| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03341/И |
| Дугаар | 192/ШШ2025/05800 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/05800
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион оргил-1, Хаан банк цамхаг хаягт байрлах, Хаан банк ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22а байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, **** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 200,003,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч ****, **** нар нь Хаан Банк ХК-ийн Зүүн дөрвөн зам тооцооны төвтэй 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202146176205 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 144,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай санхүүгийн түрээсийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2021461176205-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацааг 63 сар болгож, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2021461176205-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202146176205 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр БГХ/202146176205 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнго барьцааны гэрээ байгуулж, ****ын өмчлөлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, HOWO.ZZ3317 маркийн ачааны машиныг барьцаалуулсан. Уг гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/202146176205-1 тоот
барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан нэмэлт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202146176205 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ФД/202146176205 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Уг гэрээнд 2022 оны 06 сарын 30-ны өдөр ФД/202146176205-1 тоот фидуцийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ФД/202146176205-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулан нэмэлт өөрчлөлт оруулж, ****арлын дугаартай, ****улсын дугвартай, FAW.CA3256 маркын өөрөө буулгагч, **** арлын дугаартай, **** Улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашиныг тус тус банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор шилжүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/202146176205 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох зээлдэгч ****ын өмчлөлийн Улсын **** дугаартай, арлын **** дугаартай Toyota Vanguard маркын автомашиныг чөлөөлж дээр дурдсан **** арлын дугаартай, ****Улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашиныг сольж барьцаалсан болно.
Зээлдэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202146176205 тоот санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 17,214,108 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 35,588,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 277,686 төгрөг нийт 53,080,541 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн удмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, толоогүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд зээлдэгч ****, **** нараас 200,003,060 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ****ын өмчлөлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, HOWO.ZZ3317 маркын ачааны машин, "Хаан Банк" ХК-ийн эзэмшлийн ****арлын дугаартай, ****улсын дугаартай, FAW.CA3256 маркын өөрөө буулгагч, "Хаан Банк" ХК-ийн эзэмшлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашин зэргээр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 200,003,060 төгрөгийн 30,003,060 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар үлдэх 170,000,000 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 167,800,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна. Хариуцагч нар дээрх хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ****ын өмчлөлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, HOWO.ZZ3317 маркын ачааны машин, ****арлын дугаартай, ****улсын дугаартай, FAW.CA3256 маркын өөрөө буулгагч, **** арлын дугаартай, **** улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашин зэргээр хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200,003,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 200,003,060 төгрөгийн 30,003,060 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар үлдэх 170,000,000 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 167,800,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нар дээрх хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг
-****ын өмчлөлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, HOWO.ZZ3317 маркын ачааны машин,
-****арлын дугаартай, ****улсын дугаартай, FAW.CA3256 маркын өөрөө буулгагч,
-**** арлын дугаартай, **** улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашин зэргээр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, **** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 200,003,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, **** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 200,003,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 200,003,060 төгрөгийн 30,003,060 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ****, **** нар үлдэх 170,000,000 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 167,800,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
Дээрх хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ****ын өмчлөлийн **** арлын дугаартай, **** улсын дугаартай, HOWO.ZZ3317 маркын ачааны машин, ****арлын дугаартай, ****улсын дугаартай, FAW.CA3256 маркын өөрөө буулгагч, **** арлын дугаартай, **** улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркын автомашин зэргээр хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,366,515 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****, **** нараас 683,257.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 683,257.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ