| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0828/З |
| Дугаар | 128/ШШ2026/0134 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0134
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2026/0134 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Арбаян гол ХХК /РД:2025663/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэвэгмид
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Чингис /ШТЭД:3585/
Хариуцагч: Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ботагөз
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Маргааны төрөл: Татварын маргаантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чингис /цахимаар/, хариуцагч Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ботагез, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Арбаян гол ХХК нь Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарт холбогдуулан Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалаар баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 2924301695 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч Арбаян гол ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хялбаршуулсан-хэсэгчилсэн шалгалтыг хийж,
Хариуцагч Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нар нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-2924000007 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.
3. Нэхэмжлэгч Арбаян гол ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус нэхэмжлэл гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9406 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа хүрэлцэн ирээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1479 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
4.2. Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5086 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг дахин буцааж шийдвэрлэсэн.
4.3. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6513 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1-д 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус заасан. Манай компани нь 2020 онд Төв чандмань дулааны эрчим хүчний газарт гэрээгээр нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээ явуулж байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ТЧДЭХ газраас 369,682,335 төгрөгийн авлагатай гарсан. Тооцоо нийлсэн актаар гарсан авлагаа 2020 онд тайландаа тусгасан, нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээний мөнгөө аваагүй тул 2020 онд борлуулалтын тайланд тусгаагүй байсан. Дээрх борлуулалтын 2021 оны борлуулалтын тайланд нэмж тусган тайлагнасан байхад 59,367,648 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт гаргасан нь үндэслэлгүй байна. Сангийн яамнаас баталсан журмын дагуу 2021 онд нэмж тайлагнасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д заасан үндэслэлүүдэд хамаарч байна гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналтын шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нөхөн ногдуулалтын актын талаар: Арбаян гол ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх 2924301695 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Н.Түвшинжаргал, Б.Ариунсанаа нар 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хялбаршуулсан хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.
6.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн дүнтэй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.1-д үйл ажиллагааны орлого, 12 дугаар зүйлийн 12.1-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө, 12.1.1-д барааг илгээсэн, эсхүл ачуулснаар, 12.1.3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан гэсэн заалтуудыг ..., Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.5-д Бүх орлого гэж заасан заалтыг тус тус зөрчсөн.
Татвар төлөгчийн ирүүлсэн Хаан банк ХХК-нд байрлах 5749250975 тоот харилцах дансны хуулга, ерөнхий журнал, ажлын хүснэгт, баланс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, тайлангийн тодруулга, и-баримт зэргээр нотлогдсон.
6.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэсэн заалтыг зөрчсөн. Тус татвар төлөгчийн дээрх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлого бүртгэж тайлагнаагүй зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч тул ижил дүнгээр зөрчил болон нөхөн татвар ногдуулсан.
6.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд 32,630,800.34 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т Зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Энэ зөрчил нь татвар төлөгчийн ТУНС-д ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, и-баримт, татвар төлөгчийн ирүүлсэн санхүүгийн тайлан зэргээр нотлогдож байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч "Арбаян гол" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ын дагуу 2924301695 тоот томилолтыг үндэслэн Хялбаршуулсан-Хэсэгчилсэн шалгалтыг хийж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актаар 245,857,250.00 төгрөгийн зөрчилд 42,850,505.03 төгрөгийн нөхөн татвар, 15,836,388.87 төгрөгийн торгууль, 18,680,499.1 төгрөгийн алданги, нийт 77,367.393 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
3. Улмаар, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ манай компани нь 2020 онд Төв чандмань дулааны эрчим хүчний газарт гэрээгээр нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээ явуулж байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ТЧДЭХ газраас 369,682,335 төгрөгийн авлагатай гарсан. Тооцоо нийлсэн актаар гарсан авлагаа 2020 онд тайландаа тусгасан, нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээний мөнгөө аваагүй тул 2020 онд борлуулалтын тайланд тусгаагүй байсан. Дээрх борлуулалтын 2021 оны борлуулалтын тайланд нэмж тусган тайлагнасан байхад 59,367,648 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт гаргасан нь үндэслэлгүй байна. Сангийн яамнаас баталсан журмын дагуу 2021 онд нэмж тайлагнасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д заасан үндэслэлүүдэд хамаарч байна гэж үзэж байна гэж хариуцагч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Арбаян гол ХХК нь 2020 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 720,863,363.64 төгрөгийн борлуулалтын орлого, 703,830,763.64 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал, 17,032,600.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 1,703,260.00 төгрөгийн татвар төлөхөөс 1,703,260.00 төгрөгийг чөлөөлж татвар төлөхгүйгээр тайлагнасан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд төсөвт нийт 440,000.00 төгрөгийн татвар төлсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 720,863,363.64 төгрөгийн борлуулалт, 754,879,262.12 төгрөгийн худалдан авалттай, 3,401,589.85 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тайлагнаж, төсөвт 12,277.53 төгрөг төлжээ.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ... 2020 оны тайланд оруулаагүй борлуулалтын орлогоо 2021 оны тайланд оруулан татвараа төлсөн гэх үндэслэлийн тухайд:
6.1. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт-аар нэхэмжлэгч компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлогоос 150,017,000.00 төгрөгийн дүнтэй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн.
6.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.1-д үйл ажиллагааны орлого, 12 дугаар зүйлийн 12.1-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө, 12.1.1-д барааг илгээсэн, эсхүл ачуулснаар, 12.1.3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан ..., мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.5-д Бүх орлого гэж тус тус заасан.
6.3. Хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад 2020 онд тус компанийн харилцах дансаар нэр бүхий иргэн, хуулийн этгээдээс нийт 957,968,400.00 төгрөгийн үйл ажиллагааны орлого олсноос 720,863,363.64 төгрөгийн орлогод и-баримт олгож, 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар хүлээн зөвшөөрөн тайлагнасан боловч харилцах дансаар орсон 150,017,000 төгрөгийн ажил гүйлгээний орлогыг тусгаж тайлагнаагүй болох нь тус компанийн банкны харилцах дансны хуулга, ерөнхий журнал, ажлын хүснэгт, баланс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, тайлангийн тодруулга, и-баримт зэргээр тус тус тогтоогджээ.
6.4. Гэтэл дээрх үйл ажиллагааны орлогоос нэхэмжлэгч компани нь 720,863,363.64 төгрөгийн орлогод и-баримт олгож 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар хүлээн зөвшөөрсөн байх боловч компанийн харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн ажил гүйлгээний орлогыг тусгаж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж заасанд нийцээгүй байна.
6.5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь 2020 онд өөрийн харилцах дансаар орсон бараа, ажил үйлчилгээний орлогыг тайлагнах үүрэгтэй байх тул хариуцагч улсын байцаагч нарын дээрх борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд 15,001,700.00 төгрөгийн нөхөн татвар, 4,696,866.86 төгрөгийн торгууль, 5,614,282.14 төгрөгийн алданги, нийт 25,312,849.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 720,863,363.64 төгрөгийн татвар ногдох орлоготой, 703,830,763.64 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 17,032,600.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 1,703,260.00 төгрөгийн татвар төлөхөөс 1,703,260.00 төгрөгийг чөлөөлж татвар төлөхгүйгээр тайлагнаж 440,000.00 төгрөгийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 720,863,363.64 төгрөгийн борлуулалт, 754,879,262.12 төгрөгийн худалдан авалттай, 3,401,589.85 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тайлагнаж 12,277.53 төгрөгийн татвар тус тус улсын төсөвт төлжээ.
8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 13.1.4.а-д энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэж тус тус заасан.
9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь и-баримтаар хүлээн зөвшөөрөх 759,005,100.30 төгрөгийн зардлаас 92,750,000.00 төгрөгийн хий бичилтийн хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогыг бууруулсан дүн мөн Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 1,800,000.00 төгрөгийг хасч, 2020 оны зардалд тооцсон сургалтын төлбөр 3,800,000.00 төгрөгийг хуульд заасан үйл ажиллагаатай холбогдон гараагүй тул зардалд тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэн зөрүүгээр нь зөрчилд тооцож, төлбөр тогтоосныг буруутгах боломжгүй.
10. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий тохиолдолд 2020 оны и-баримтаар баталгаажаагүй 32,630,800.34 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь үндэслэлгүй байх тул маргаан бүхий актаар 2020 онд 32,630,800.34 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд тооцсон зөрчилд хариуцагч нараас 3,263,080.03 төгрөгийн нөхөн татвар, 1,305,232.01 төгрөгийн торгууль, 1,515,667.96 төгрөгийн алданги, нийт 6,083,980.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Арбаян гол ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчдын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаар нөхөн ногдуулалтын актаар татварын 245,857,250.00 төгрөгийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул түүнд ногдох 42,850,505.03 төгрөгийн нөхөн татвар, 15,836,388.87 төгрөгийн торгууль, 18,680,499.1 төгрөгийн алданги, нийт 77,367.393 төгрөгийн төлбөр ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дурдсан.
13. Дээрх хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан энэ нь хэн ч харахад илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд уг нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсэг нь хуулийн дээрх заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Арбаян гол ХХК-аас Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарт холбогдуулан Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
15. Нэхэмжлэгч Арбаян гол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1479 дугаар, мөн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5086 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг буцааж, дахин ирсэн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд огт хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт 1 удаа, өмгөөлөгч оролцуулах хүсэлт 1 удаа гаргаж, тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
16. Түүнчлэн, уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 03-ны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чингисээс шүүх хуралдаанд цахимаар оролцож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч цахимаар оролцох боломжтой байгааг харгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Арбаян гол ХХК-аас Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарт холбогдуулан Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунсанаа, Н.Түвшинжаргал нарын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР