| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2025/00025/И |
| Дугаар | 192/ШШ2025/05852 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05852
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагчийн сөрөг шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан хариуцагч **** тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ