| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01413/И |
| Дугаар | 312/ШШ2025/00953 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2025/00953
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 312/ШШ2025/00953 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ....нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин ./, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин../, 2008 оны 06 дугаар сарын 22-нд хүү .. нарыг нэхэмжлэгч /эх/ .. асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин .. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин ./ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжирг.ааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 06 дугаар сарын 22-нд хүү ../ -ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг .. сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Эко хороолол..тоотод байршилтай 80 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Булган аймаг Хангал сумын .байршилтай.... 700 м.кв эзэмшлийн газар, . улсын дугаартай тээврийн хэрэ.гслийг тус тус нэхэмжлэгч .. нарын өмчлөлд үлдээж, Land Range Rover маркийн.. улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч.. өмчлөлд үлдээж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн оногдох хэсэг болох 41,762,196 төгрөгийг нэхэмжлэгч ..ас гаргуулж хариуцагч Т.Батжаргалд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Минжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /гэрлэлт цуцлах/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Минжмаад олгож, 238,084 /3 хүүхдийн тэтгэлэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ