэлтээс татгалзаж байна. Мөн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна. Гэрээнд нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагчид төлнө гэсэн бөгөөд тус өдрөө 10,000,000 төгрөгийг төлж, хариуцагчаас автомашиныг хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгчийн ирүүлсэн хариуцагч аас татгалзаж байгаа хүсэлтийг дэмжиж байна. Эвлэрлийн гэрээг сайн дураараа байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон гэв.

 

6. Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа гийн нэхэмжлэлтэй нарт холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрч байгааг баталгаажуулж тус эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: А. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт нийт 33,000,000 төлснийг баталгаажуулсан тул нэхэмжлэгч нь тус төлбөрийг дараах хуваарийн дагуу хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон болно. Гэрээ байгуулсан өдөр буюу 2025.04.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч ийн хаан банкны 5032298297 тоот данс руу шилжүүлнэ. Б. Эхний төлөлт болох 10,000,000 төгрөгийг 2025.04.28-ны өдөр хариуцагч т шилжүүлсэний дараагаар хариуцагч нь улсын дугаартай Land-200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцов. Энэхүү гэрээ байгуулсантай холбоотой талууд уг асуудлаар хэн алиндаа гомдол гаргахгүй. Гэрээний заалтыг талууд зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан автомашин буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд талууд эвлэрэх эрхтэй гэж заажээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нь 2025.04.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 10,000,000 төгрөгөөр хариуцагчид төлж барагдуулан, эхний төлөлт болох 10,000,000 төгрөгийг 2025.04.28-ны өдөр хариуцагч т шилжүүлсэний дараагаар хариуцагч нь улсын дугаартай Land-200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байх тул шүүх хуульд зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч , нарт холбогдох автомашин буцаан гаргуулах тухай гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч аас татгалзсаныг баталж, хариуцагч т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь 2025.04.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч д төлж барагдуулан, эхний төлөлт болох 10,000,000 төгрөгийг 2025.04.28-ны өдөр хариуцагч д шилжүүлсэний дараагаар хариуцагч нь улсын дугаартай Land-200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аас 507,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА