2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/06024

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 28

192/ШШ2025/06024

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байр, **** тоотод оршин суух, **** овогт ****/РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, **** байр, **** тоот хаягт байрлах, **** ХХК /РД:****/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, **** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 100,485,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...**** би Туркийн **** брэндийн үнэт эдлэлийг албан ёсны франчайз эрхийн зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэж уг талбайд **** дэлгүүрийн лого болон брэндийн нэр, тэмдэгийг олон нийтэд илтгэх, мэдээллэх таниулах зорилгоор зөвхөн өөрийн франчайз эрхийн хүрээнд ашиглагдах загвар хийцтэй интерьерийн зургийг "****" ХХК-иар захиалан хийлгэж яг энэ зураглалын дагуу ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор хэд хэдэн газраас үнэ болон гүйцэтгэх хугацааны мэдээлэл авсан.

2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20:02 минутанд "****" ХХК-ийн цахим хуудсаар танилцуулгыг нь үзээд утас руу холбогдоход бидний **** дэлгүүрийн интерьерийн ажлын зураглалын дагуу захиалгыг маань хийнэ дизайнер ****тай **** холбогдож тавилга хийх газраа үзүүл гэсэн 11 дүгээр сарын 04-ний өдөр ****тай Улаанбаатар их дэлгүүрт уулзаж яг энэ

 

байрлалд ийм лангуу хийнэ гэж зургаа үзүүлж ярилцахад 20,000,000 төгрөгөөр 10 өдөрт хийж дуусгаад 1 өдөрт угсарч суурилуулж өгнө гэж хэлсэн. Ажлын санал гол нь 10 хоногт хийж гүйцэтгээд бэлэн болох хугацаа нь таалагдсан учраас зөвшөөрч 2 талаасаа ярилцаад 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийж дуусгаад 20-нд ажиллагаанд оруулахаар ярилцаж тохирсоны үндсэн дээр энэ компанийг сонгон захиалга өгсөн.

Ингээд 2024 оны 11 сарын 08-ны өдөр урьдчилгаа 10 сая төгрөгийг шилжүүлж байж хугацаа эхлэнэ гэсэн учир гялс ****захирлынх нь Хаан банкны данс руу шилжүүлсэн. Очиж уулзах, ярилцаж ажлын зургаа өгье гэтэл та ирэх шаардлагагүй ээ, таны цахимаар өгсөн энэ зураглалаар яг тэр материалаар хэлсэн хэмжээ, загвараар тохиролцсон хугацаанд захиалга бэлэн болно гэж хэлсэн. Тэгээд захиалсан захиалгын дагуу тохролцсон хугацаанд захиалгыг тань дуусгана гэсэн болохоор нь баярлаад ямар мундаг компани вэ гэж бодоод ямар ч доголдолгүй гүйцэтгэнэ гэж итгээд би өөрөө гадаад явсан.

2025 оны 11 сарын 20-ний өдөр Монголд ирээд 11 дүгээр сарын 21-ний өдөр захиалгаа очиж үзтэл анх ярилцаж тохирсноос тэс өөрөөр хийсэн байдаг. Хийж байгаа хүмүүст нь миний захиалга ийм байгаагүй, өгсөн зураг төсөл, материалаар хийгээгүй байна гэж хэлтэл ****тайгаа учраа ол гээд **** руу ярихад бид дараагийн ажлаа авах гээд явж байна очиж чадахгүй яараад байна гэж хэлсэн. Маргааш нь ахин очиж тус компани захирал болон **** нарт доголдлын талаар шаардлага тавьсны үүднээс анх захиалга өгсөн зураглалын дагуу болгуулахаар энийгээ өөрчилж анхны зураглалаар лангуугаа авна гэж маш тодорхой хэлж ярилцсан. 2024 оны 12 сарын 04-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд угсарч байна гэж маш их хугацаа зарцуулсан, менежерт нь удаан байна аа хүн хүчээ нэмж өгөөч миний бүтэн жил хүлээж байж ирдэг хамгийн ашигтай байдаг цаг үе өнгөрлөө, мөн би энд түрээс төлдөг алдагдалд ороод байна гэж хэлтэл угсарч байгаа хүмүүс нь хаяад явчихсан.

Ингээд бид мэргэжлийн хүмүүс биш дээр нь мөнгө их зарлагадаж, алдагдалд орж байсан учраас өөрсдөө лангуугаа засаж янзлуулж 12 сарын 14-ний өдөр угсарч хүчээр бараа гаргах дайны болгоод наймаа хийж эхэлсэн ч дутуу дулимаг стандартын бус юмнуудыг чадлаараа зассаар 12 сарын 18-нд ерөнхийдөө дуусгасан.

Уг компани миний анх өгсөн зураглалаар лангууг хийж өгөөгүй, маш олон доголдлууд гарсан, шилэн хорго болон лангуунууд ямар ч цоожгүй ирсэн, би өөрөө замган түгжээ 23 ширхэг, тавилганы цоож 26 ширхэгийг нийт 142,200 төгрөгөөр авч нөхрөөрөө хийлгэсэн. Ширээ болон урд хоргонуудын тавцан анх захиалсан өнгөнөөс өөр ирж бид өөрсдөө дахин авч явж тааруулж нийт 228,500 төгрөгөөр хийлгэсэн. Мөн урд хоргоны гүйдэг нугас хэвтээ байхгүй түрдээ хажуугийнхаар хийе зориулалтын хэвтээ нугас захиалга өгсөн ирэхээр нь сольж өгье гэж **** ХХК захирал нь өөрөө надад хэлсэн би итгэсэн. Одоо ч ирээгүй эхнээсээ эвдэрч байна. Мөн дээрээс нь бүх тавилга нь татах бариулгүй тэрнээс болж бүх цоож эвдрээд дахин дахин сольсоор байна. Арын тольтой захиалсан боловч ирээгүй тул өөрсдөө 210,000 төгрөгөөр авч хийсэн. Анхнаасаа миний захиалсан хэмжээг зөрчсөн бөгөөд шилэн хорго ширээнээсээ хэт томдсон байсан тул 90,000 төгрөгөөр зүсүүлж тааруулж хасуулсан. Бусад шаардлагатай зүйлсийг 106,300 төгрөгөөр авч өөрсдөө хийж анхны зурагтай дөхүүлж хийсэн. Мөн лангууны тавцанг миний захиалсан өнгөөр хийгээгүй байсан тул үзэмжээ бодож 460,000 төгрөгөөр зургийн дагуух өнгөөр сольсон. Урд хоргоны төмөр рам хөл захиалсан боловч мөн л тэгж хийгээгүй байсан тул би өөрөө 900,000 төгрөгөөр төмөр авч зүсэж тааруулж хүнээр хийлгээд үйлдвэр дээр нь аваачиж өгч байсан. Энэ мэт маш олон доголдлууд байсан бөгөөд би өөрөөсөө 2,137,000 төгрөг гаргаж

 

материал авч энэ захиалгаа дуусгаад 12 дугаар сарын 14-ний өдрөөс хүчээр худалдаагаа хийж эхэлсэн.

Мөн би Улаанбаатар их дэлгүүрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсэнд 156,566 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаанд сарын түрээсэнд 4,697,000 төгрөг, нийт 4,853,566 төгрөгний төлбөр төлсөн. Үүнээс хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж 15 хоног ямар борлуулалт хийж чадалгүй лангуугаа хүлээн 2,348,500 төгрөгийн үр дүнгүй зардал гаргасан байна.

Миний бие худалдаа хийж эхэлсэн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал орсон орлогоо хаан банкны 5027326812 дугаартай дансны хуулгаас шүүж үзтэл 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт орсон орлого нь 122,738,787 төгрөг бөгөөд үүнийг ажилласан 17 хоногт хуваавал 1 хоногийн 7,219,928 төгрөгийн борлуулалтын орлоготой байжээ. Үүний 54,738,787 төгрөг нь үнэт эдлэлүүдийн үндсэн худалдаж авсан үнэ бөгөөд үлдсэн 68,000,000 төгрөг нь миний цэвэр ашиг юм. Би өдөрт 4,000,000 төгрөгний цэвэр ашиг олох боломжтой байсан. Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж хамгийн их орлого олдог 24 хоног худалдаа хийж чадаагүй бөгөөд хэрэв худалдаа наймаагаа хийж байсан бол 96,000,000 төгрөгний орлого олох боломжтой байсан.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан бодит хохирол болох лангууны доголдлуудыг зассан 2,137,000 төгрөг, түрээс, цахилгааны төлбөр 2,348,500 төгрөг, нийт 4,485,500 төгрөгийн бодит хохирол, мөн олох ёстой байсан орлого 96,000,000 төгрөг, нийт 100,485,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа:

...Нэхэмжлэл дээрээ 22 сая төгрөгөөр **** компаниар тавилга хийлгэсэн гээд дурдсан байдаг. Энэ тавилгыг 2024 оны 11 сарын 8, 9-ний өдөр урьдчилгаа 22 сая төгрөгийн урьдчилгаа буюу 18 сая төгрөгийг шилжүүлснээр энэ захиалга эхлэх ёстой байсан.

1-т нэхэмжлэгч маань өөрөө захиалгат тавилгын захиалгын гэрээн дээр урьдчилгаа 80 хувиа төлөөгүй. Төлөөгүй ч гэсэн манайх учир байдлыг нь ойлгоод урьдчилгаа төлбөр нь орж ирээгүй байгаа ч гэсэн тавилгаа зүсээд эхэлсэн. Эд материалаа эвдээд гаргасан. Алдаа дутагдалтай хийсэн гээд байгаа, 11 сарын 20-ны өдөр манай тавилга үйлдвэр дээр бэлэн болчихсон гээд 20-ны өдөр ирэх завгүй байна, гадаадад байна гээд тайлбар хэлдэг боловч 11 сарын 19-ний өдөр Монголд Улаанбаатар их дэлгүүрт Болормаа захиралтай талбай түрээслэх гэрээ хийж байсан. Монголд байсан, тэгээд 22-ны өдөр үйлдвэр дээр ирэхээр вайбер дээр нь дахиад урдаа төмөргүй шүү гээд өөрийнх нь цахим хаягаараа биччихсэн. Тэр өдөр ирээд төмөр хийлгэе ээ гэж байгаа юм. Үйлдвэрийн ажилчид тухайн үед манай **** ХХК-ийн захирал ч гэсэн за одоо тэгэх юм бол өөрсдөө аваад ирвэл хийгээд өгье өө гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн нөхөр ч гэсэн тэр төмөр ерөөсөө амархан өөрсдөө тавиад л хийчихдэг юм гэж хэлээд өөрсдөө тавьж хийхгүй манай компани дээр ирээд мэргэжлийн хүмүүсээс тусламж оруулаад нэмэлт тоноглол хийлгэчихсэн. Ингээд хийгээд тавилгыг 11 сарын 22-ны өдөр үйлдвэр дээр нөхөртэйгөө хийгээд 23-ны өдөр өөрөө хийгээд бүхэлд нь, зөвхөн нэг шилийг арынх нь бүх шилэн хананууд нь дсп хийнэ гээд зураг дээр засчихсан. Өөрөө яг болж байна гээд цахим хаягаар хүлээж зөвшөөрсөн. Яг гоё болж байна наадах чинь ингэж байна гээд өнгийг нь хүртэл цагаан нь зүгээр юм байна. Гэрэл нь тусаад гоё гээд утгатай дизайнертай хамт харилцаад байгаа юм.

Бүтэн босоод эд материал тавилгуудаа дсп хавтангуудаа зүсээд араар нь дсп нь хийчихсэн бодитоор нь харчихаад гэнэт таалагдахаа болиод энийг шилээр сольё гэж хэлсэн. Манайх дахиад л шил авч бүх л бүтээгдэхүүнийг нь 22-ны өдөр захиалагчийн хүсэлтээр сольж өгсөн. Бүтэн зүгээр хавтанг нь аваад буцаагаад шил тавьчихдаг үйлдэл биш, бүтэн болсон тавилгаа бүхэлд нь хажуу тал доод дээд тавцангаар нь бүгдийг нь задалж байгаад арынхыг нь дахиж шилийг нь хийдэг үйлдэл юм. Бэлэн болсон тавилгаа 12 сарын 04-ний өдөр Улаанбаатар их дэлгүүр дээр аваачиж өгсөн. Дахиад Улаанбаатар их дэлгүүр дээр угсралт хийгдэж байгаа, бүүр 2 бригад гарч ажилласан, тавилгаа угсарч байхад дахиад өнгө нь таалагдахгүй байна гээд үйлдвэр дээрээс дахиад тавиурыг цагаанаар байсныг саарлаар авчруулж байгаа юм. Дахиад тэр саарлууд нь бас л авцалдахгүй байна гээд өөрсдөө хуулга гэл үү дээ өнгийг нь өөрчлөхөөр дахиад өөрсдөө захиалга өгч манай тавилга угсралтын ажил мэргэжилтнүүд хэлсэн.

Нийт том жижиг нийлсэн 2, 3 удаа бүтэн угсралт салгалт хийж маш их хугацаа алдсан. Өөрчлөлт орсон тухай бүр дээр манайх нэг ч төгрөгийн нэмэлт зардал аваагүй. Тэр цоож нугас дутуу байсан, зургийн дагуу хийгээгүй, яг вайбер дээр цахим хаяг дээр нь байдаг шүү дээ, та өөрөө энд цоож хий гэж хэлээгүй шүү дээ эгч ээ гээд манай дизайнер хэлэхэд, тэрийг хэлүүлэх юу байгаа юм бэ, үнэт эдлэлийн лангуундаа цоожтой байх ёстой. Хэлүүлэх юу байгаа юм бэ гэдэг үгний цаана өөрөө захиалагч маань манай гүйцэтгэх салбар наанаа цоожтой шүү гэж хэлээгүй гэдгээ чатаар хэлээд байна гэж ойлгож байна. Компанийн том захиалгын зураг дээр яг нүүрэн дээр нь тэр захиалга тавилга гээд байгаа арын лангуун дээр нэг ч цоож, нугас тийм бариулын зураг байхгүй. Аль ч зураг дээр байхгүй юмыг нь захиалагчийн зөвшөөрөлгүй оруулахгүй шүү дээ, зургийнхаа дагуу хийнэ. Зургийг нь **** нөхрийнхөө хамтаар ярилцаж тохирсон. Улаанбаатар их дэлгүүр дээр очиж хэмжээ авч байсан. Тэгэхгүй бол бид нар чинь тавилгаа мэдэхгүй, талбайгаа мэдэхгүй байж яаж тавилга хийх вэ, хэвлэсэн тохирсон зураг ч гэсэн удаа дараа цахим хаягаар нь одоо яг болж байна шүү миний дүү наадах чинь гээд хүлээн зөвшөөрөөд байгаа улсууд. Тэр "****" зураг дээр нэг ч цоож бариул байхгүй. Манайд ажлын зураг дээр ч байхгүй. Цоож хийх байсан бол манайх Улаанбаатар их дэлгүүр дээр 23 тавилгын хаалганы нугас, цоож гараар ухаж тэнд цаг алдахгүй байсан. Үйлдвэр дээр шууд автоматаар ороод гарчихсан байх байсан. Өөрөө захиалагч маань өгөөгүй учраас тэрийг бүгдийг нь Улаанбаатар их дэлгүүрийн зааланд манай ажилчид гараар ухаж цоолж хийсэн. Тавилгыг бүрэн гүйцэт өөрийнх нь хэлснээр үнэ төлбөргүй өөрчлөлт оруулж хийж хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч Э.**** Улаанбаатар их дэлгүүрт байрлах үнэт эдлэл худалдан, борлуулах зориулалт бүхий талбайд тавилга хийлгэхээр 22 сая төгрөгөөр ярилцаж тохиролцон 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ****ын Хаан банкны **** тоот дансанд урьдчилгаа болох 10,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн болно. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд Улаанбаатар их дэлгүүрт байрлах хариуцагч Э.****ийн түрээсийн талбайд угсралт, суурилуулалт хийж гүйцэтгэсэн болно. Үүнээс хойш удаа дараа тавилгын үнийн дүнгийн үлдэгдэл болох 12,000,000 төгрөгийг авья гэхээр тайлбар шалтгаан хэлж хойшлуулдаг эсвэл утсаа авдаггүй ба сүүлд утсаар ярихад шүүхдээд аваарай хэмээн хэлээд тасалсан.

Иймд хариуцагч Э.****ээс 12,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж 665,440 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, зарлагын баримтууд, Хаан

 

банкны 2024 оны 12 сарын 14-өөс 12 сарын 31-ний дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 241085 дугаартай түрээсийн талбайн гэрээ, түрээсийн төлбөр төлөлтийн хуваарь, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 10 сая төгрөгийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, Захиалгат ажил /гүйцэтгэх ажлын нарийвчилсан мэдээлэл/, ажлын гүйцэтгэл гэрээ дүгнэсэн акт, **** ХХК-ийн тавилгын ажлын зураг, 2024 оны 11 сарын 18-ны өдрийн****болон борлуулагчийн гэрээ /орчуулга/, харилцсан мессеж, чатуудын зураг, түүвэрлэсэн тэмдэглэл, ажлын явцын гэрэл зургууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт, ажлын талаарх гэрэл зургууд, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 12 сарын 14-өөс 12 сарын 31-ны хоорондох дансны хуулга, Хаан банкны 2024 оны 12 сарын 01-нээс 12 сарын 13-ны хоорондох дансны хуулга, Татварын албаны тодорхойлолт, ХХОАТатвар 8,001,160.51 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Улаанбаатар их дэлгүүрийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, 2024 оны 12 сарын 14-өөс 31-ний хооронд зарагдсан барааны тооцоо, CD.

 

3.2. Хариуцагч талаас - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаниас олгосон итгэмжлэл, компанийн дүрэм, иргэнээс олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөг төлсөн баримт, ФБ чатын зургууд, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 20 сая төгрөгийн захиалгын баримт, тавилгын ажлын зураг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - ****гийн гэрчийн мэдүүлэг,  Үзлэг хийсэн тэмдэглэлүүд, **** гэрчийн мэдүүлэг, ***** гэрчийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****ээс хариуцагч **** ХХК, ****нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 100,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ...ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн, бид өөрсдөө доголдлыг арилгасан тул тухайн зардлыг болон хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол болох олох ёстой байсан ашгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн агуулгаа тайлбарладаг ба хариуцагч талаас ...гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн, доголдолтой ажил гүйцэтгээгүй, өөрсдөө нэмэлтээр юм хийсэн, нэмэлт ажлыг бид үнэ хөлсгүй хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин манай ажлын хөлсийг дутуу өгсөн тул ажлын хөлс 12 сая төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэх агуулгаар татгалзсан тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Шүүх хариуцагч **** ХХК, ****нарт холбогдуулан

 

гаргасан ****ийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч **** ХХК нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, хариуцагч ****нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус хүлээн авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан, мөн хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан байдаг.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр 101,498,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас 100,485,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал шүүх хуралдааны явцад тайлбар гарган мэтгэлцэх боломжтой, шүүх хуралдааныг үргэлжүүлье гэх саналыг гаргадаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2024 оны 11 сарын 04-ны өдөр нэг талаас **** нь үнэт эдлэлийн дэлгүүрийн тавилга буюу лангууг захиалгаар хийлгэхээр, **** ХХК нь захиалгыг хүлээн авч 2024 оны 11 сарын 20-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч тохирсон хөлсийг өгөхөөр харилцан тохиролцож урьдчилгаа 10,000,000 төгрөгийг компаний захирал ****ын Хаан банкны данс руу шилжүүлсэн, мөн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн үйл баримт нотлогддог, энэ талаар талууд маргадаггүй.

 

3.3. Харин ажлыг хүлээлгэн өгөх хугацаа захиалагч, гүйцэтгэгчийн хэний буруугаас болсон эсэх, гүйцэтгэсэн ажил чанар шаардлага хангаагүй доголдолтой байсан эсэх, хугацаа хэтэрснээс хохирол учирсан эсэх, уг хохирлыг болон нэмэлт зардлыг шаардах эрхтэй эсэх асуудлаар талууд маргадаг.

 

3.4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолно гэж ...Хаан банкны 2024 оны 12 сарын 01-нээс 12 сарын 13-ны хоорондох, 2024 оны 12 сарын 14-өөс 12 сарын 31-ний хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 12 сарын 14-өөс 12 сарын 31-ны хоорондох дансны хуулга, зарлагын баримтууд, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 241085 дугаартай түрээсийн талбайн гэрээ, түрээсийн төлбөр төлөлтийн хуваарь, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 10 сая төгрөгийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, Захиалгат ажил /гүйцэтгэх ажлын нарийвчилсан мэдээлэл/, ажлын гүйцэтгэл гэрээ дүгнэсэн акт, **** ХХК-ийн тавилгын ажлын зураг, 2024 оны 11 сарын 18-ны өдрийн****болон борлуулагчийн гэрээ /орчуулга/, харилцсан мессеж, чатуудын зураг, түүвэрлэсэн тэмдэглэл, ажлын явцын гэрэл зургууд, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт, ажлын талаарх гэрэл зургууд, Татварын албаны тодорхойлолт, ХХОАТатвар 8,001,160.51 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Улаанбаатар их дэлгүүрийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, 2024 оны 12 сарын 14-өөс 31-ний хооронд зарагдсан барааны тооцоо гэх баримтуудыг,

Хариуцагч талаас татгалзал болон сөрөг шаардлагаа нотолно гэ ...ФБ чатын зургууд, 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 20 сая төгрөгийн захиалгын баримт, тавилгын ажлын зураг гэх баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

4. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

4.1. Талуудын гаргасан тайлбар, дээрх маргаагүй үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.****, хариуцагч **** ХХК нараас үнэт эдлэлийн дэлгүүрийн тавилга буюу лангууг хийлгэх, хийж өгөх агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлж аман хэлбэрээр хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзнэ гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.2. Дээрх хүсэл зоригийг илэрхийлсэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээний үүргээ биелүүлээгүй бол захиалагч болон гүйцэтгэгч хэн аль тухайн гэрээний үүргийг болон учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

4.3. Нэхэмжлэгчийн ...хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас захиалгат тавилга лангууг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй, доголдолтой лангуу хийсэн, цаг хугацаандаа гэрээний үүргийг биелүүлээгүйгээс хохирол учирсан гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан ...шаардлага үндэслэлээ нотлох, баримтаа бүрдүүлж шүүхэд өгнө гэх нэхэмжлэгчийн үүргийн хүрээнд гаргасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэх хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлоогүй гэж үзнэ. Тодруулбал:

 

4.3.1. Доголдолтой ажил гүйцэтгэсэн талаар.

Нэхэмжлэгч талаас тайлбартаа ...Анх өгсөн зураглалаар лангууг хийж өгөөгүй, шилэн хорго болон лангуунууд ямар ч цоожгүй ирсэн. Ширээ болон урд хоргонуудын тавцан анх захиалсан өнгөнөөс өөрөөр ирсэн. Мөн урд хоргоны гүйдэг нугас хэвтээ байхгүй. Бүх тавилга нь татах бариулгүй. Арын тольтой захиалсан боловч ирээгүй, шилэн хорго ширээнээсээ хэт томдсон. Урд хоргоны төмөр рам хөл захиалсан боловч хийгээгүй гэдэг.

 

Талуудын хооронд харилцсан

...Нэг.**** чатад

 

2024.11.02 өдрийн 20.02 минутад

****: Үнэт эдлэлийн лангуу хийх үү? Зураг бэлэн

2024.11.02 өдрийн 21.27 минутад

****: Хийнээ зураг харья

****: УБ ажлын зураг. ПДФ пайл илгээсэн байна.

****: Хэдээр хийх үү үнийн санал авья

2024.11.02 өдрийн 22.35 минут

****: Маргааш амарч байгаа нэгдэх өдөр бодоод өгьк утас

****: Яанаа яаралтай хэрэгтэй байгаа юмаа

****: Боломжгүй ээ

2024.11.02 өдрийн 22.52 минут

****: 22 сая орчим

2024.11.03 өдрийн 08.35 минут

 

 

****: Өглөөний мэнд хэд хоногт бэлэн болох уу?

**** УБ ажлын зураг.пдф илгээсэн байна.

****: 0:16 секундын войс илгээсэн байна /Урд талын 2 хөндлөн намхан шилэн хорго байгаа тэрний зураг нь жаахан өөр байна шүү, төмөр хүрээ байхгүй шилэн хоргоороо дээд талын тавиур нь жоохон хойшоо дундаасаа шахуу байгаа шүү/

**** 0:3 секундын войс илгээсэн байна /Зурган дээр нь жоохон буруу яагаад хийчихсэн байна лээ/

2024.11.04 өдрийн 16.20 минут

****: За болноо гэж байна та **** дизайнертай холбогдоод уулзаарай

2024.11.04 өдрийн 16.56 минут

****: Материал ямар хавтангаар хийх бэ

2024.11.06 өдрийн 14.12 минут

****: Өдрийн мэнд нөат хасагдаад хэд болох бэ?

2024.11.08 өдрийн 16.18 минут

****: Өдрийн мэнд

**** Гүйлгээ амжилттай хийгдлээ 10.000.000 МНТ *****7 Тавилга захиалга урьдчилгаа*****

2024.11.08 өдрийн 19.59 минут

****: Хүлээж авсан захиалга орсон.

 

Хоёр. Нэхэмжлэгч ****ийн ****дугаараас **** гэж хадгалагдсан **** дугаартай бичсэн мессежэд

 

2024.11.30 өдрийн 12.27 минут

**** /****/:Улаанбаатар их дэлгүүр дээр угсрагдах үнэт эдлэлийн тавилгыг 12сарын3нд хүргэж өгнө.

 

2024.11.30 өдрийн 14.35 минут

**** /****/:****

 

2024.12.02 өдрийн 19.58 минут

**** /****/:Хай танай ажил хийгдсээр л бн. Өнөөдөр хүмүүс хонож ажиллана. Өглөө холбогдоё

****: Хай өглөө 10 цагт УБ дэлгүүр дээр хүлээж байя

**** /****/:Зураг өөрчлөлтөөс болж алдагдал бас их гарч бгааг бас ойлгоорой. Өөрийн чн хэлсэн хугацаанд хүргэх гэж хичээж ажиллаж байгаа гэдгийг ойлгоорой хө

 

2024.12.02 өдрийн 21.58 минут

****: Танай хэлсэн хугацаа шдээ.!!!! Танай ажилтны буруугаас үүдсэн асуудал надтай ярих юм байхгүй за өглөө хүлээж байя!

 

2024.12.03 өдрийн 08.16 минут

****: Улаанбаатар их дэлгүүр дээр угсрагдах үнэт эдлэлийн тавилгыг 12сарын3нд хүргэж өгнө. Энэ хэний мсж бэ!!!!

**** /****/:Та өөрөө хүчээр хэлүүлсэн шүүдээ!!! Би тэгэж буруу тооцохгүй ээ. Өнгөрсөн шөнө бас л хонож хийсэн одоогоор дуусаагүй байна.

****: Чи одоо хэдэн настай хүн хүний хүчинд автаад байгаан болиочдээээ анхнаасаа чадахгүй үнэт эдлэлийн лангуу хийж үзээгүй мэдэхгүй гээд

 

үнэнээ хэлэхэд яадгийн яг үнэндээ бүтэн сар боллоо шдээ хүний ажил чадна гэж аваад ямар их хохиролд оруулж байгаагаа мэдэж байна уу!!!!!!!!

**** /****/:Ойлгож байгаа. Гэхдээ ганц чи бас хохироогүй шүү. Би 3 дахь өдөр гэж хэлсэн чи өөрийхөөрөө зүтгээд 2дахь өдөр болгоо биздээ.. чамаар олон доромжлуулж чадахгүй шүү. Хүн учираа хэлээд уучлалт гуйгаад байхад хүлээж авахгүй ч гэсэн доромжлохгүй байж болдог байлгүй дээ!!!!

 

2024.12.03 өдрийн 10.22 минут

**** /****/:Маргааш угсрах юм байна.

****: Тэр нь юу гэсэн үг бэ? Маргааш хүргэж ирнэ гэсэн үг үү?

**** /****/:Тиймээ.

****: За ээдэээ эээдддээээээ хүн шиг аятайхан юм авч ирээд тайвшруулаадхааарайдаааааааааа үнэхээр асуудалд оруулж байна шүү танайх!!!!! Маргааш өглөө ирэх үү?

 

2024.12.04 өдрийн 08.09 минут

****: За хэдийн ирэхээр байна???

 

2024.12.04 өдрийн 10.28 минут

**** /****/:Одоо ачиж байна.

 

2024.12.04 өдрийн 19.05 минут

****: Урд талын шилэн хоргоны хэмжээгээ тааруулаагүй байна шдээ 1250 хэмжээтэй хорго нь 1350 1600 хэмжээтэй хорго нь 1700 ширээний тавцангийн хэмжээгээрээ шилэн хоргоо хийцэн байхын энийгээ засаааааааа!!!!!!

 

2024.12.05 өдрийн 10.10 минут

****: за урд шилэн хоргыг засч өгөх үү? Өгөхгүй гэвэл бид нар өөрсдөө хийе үнэхэээр ядарч байна та нартай зууралдахаас Би бол анхнаасаа л зургийн дагуу хийлгэнэ л гэсэн бэлэн ажлын зураг нь байсаар байтал арайчдээ нээрээ бүхэл бүтэн том үйлдвэр шдээ!!!!

**** /****/: Багажаа бэлдээд шууд гарна.

 

2024.12.05 өдрийн 14.20 минут

****: Хүмүүс очсон хийж байгаа биздээ??

**** /****/: Очсон байга

 

2024.12.17 өдрийн 18.45 минут

**** /****/:Маргааш тооцоогоо дуусгахгүй бол хүн машин зохион байгуулж очоод тавилгаа авна!

 

Гурав. ****дугаартай телеграмм хаягаас **** дугаартай телеграмм

 

2024.12.04

****: Хай /19:10/

****: УБ ажлын зураг пдф 2.6 мв пайл илгээсэн байна /19:10/

****: Зураг /19:12/

****: Энэ хэмжээгээрээ л юм ярьсан /19:12/

****: Яаж ч бодсон ширээний давцангийн хэмжээгээр шилэн хоргоо хийж байдаг /19:13/

 

 

****: Зургийн дагуу л юмаа авна!!!!!! /19:28/

****: Ажлын зураг нь байхад энэ хэмжээг өөрчил гэж огтооооос яриагүй /19:28/

**** /****/: Манай зургын дагуу л байгаа шдээ /19:32/

**** /****/: Ямар ч байсан манай хүмүүс юмаа хийгээд дуусаг /19:32/

****: Зургаасаа хэмжээ нь том байнаааа /19:38/

****: Урд талын 4н хорго /19:38/

****: Ажлын зураг нь байсаар байтал яагаааааааддддд!!!!!! /19:39/

****: Зургийнхаа дагуу л юмаа ярьсан!!!!!! /19:39/

****: Өөр юу ч өөрчлөхөөр яриагүй /19:39/

 

2024.12.09

****: Хай /11:39/

****: Зураг /11:39/

****: Шилэн хаалганы зай нь арай том байнааа ийм тооцоолол ньр нь нарийн баймааар юмаааа /11:40/

****: Ангайсан зайтай хэмжээгээ нарийн гаргахад яадаг байнаа /11:40/

****: Бүрэн угсарахад зай нь шахагдаад гоё болно гэсэн ангайсан юм хэвээрээ л байна /11:41/

****: Ганц өдөр угсраад дуусна гэсэн хэдэн өдөр сунжраад байгаа юм бээээ ажилтнаа нэмээд хурдлуулж болдоггүй юм уу!!!! Бүтэн сарын түрээсийн алдангид орлоо шдээээ!!!!! /11:52/

****: Арай юмааааа /11:52/

**** /****/: Дуудлага /12:08/

 

2024.12.13

****: Хүн луйвардаад сурцан гэсэн үү!!!! Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү!!! Бүх асуудал танайх байтал яагаад чи хүн доромжлоод байгаан!!! /10:27/

**** /****/: Манайх өнөөдөр очоод хийсэн тавилгаа авнаа. Тэгээд 2талдаа шийддэг газруудаар нь шийдүүлэе /10:27/

****: Шийддэг газраар нь шийдүүлье үнэхэээр ядарч байна танайхтай зууралдах гэж дутуу үлдээсэн ажлыг чинь гүйцээх гэж хэдэн өдрийн ажил алдагдаж байна!!!!! /10:27/

****: Би тооцоогоо бодоод явуулна /10:28/

****: Яг одои үнэхээр завгүй байна гэдгээ хэлж байна /10:28/

**** /****/: Чиний мөнгөтэй чинь тэндээ байдаг юм байгаа биз. Олон хүний олон хийсэн хөдөлмөрийг уландаа гишгээд сурцан заваан хүмүүс вэ? /10:28/

**** /****/: Ясан /10:28/

****: Өчнөөн хоног хүний ажил алдуулчаад ичээч танайх /10:29/

****: Уучлаарай анх удаа хийлгэж байна!!!!! /10:29/

****: Гомдлоо танайх өгөх үү манайх агөх үү? /10:29/

**** /****/: Бид нар ч гэсэн мөнгийг алга урвуулхын адил олж байгаа хүмүүс биш шдээ /10:29/

****: Эвтэйхэн учраа олоё гэсэн байр суурьтайгаа байгаа шүү !!! /10:30/

**** /****/: Танайх гомдлоо гаргоо манайх зүгээр хийсэн юмаа очоод авчий. Танайх шиг тийм газраар явж сураагүй! /10:30/

****: Хэрэлдэж учраа ололцохгүй ээ!!!! Шийддэг газраар нь шийдүүлээд хэдийг өгөх болж байна өгнө! /10:32/

**** /****/: Ер нь танайх хэдийг өгнө гэж бодоод байгаа вэ? Танай санлыг сонсоё.? /10:33/

****: Тэдийг эдийг гэж юу ч бодсон юм алга дутуу үлдээсэн ажлыг чинь гүйцээх гээд үнэхэээр завгүй байна!!!!!! Яасан хэл ойлгодоггүй юм бэ!!!!! /10:33/

****: Энэ ажлыг чинь дуусгачаад тооцоо хийе гэж хэлсэн шдэээ /10:34/

****: Танайх хэлсэн цаг хугацаандаа юмаа дуусгаагүй дээрээс нь дутуу хаячаад явсан дуусгах гээд үнэхэээээр завгүй байна /10:35/

 

Дөрөв.Нэхэмжлэгч ****ийн ****дугаараас **** гэх **** дугаартай вайберт

 

2024.11.05

****: УБ ажлын зураг пдф 2.8 мв пайл илгээсэн байна./17:42/

****: Манайх нээрээ НӨАТ авахгүй юм чинь үнийн дүнгээс хасагдана биздээ хө /18:57/

****: Дээрээс нь 5% хөнгөлөлт бас байгаа юм байна тэ ккк /17:58/

****: Та 24 саяын тавилга 20 саяд хийлгэж бгаа /17:58/

****: 22 л гэсэн л дээ /17:59/

****: 15-16 гэсэн үнийн саналууд бас ирж байна. /17:59/

 

2024.11.06

****: Өдрийн мэнд, НӨАТ хасагдаад хэд болох уу? Захиралтайгаа уулзсан уу? Анхны уулзсан асуусан газраараа хийлгэчүүл гэсэн бодолтой байна хө 20, 15н ялгаа их байгаад байдаг дундажлаад танайхыг НӨАТ хасаад үнэ хэлвэл сайн байна /12:28/

****: Оройн мэнд хариу өгөх үү хө /20:52/

****: Өглөө хариу өгеөө эгчээ /21:32/

****: Ер нь бол манайх буулаа гэхэд л 20 саяаас доош бол хийх боломжгүй ээ эгчээ /21:10/

****: Нөат авахгүй шдээ захиралтайгаа яриад өгөөрэй /21:12/

****: ерн бол нөат хасаал 20 сая эгч /21:12/

****: Ямар нь 15 гээд байгааг бас сайн ойлгохгүй юмаа 15, 20н ялгаа их байгаад байдаг. 2 газраас 15, 16 гэсэн санал ирсэн юмаа /21:14/

****: 15 гэж байгаа хүмүүс бол яахуу хувиараа л хийдэг хүмүүс байхаа хийц хэргэлж байгаа холбоос үйлдвэр гэдгээрэй ялгарч байгаа. /21:15/

Хувиараа хийж байгаа хүмүүс бол 1 газар аваачиж бэлдэц бэлдүүлээл танид зөвхөн нүүр нь харагдаад яваад байна гэсэн үг яаг өөрөө хийхк энд тэнд юма бэлдүүлээд авчдаггазрууд их байдаг /21:16/

****: Тэгээд танайхтай яриад уулзсан байгаа болохоор танайхаас эцсийн үнийн санал авчих санаатай лангуу тавиур захиалга гээд их мөнгө орох гээд байнао. Анх харин тэгж бодоод пэйж нтр.г асуугаад ороод үзлээ бас яах бэ боломжийн л юм байна. /21:17/

****: Окэе2 /21:17/

****: Чи захиралтайгаа нэг сайн уулзаад надад эцсийн хариугаа өглөө эртхэн өгчүүл би бас бодож үзээд шийдээ бас гаргачихмаар байна хө /21:18/

 

2024.11.07

****: Сайхан амарснуу. Манайх доод үнэ 20саяар хийж болно тэрнээс доош хийх боломжгүй гэж бна шүү /08:37/

****: өглөөний мэндээ /09:54/

****: захирлынхаа дугаарыг өгдөө хө би өөр юм лавлаж асуух гээд /09:55/

****: Танай хаяг хаана билээ? /09:55/

****: захирлын дугаар өгөх боломжгүй ээ /09:55/

****: Хаяг чинь хаана билээ /09:56/

 

****: Үйлдвэрийнх нь? /09:56/

****: **** хаягийн байршил /09:57/

****: Хай /15:00/

****: Танайх 16нд амжиж гаргана гэсэн тэ

****: Ярьсан уу хө /16:54/

 

2024.11.07

****: Өдрийн мэнд /11:42/

****: За ярьсан уу хө /11:43/

****: Гялс эхлэхгүй бол /11:43/

****: 20нд гаргий болохуу эгчээ цааад хугацаан шинэ тоног төхөөрөмж тавигдхаар болоод 2 хоног алдчиж байгаа юм байна тэгхээр 6 хоногт хам хум юм болох гээд байна эгч /11:44/

****: За ок болсон шүү хө /12:59/

****: 19-нд амжуулаад яг 20нд оруулахаар дуусна зөв тэ /13:00/

****: заа тэгвэл та **** хаан банк ****гэсэн дансанд гүйлгэний утга дээр 4821 утасныхаа дугаар бичээрэй эгч / 13:00/

****: урьдчилгаа орсон өдрөөс хугацаа бодогддог шүү /14:15/

****: окок /14:19/

****: ****р /линк/

****: За энэ линкийг явуулаад асуугаад өгөөрэй үнэт эдлэл юм чинь хүний хэрэгцээ бэлэн мөнгөнө ялгаагүй учир санал болгож байгаа юм шүү ойлгуулаад хэлээрэй /14:43/

****: заа ойлголоо сонирхоод үзье тэгээд юм авьяа гэнээ эгчээ /14:50/

****: за ашгүй дээ юм авбал ёстой хэрэгтэй байна цаг давчуу их тулгамдсан юм болчихлоо харин /14:53/

****: хэхэ заза эгчээ танайд хос бөгж байдгуу эгчээ /14:53/

****: Зураг илгээсэн байна.

****: Хос монет 15, 18 раз үлдсэн байна /15:02/

****: зөв2

 

2024.11.08

****: захирлаас удахгүй 1 хариу өгөх байхаа /15:05/

****: 2 текст утсгагдсан.

****: дүүн ёстой сонирхдоггүйштэ /15:28/

****: эхнэртээ ав ав мөнгө шдээ ккк /15:28/

****: хэхэ. та ерн урьдчилгагаа хийхүү эгчээ /15:59/

****: Байгаа 12саяа хийж байх уу /16:02/

****: Гүйлгээ амжилттай. 10.000.000 МНТ, 2024/11/08 16:16, хүлээн авагч: **** ****, Гүйлгээний утга Тавилга захиалга урьдчилгаа 4821-****/16:17/

****: Эгчдээ нөгөө булангийн зураг гаргаад өгөөрэй /17:31/

****: Зураг илгээсэн байна /17:32/

****: Лого дээрээ доор нь СЭТТЭ Живилс /17:52/

****: Зураг илгээсэн байна /21:15/

****: Зураг илгээсэн байна. Энэ бас цэвэрхэн байна /21:16/

 

2024.11.09

****: Өдрийн мэнд /17:57/

****: Энд хаягийн зураг явуулаад өгөөрэй /15:57/

****: Батлуулах гэж бас уддаг /17:57/

****: Хаягны захиалга бас уддаг учир /17:58/

 

****: Зураг 17:58/

****: Ийм хар рэйк дээр цагаанаар /17:57/

****: Ингэж гэрэл ассанаар хийсэн нь гоё байх тэ /17:59/

 

2024.11.11

****: Зураг /17:45/

****: Зураг /17:45/

****: Зураг /17:46/

****: Яг болж байна /12:53/

****: энэ нь байгаа юу /14:09/

****: энд арын рэйк нь хар дээр лого хаяг 2 нь цагаанаар орж ирсэн нь арай тод байх тэ? Яахаар байна эмблэм ийм цайвар дээр хараар орж ирэх үү?

****: хараар хийсэн дэрээ эгч рэк нь цагаанаар өгцөн байгаа /11:40/

****: Аан за энэ миний хийснээр үү? /11:40/

****: тххх эгч /11:41/

****: Аан за болж уу /11:41/

****: Гэрэл асдагаар чи зураад явуулах боломж байна уу /11:41/

****: Энийг нь авяаа гэсэн шүү эгч /11:41/

****: яанаа эгч ндаа ёстой зав байдгүй э /11:41/

****: Зураг. энн хана шилээр байвал цэвэрхэн баймаар байна /12:03/

****: Тэгхээр холбоос хийж болохгүй болчоод байдаг эгч /15:33/

****: хавтан тавиурта болхоор /15:33/

****: За тэгвэл дан шилээр хийх үү? /15:46/

****: Хавтан цаад гослоо харагдуулахгүй хаагаад байнаа /15:47/

****: Би үйлдвэрлүү хилээд үзье /15:47/

****: 0:10 секундын войсе бичлэг/Хамгийн дээд талыг нь хавтангаар тэгээд бусдыг нь шилээр тэгэнгүүтээ доод талын тавиурт шилнээсээ гэрэл нь яаж орж ирэх билээ /15:47/

****:0.06 секундын войсе бичлэг /Тэгэхгүй бол яг хажуу тал нь хавтан байхаар цаад талын боксоо хаагаад байна/

 

2024.11.13

****: Өдрийн мэнд /13:36/

****: Зураг /13:32/

****: Арын рэйкний хэмжээ хэд вэ? /13:32/

****: 00:15 секундын войсе бичлэг/ Одоо энэ яг таны хараар зурчихсан байгаа хоёр тал чинь болвол шил байхгүй юу аа наад талынхаа одоо энэ шүүгээний хажуу тал нь бол хавтан байгаад байгаа тэхээр таны цаана эмбельм хадахад болвол цаадах чинь шилнэ цаашаагаа нэвт харагдажээн гэсэн үг/ /14:51/

****:0:10 секундын войсе бичлэг /Тийн тийн тэгээд энэ нөгөө харагдах хоорондын гэрэлтүүлэгний зайн хэд юм бол нөгөө хаягныхаа захиалгаг өгөх гэхээр л хэд хэмжээтэй хийлгэх вэ гээд байгаа байхгүй юу/ /14:51/

****: 00:06 секундын войсе бичлэг /Өө эгч би тэрийг нь сая үйлдвэрлүү асуулгачихлаа тэгээд хараад гялс хариу хэлээд өгье гэнэ ээ/ /14:52/

****: Хэмжээ ирсэн үү? /15:55/

****: Зураг /16:02/

 

2024.11.18

****: Өдрийн мэнд /13:55/

****: Ажил нь сайн уу? /13:56/

****: Өдрийн мэндээ эгч сайн сайнуу эгчээ /14:20/

****: Сайн /14:22/

 

****: Манай ажил хэр шатандаа явна /14:22/

****: Уулзахдаа ярьсан хэмжээсүүд явж байгаа тэ /14:22/

****: Тиймээ ярьдан хэмжээсүүдээр явж байгаа эгчээ /14:23/

****: За сайн байна /14:24/

 

2024.11.21

****: Энэ зургуудаа хардаа эгчээ энд хаан нь төмөр байгаая

****: Зургаа хараад та чинь яг болж бна гээд өгсөнштэ

****: Хаан нь төмөр байх ёстой гээд бган тэ

****: УБ ажлын зураг.пдф илгээсэн байна. /14:27/

****: Энэ зургийн дагуу байхад чи ягаад төмөргүй зураг өөрчилсөн юм бээээ

****: Зураг. энэ угаасаа анх хараад та шаал өөр төмөргүй зураг байхад окей болж бн гэж яаах гэж хэлсийн бэ би таныг болж бна гэхээр нь л оруулсанштэ /15:12/

 

2024.11.22

****: Очиж байна үйлдвэрлүү нь /11:16/

****: заа ирээд уулзаарай /11:28/

****: би үйлдвэр дээр байж байяаа /11:28/

****: Ирсэн хүлээж байна шүү /11:58/

****: хуралтай байна шүү хүлээж байгаарай /11:59/

 

2024.11.23

****: Өглөөний мэнд /09:59/

****: Төмрийн хэмжээ??? /09:59/

****: Одоо бэлдэж байна /10:02/

****: Зураг /10:07/

****: Хэмжээ? /10:07/

****: Зураг /10:17/

****: Зураг /10:/19

****: Энэ П хэлбэрийнх бишүү /10:20/

****: Үгүй ээ /10:20/

****: Зураг /10:20/

****: Энийг дороос шүүгээ нь тулах юм уу? /10:21/

****: Г хэлбэрээр орж ирээд /10:21/

****: Материалын хэдэн квадрат байхын болоо /10:37/

****: Гэж асууж байна /10:37/

****: 2х2-ын /10:37/

****: Дээтлийн холбосон урдаасаа хэд байхын болоо гэнээ? /10:46/

****: Голлуулаад л хийнээ дээ урдаасаа ардаасаа харагдахааргүй /10:50/

****: Хугацаа??? /10:50/

****: Одоо батлуулаад хэльеээ надаа хугацаа хэлж өгөх хүн олдохгүй байна /10:50/

****: Дараа долоо хоногийн хагассайнд очих боломжтой юм байна шүү цаад хугацаан /10:52/

****: Наана нь бэлэн болчуул аваачиж өгнө гэж байна шүү /10:52/

****: Дэлгэрэнгүй 88040863 үйлдвэрийн даргын дугаар асуугаарай /10:52/

****: Ёоооооооооооооооо арайчдээээээ /11:19/

****: Бараг юм нь бэлэн байхад /11:19/

 

****: Би ярилцаад ндаа хэлсэн хугацаан энэ шүү эгчээ 88040863 үйлдвэрийн дарга /11:29/

****: За нээрээ арайчдээээ /11:29/

 

2024.11.24

****: Хай 2дахын өглөө гэчээд яагаад хагссайн болоод байга юм бэ? /16:52/

****: Энэ төмрөө хүртэл өөөрсдөө хийлгүүлчээд байхад хурдан юмаа гаргуулж авахын тулд яагаад 7хоног хүлээх юм бэ!!! 20ноос түрээс бодогдоод ээхлсэнийг мэдэж байгаа тэ! /16:54/

 

2024.11.25

****: Төмөр бэлэн болсон үйлдвэрлүү нь явуулах уу? /..:20/

****: Тэгээрэй /09:39/

****: Энийг см-р явууларай /09:40/

****: Маргааш өглөө авмааар байнаааа бүх юм чинь бэлэн болчоод байхад /09:40/

****: Зургийг нь дараад явуулсан байна шдээ /09:41/

****: См-р биш инчээр нь явуулсан байна шүү /09:41/

****: Та **** дугаартай хугацаагаа яриарай би таньд өнгөрсөн долоо хоногт үйлдвэрээс ийм хугацаа заалаа хагас сайнд гарганаа гэж хэлсэн шүү /09:45/

****: Урд такэ дээр гэрэл хйих юму /09:56/

****: Хийнэ шүү тэрийг танайх шийдээд хийчих /13:21/

****: Кассын ширээг асууж байна уу /13:22/

****: Тиймээ /13:26/

****: Танайх гэрлийг нь яаж шийдэх гэж байсан бэ? /13:28/

****: Төмөр суурь очсон сурагтай /15:36/

****: Гэрэл аваачиж өгөх үү? /15:36/

 

2024.11.28

****: Зураг /16:06/

****: Та зургийн явуулдаа /17:06/

****: Зураг /17:06/

****: Зураг /17:08/

****: Зураг /17:08/

****: Зураг /17:08/

****: Энэ нь нэг хаалгатай хоргоны цоож гэнэ /17:08/

****: Зураг /17:09/

****: Энэ 2 хаалгатайд болдог цоож гэнээ /17:09/

****: Арын өндөрүүддээ энэ цоож зүгээр юм байна /17:09/

****: Арын өндрүүд бол энч болно /17:10/

****: Суурь нь хавтан учир жоохон нүх гаргана тэ /17:10/

****: Энэ болохоор 2 болно нөгөөх нь нэг л цоож болох юм байна /17:10/

****: Заа одоохон хийцлэлийн дизайнер таньруу чат бичэнэ /17:12/

 

2024.12.04

****: Хай /18:52/

****: Хай /18:53/

****: Урд талынхаа шилэн хоргоо хасаагүй хүчээр тааруулцан байх юмаа /18:54/

****: Урд талын шилэн хорго гэж нам уу /18:54/

 

 

****: Зураг /18:56/

****: Зураг /18:56/

****: Энэ зурагнууд дээр хэмжээ нь байгаа шдээ /18:5./

****: Шилэн хоргоны хэмжээ 1250 байгаа биздээ 1350р ширээний хэмжээгээр хийцэн байхын /18:58/

****: Би танийг сүүлд ирж уулзахад чин уул нь хэлсийштэ эгчээ шилэн бол засагдахгүй э гэж /19:05/

****: Би тэгээд танай хүнд хэлсийштэ нийт хэмжээнээс том болох гээд бна тавцан илүү гаргана гэвэл хэмжээнүүд том болохнээ гсэн чин хамаагүй э 4 5см илүү гаргахад болно гээд тэгээд окэй гээд зургаа сүүлийн байдлаар баталсан шүү /19:12/

****: Зураг /19:14/

****: Ярьсаан ярьсан тэгээд 5см чинь энд алга /19:14/

****: Тавцан шилэн 2 цачуу байгаад бна шилэн ирцэн учраас хасаж болохгүй э гээд хэлсэн шүү. Улаанбаатраас тавцан илүү гээд баталсан болхоор илүү гаргахгүй бол болохгүй э гэхээр нь би заа тэгвэл тавцангийн л илүү гаргахийн бна тэгвэл нийт хэмжээ нэмэгдэнэ шүү гээд хэлээд окэй гээд явсан шүү /19:14/

****: 5см гаргаагүй шүү /19:15/

****: 2см гарсан байгаа /19:15/

****: 5см явхаар 20см нэмэгдээд байсан тэгээд би ахад хэлээд их нэмэгдээд бна 25см гаргачхуу гсэн тэг гээд тгээд 2см илүү гаргасан байгаа /19:15/

****: 5см гаргана гэж тохирчоод яагаад 2см байгаа юм бэээээээ!!!! /19:15/

****: Итгэхгүй бол зургаа харж болно би ахыг яг ард зогсож байхад нь зураад ийм болж бн нийт хэмжээн дээр 10см л нэмэгдэх юм бн гээд хэлсэн байгаа окэй д гсэн /19:16/

****: Арын өндөр шүгээнээс илүү гарахнээ гээд хэлээд харуулаад окэй гсэн шүү /19:17/

****: Зураг /19:22/

****: Энэ давцангийн зайг л 5см илүү гарга гэснээс шилэн хоргоо том хий гээгүй чи ямар ядаргаатай юм бэ!!!!!! /19:22/

****: 5см ч байхгүй 2см байна муухай харагдаж байна энэ асуудлаа шийдэж өгөөөөөөөө!!!!! /19:22/

****: Зураг /19:22/

****: Зураг /19:22/

****: Одоо уучларай ийм асуудал бхг шүү /19:22/

****: Энд хэмжээ нь байхад яахаараа энийг томруул гэж хэлэх юм бэээээ!!!!!!!! /19:23/

****: Чи бүр дуусмаар байгаа юм уу!!!!!!!!! /19:23/

****: Би эцэсийн байдлаар зургийг чин засаад харуулаад батлаад тохироод явуулсан одоо ийм юм би мэдэхг р /19:24/

****: Хуцаааарай би хэмжээгээрэээ юмаа авна /19:24/

****: Би одоо яваад очъё та нөхрөө бас аваад ирээрэй зургаа тулгаад ярьснаа сонсоод 1 талд нь гаргачий заа эгч /19:25/

****: Хүлээж байна чамайг /19:26/

****: Ах бна у /19:26/

****: Байна хүлээж бөйна гээд байгаа юм бишүүү /19:27/

****: Одоо очлооо зураг нтрэ хараад тохироод явсан гэж бодсымсан үгүй бсым бн л даа /19:27/

****: Тохирсон байтал яагааад шилэн хорго том болчуууу!!!!!!! /19:33/

****: Шилэн хорго угасаа том байгаа /19:33/

****: Яагааааадддддддд /19:33/

 

****: Шилэн хорго өөрчлөхг тавцангаа 2 см том болгы гээд том болгоод хйисэн байгаа 5см том болгохоор их бн гсэн /19:33/

****: Хэмжэээ нь байхад яагааад том болчооод байгаааанннн!!!!!! /19:34/

****: Нийт хэмжээнд томдож бна гээд 2см тавцангаа том хийсэн /19:34/

****: Ажлын зураг нь байсаар байтал чи яахаараа дур мэдэж шилэн хорго томруулдын бэээ!!!!!!! /19:34/

****: Би томруулаагүй юу яриад бган би байсан шилэн хорго томруулна гэж юу бсы /19:35/

****: За хурдан хүрээд ир /19:35/

****: Энд бичсэн мсжээ уншдаа 5см илүү гаргана ок гэж тохирсон!!!!! /19:37/

****: Тэгээд би хэлээд бнштэ 5см гаргаахаар нийт хэмжээн дээр 20см нэмгдээд том бна хоёр талруугаа 2см гаргаяаа гээд ахад хэлээд окэй гсэн тэгээд зургаа баталсаан гээд /19:52/

****: За чи хурдан ирдээ /19:53/

****: Энэ зурган дээр чинь угаасаа 5см илүү гарч байгаа давцан нь /19:53/

****: Зуруулсан зургаа хараарай за сүүлд баталсан окэй гэсэн зургаа л харчих /19:53/

****: Энэ зураг чин угаасаа анхнаасаа буруу болоод дахиад ирээд засаад янзлаад явсан биз дээ /19:54/ гэх чат, мессежүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна.

 

Дээрх талуудын харилцан яриа, чатаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн тавилга буюу лангууг ямар зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр тогтсон нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан лангууны 2 ширхэг ажлын зургийн аль нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу ажлын зураг болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын доголдолтой лангуу хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

4.3.2. Нэхэмжлэгч талын гэрээний хугацаа хэтрүүлснээр түрээсийн төлбөр төлж хохирсон гэх тайлбар нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, төлбөр төлөлтийн хуваариар нотлогдохгүй. Түрээслүүлэгч байгууллагад түрээсийн төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдоогүй.

 

4.3.3. Хариуцагч тал ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй болох нь тогтоогдох хэдий ч түүний буруутай үйлдлийн улмаас гэрээний хугацаа хэтэрсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч талын ...гэрээний хугацаа хариуцагч талын буруугаас болж хэтэрсэн тул энэ хугацаанд бараа борлуулснаар олох байсан ашиг орлогоор алдагдал хүлээсэн, хариуцагч нараас нэхэмжилнэ гэх шаардлага хуулийн үндэслэлгүй болно.

 

Нэгэнт хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнийн улмаас гэрээний хугацаа хэтэрсэн үйл баримт нотлогдоогүй тул хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын ашиг орлого олсон, олох байсан талаарх нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэж байна.

 

5. Дээрх дүгнэлтээс үзэхэд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан хэдий ч шаардлага үндэслэл буюу доголдолтой ажил гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүрэгт нийцсэн байх ба дээр дүгнэсэн талуудын хүсэл зориг бүхий харилцан бичвэр, зургуудаар тогтоогдоно.

Харин ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын хувьд 2,000,000 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч талын ...НӨАТ-ыг тооцохгүйгээр 20,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэх тайлбар нь 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 20 сая төгрөгийн захиалгын баримт, талуудын харилцсан чатаар нотлогдох ба хариуцагч талын ...22,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Тиймээс нэхэмжлэгч **** нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцуулав.

 

Энэхүү сөрөг шаардлага нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасантай нийцэх бөгөөд хариуцагч талын ...Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д заасны дагуу тавилгын тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй, худалдаа үйлчилгээ эрхлэхдээ өнөөдрийг хүртэл лангууг ашиглаж байгаа. Энэ ажлын үр дүнг биет байдлыг доголдолгүй гэж үзэж байна гэх тайлбар үндэслэлтэй болно.

 

8. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч ****ийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 100,485,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч **** ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч **** ХХК, ****нарт холбогдох нэхэмжлэгч ****ийн 100,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч **** ХХК-ийн 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ****ээс 10,000,000 төгрөг гаргуулж хариуцагч **** ХХК-д олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан хариуцагч **** ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 665,440 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ