| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03807/И |
| Дугаар | 191/ШШ2025/04490 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04490
| 2025 05 19 | 191/ШШ2025/04490 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь 2022 оны 06-р сарын 15-ны өдөр БЗГ22-2152 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг сарын 39.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа Улаанбаатар хот Б тоот хаягт оршин сууж байсан боловч 2025.03.20-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/11265 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №БЗГ22-2152 дугаар барьцаат зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11265 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ХХК нь ******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №БЗГ22-2152 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11265 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Б тоот хаягт байдаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн дээрх захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 7441-т заасны дагуу хариуцагчийн албан ёсны хаягийг Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг явуулж, ******* нь Т бүртгэлтэй гэх лавлагаа гарсан байх ба нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй талаар дурдсан байна. *******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
Дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* рүү хүргүүлэхэд ******* нь 2025.05.15-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, иргэний үнэмлэхийн лавлагааг гарган өгч өөрийн оршин суугаа хаягийг Т гэж тодорхойлон тайлбар гаргасан байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар нь тодорхой буюу ******* нь Т хаягт оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул ******* ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА