Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/00973

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/00973

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг сөүлийн гудамжинд байрлах ******* ******* ******* /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ... тоотод оршин суух, ...../-д холбогдох

 

Зээлийн төлбөр 12,523,615.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ******* *******-ийн СБ Дөчин мянгат тооцооны төвтэй 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/201944600089 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, бараа худалдаж авах зориулалтаар зээлж авсан. Зэлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №БГХ/201944600089 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, худалдан авч буй барааг тус тус барьцаалуулсан. Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ/201944600089-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, ... Зээлийн гэрээний хугацааг 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл 12 сараар сунгах ... гэж өөрчилж сунгасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч *******аас №ЗГ/201944600089 тоот зээлийн гэрээний үүрэгт 12,493,615.25 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 12,523,615.2 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 12,523,615.2 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******аас зээлийн төлбөрт 12,523,615.2 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 214,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* Х*******-ийн зээлийн төлбөр 12,523,615.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 214,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ