Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 312/шш2025/01093

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/01093

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг АБК-д байрлах ******* ТӨҮГ-ын /РД:, утас:, /-нд холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ТӨҮГ-ын нд холбогдуулан 13 дахь сарын цалин 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ******* Үйлдвэр ТӨҮГ-ын нд бичиг хэргийн ажилтнаар ажилд орж 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. ******* ТӨҮГ-аас олгосон 2024 оны 13 дахь сарын цалинг олгоогүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ******* ТӨҮГ-ын нь ******* ТӨҮГ-т өгсөн нэхэмжлэлд миний нэрийг оруулаагүй хасаж явуулсан учир уг мөнгө надад ороогүй гэж үзэж байна. Иймд ******* ТӨҮГ-ын ноос 13 дахь сарын цалин 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ... гэсэн.

 

5. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цуларсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Н.******* нь ******* ТӨҮГ-ын нд бичиг хэргийн ажилтнаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад ны даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

7. ******* ТӨҮГ-аас 2024 оны 13 дахь сарын цалин буюу жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус ны ажилтнуудад 2025 оны 02 дугаар сарын 23-нд олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хас банкны төлбөрийн баримт, чний ны Хас банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

8. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс тус ны нягтлан бодогч Энхбаяртай харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хуралдаанд оролцогчийн тайлбараар ны зүгээс урамшуулал авах ажилтны нэрсийг явуулахдаа нэхэмжлэгчийн нэрийг ажлаас гарсан үндэслэлээр явуулаагүй болох нь тогтоогдсон.

 

9.******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дугаар тушаалтын хоёрдугаар хавсралтаар баталсан Ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журмын 6.6-д дараах тохиолдолд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгогдохгүй, 6.6.1-д өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж, хөдөлмөрийн харилцаа цуцлагдсан гэж заажээ.

 

10.Иймд дээр журмын заалтад үндэслэн хариуцагчаас 2024 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал авах ажилтнуудын нэрсийг ******* ТӨҮГ-т явуулахдаа нэхэмжлэгчийн нэрийг явуулаагүй, тус газраас нэхэмжлэгчид урамшуулал олгоогүйд хариуцагч буруугүй тул нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч ******* ТӨҮГ-ын чний нд холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч ******* ТӨҮГ-ын нд холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ