2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/05865

 

 

 

 

 

 

 

 

2025 07 21

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05865

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр хаягт байрлах, Хас банк ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, **** гудамж, *** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:О****-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,331,624.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хас банк нь ****ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зөвшөөрсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2010132495 дугаартай зээлийн гэрээ байгуулан 29,825,400 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 3,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Банкны санаачилгаар гэрээг цуцалж байгаа бөгөөд зээлийн үндсэн төлбөр 29,825,400.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,496,458.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,766.39 төгрөг, нийт 31,331,624.87 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010132495 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 31,331,624.87 төгрөгийг хариуцагч ****өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 3,133,162.4 төгрөгөөр 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,331,624.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 3,133,162.4 төгрөгөөр 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5460 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,331,624.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,331,624.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 3,133,162.4 төгрөгөөр 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 31,331,624.87 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,608 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****өөс 157,304 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 157,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ