2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/05990

 

 

 

 

 

 

 

 

2025 07 25

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05990

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр хаягт байрлах, Хас банк ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 30 гудамж, **** тоот хаягт оршин суух, *** /РД:****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,041,966.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хас банк нь**** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 2010103432 дугаартай зээлийн гэрээ байгуулан **** тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 6,577,010.72 төгрөг, зээлийн хүү 3,048,833.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,733.88 төгрөг төлсөн. **** нь 2010103432 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 150, зээлийн үлдэгдэл 18,422,989.28 төгрөг, хγγ 1,582,024.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,952.89 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 20,041,966.93 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 20,041,966.93 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарны 15-ны өдөр 2,041,966.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,041,966.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарны 15-ны өдөр 2,041,966.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 201/114 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,041,966.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,041,966.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарны 15-ны өдөр 2,041,966.93 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,160 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****ос 129,080 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 129,080 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ