2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05907

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 23

192/ШШ2025/05907

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, 15 гудамж, **** тоот хаягт оршин суух, **** ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ****тоот хаягт байрлах, ****ХХК /РД:****/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 17,977,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...**** ХХК нь ****ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын хувцас нийлүүлэх гэрээ байгуулж, зуны ажлын хувцсыг нэг бүрийн үнэ 63,800 төгрөгөөр 250 ширхэг, зуны ажлын өмдийг нэг бүрийг үнэ 55,000 төгрөгөөр 250 ширхэгийг тус тус захиалан оёулахаар зохигчдын хооронд Иргэний хэргийн 343 дугаар зүйл 343.1-д зааснаар нийт 29,700,000 төгрөгийн ажлын хувцас нийлүүлэхээр гэрээ байгуулсан.

Манай компани дээрх гэрээний дагуу хариуцагчийн заасан хугацаанд чанарын шаардлага хангасан ажлыг гүйцэтгэж дээрх гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар хувцсыг оёж нийлүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч ****ХХК-ийн захирал **** эхний удаад 4,449,500 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Зуны сорочик 30 ширхэгийг нэг бүрийг 63,800 төгрөгөөр нийт 1,914,000 төгрөг, зуны өнгийг 30 ширхэгийг нэг бүрийг 55,000 мянган төгрөгөөр нийт 1,650,000 мянган төгрөгөөр, бомбер оранже цамцыг бол 7 ширхэгийг нэг бүрийн үнэ 100,100 төгрөгөөр нийт 700,700 мянган төгрөгөөр, мөн бомбер ногоон энгэртэй цамцыг 2 ширхэгийг нэг үнэ 92,400 мянган төгрөгөөр нийт 148,800 төгрөгөөр нийт 4,449,500 мянган төгрөг нийлүүлсэн байна.

Мөн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сорочик бүрийг нэг бүрийг үнэ 59,400 төгрөгөөр 29 ширхэг цамцыг нийт 1,722,600 төгрөгөөр, өмд нэг бүрийн үнэ

 

55,000 төгрөгөөр 29 ширхэг өмд нийт 1,595,000 төгрөгөөр нийт 3,317,600 төгрөгийн барааг өгсөн байна. Сорочик 29 ширхэг нэг бүрийн үнэ 59,400 төгрөгөөр нийт 1,722,600 төгрөгөөр, өмдийг 29 ширхэгийг 55,000 төгрөгөөр нийт 1,595,000 төгрөг нийт 3,317,600 төгрөг болсон байна.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сорочик нэг бүрийг үнэ 59,400 төгрөгөөр 25 ширхэгийг нийт 1,485,000 төгрөгөөр, өмд нэг бүрийн үнэ 55,000 төгрөгөөр 25 ширхэг өмд нийт 1,375,000 төгрөгөөр нийт 2,860,000 төгрөгийн бараа нийлүүлсэн байна. Сорочик 25 ширхгийг 59,400 төгрөгөөр нийт 1,485,000 мянган төгрөг, өмд 25 ширхгийг 55,000 төгрөгөөр нийт 1,375,000 төгрөг, нийт 2,860,000 төгрөг өгсөн байна.

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдээллийг өгсөн. Захиалгын дагуу 8,910,000 төгрөгийн барааг 2 хувааж хүлээлгэж өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сорочик нэг бүрийг 63,800 төгрөгөөр нийт 38 ширхэг цамц нийт 2,424,400 төгрөгөөр, өмд нэг бүрийг 55,000 төгрөгөөр нийт 38 ширхэг өмд нийт 2,090,000 төгрөгийн, нийт 4,514,400 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн.

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сорочик нэг бүрийг 63,800 төгрөгөөр 39 ширхэг нийт 2,488,200 төгрөгөөр өмд нэг бүрийн үнэ 55,000 төгрөгөөр, 39 ширхэг нийт 2,145,000 төгрөгөөр нийт 4,633,200 төгрөгийн бараа материалыг тус тус хүлээлгэж өгсөн. Сорочик 39 ширхгийг нэг бүрийн 63,800 төгрөгөөр нийт 2,488,200 төгрөг, өмд 39 ширхэг нэг бүрийн 55,000 төгрөг нийт 2,145,000 төгрөг, нийт 4,633,200 төгрөгийн бараа материал батлуулж өгчээ.

****ХХК-д 5 удаа 19,774,700 төгрөгийн ажлын хувцсыг өөрийн материалаар оёж чанар стандартын дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн бүтээгдэхүүн болох ажлын хувцасны доголдлын талаар хариуцагч өнөөдрийг хүртэл хугацаанд маргаагүй. Манай компанид төлөх ёстой 19,774,700 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаад нийт 17,977,000 төгрөгийг ****ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

2.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэл, Ажлын хувцас нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримтууд, гэрэл зураг, харилцсан мэйл.

 

2.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** ХХК-иас хариуцагч ****ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,977,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...****ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын хувцас нийлүүлэх гэрээ байгуулж, ****ХХК-д 5 удаа 19,774,700 төгрөгийг ажлын хувцсыг өөрийн материалаар оёж чанар стандартын дагуу хүлээлгэн өгсөн, ****ХХК-иас гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гаргуулна гэж тодорхойлдог.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Шүүх хариуцагч ****ХХК-д холбогдуулан гаргасан **** ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч ****ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.**** нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.

 

3.2. Нэхэмжлэгч **** ХХК, хариуцагч ****ХХК нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр АХ-24/4-1 дугаартай Ажлын хувцас нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримтуудаар нотлогдож байна.

 

4. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

4.1 Дээрх нотлогдож буй үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т ...хэлцлийг амаар болон бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч захиалгын дагуу ажлыг гүйцэтгэж хувцсыг хүлээлгэж өгсөн, хариуцагч буюу захиалагч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.2. Тодруулбал, хуулийн дээрх заалт болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу хариуцагч хөлс төлөх үүрэгтэй.

 

5. Хариуцагч ****ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтсон ба нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 17,977,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцов.

7. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****ХХК-иас 17,977,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ****ХХК-иас 17,977,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 247,835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн 247,835 төгрөгийг орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ