| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0882/З |
| Дугаар | 128/ШШ2025/0961 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/,
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,
Хариуцагч: Эрдэнэс тавантолгой ХК,
Хариуцагч: Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай тендерийн Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: Т ХХК /РД:/
Гуравдагч этгээд: Х******* ХХК /РД:/ нарын хоорондын төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жан, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мг, , хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК, ЭТТХК/ дугаартай тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мг, С.Ма, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн төлөөлөгч Л.Бх, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн өмгөөлөгч Ч.Нж, гуравдагч этгээд Т ХХК-ийн төлөөлөгч Г., Ц.Цд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өэн нар оролцов.
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хариуцагч Сангийн яамны Гомдол хянасан тухай 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2.Хариуцагч Сангийн яамны Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.3.Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,
1.4.Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Т ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах,
1.5.Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгчийн нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,
1.6.Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Х******* ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах,
1.7. Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тус тус тодорхойлжээ.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/93 дугаар тушаалаар Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж[1], 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох тендерийн баримт бичгийг баталж[2], Багц 1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг, Багц 2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг тус тус зарласан байна[3].
2.2.Дээрх тендер сонгон шалгаруулалтын Багц 1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад ХХК, Б ХХК, С ХХК, Г ХХК, Б ханбогд ХХК, С вэе ХХК, Мл ХХК, Т ХХК, А ХХК, Э ХХК, А******* трейд ХХК, Х******* ХХК буюу нэр бүхий 12 компаниас,
Багц 2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад ХХК, Г ХХК, С вэе ХХК, Мл ХХК, С ХХК, А ХХК, В******* трейд ХХК, А******* трейд ХХК, Т ХХК буюу нэр бүхий 10 компаниас тус тус тендер хүргүүлснийг Үнэлгээний хорооны 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар[4] тус тус хэлэлцжээ.
2.2.Тус хуралдаанаар Үнэлгээний хорооны зүгээс Багц 1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад ХХК, Б ХХК, С ХХК, Г ХХК, Б ханбогд ХХК-ийг тендерийн шаардлагад нийцээгүй гэж, С вэе ХХК, Мл ХХК, Т ХХК, А ХХК, Э ХХК, А******* трейд ХХК нарыг Хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнэтэй гэж тус тус үзэн татгалзаж, гуравдагч этгээд Х******* ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохоор санал хүргүүлэхээр шийдвэрлэж[5], 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/2022 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэж[6],
Багц 2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад Г ХХК, С ХХК-ийг тендерийн шаардлагад нийцээгүй гэж, С вэе ХХК, Мл ХХК, ХХК, А ХХК, В******* трейд ХХК, А******* трейд ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнэтэй гэж тус тус татгалзаж, Т ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр[7] тус тус шийдвэрлэж[8], захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/2034 тоот албан бичгээр[9] гэрээ байгуулах эрх олгожээ.
2.3.Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийн дагуу захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-иас ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1 тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй талаарх мэдэгдлийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/2027 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[10], Багц 2 тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй талаарх мэдэгдлийг мөн өдрийн 01/2036 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[11] тус тус нэхэмжлэгч А ХХК-д мэдэгдсэн байна.
2.4.Нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс дээрх Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1, Багц 2-ын сонгон шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 02/8138 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн[12].
2.5.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дээрх гомдлыг хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзэж, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 тоот албан бичгээр Т ХХК, Х******* ХХК нарт гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэн, гомдлыг хангахгүй орхиж, тендер сонгон шалгаруулах ажиллагааг хуульд заасны дагуу цааш үргэлжлүүлэхийг хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-д мэдэгдэж, хувийг нэхэмжлэгч А ХХК-д хүргүүлжээ[13].
2.6.Улмаар 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас 02/8638 тоот албан бичгээр нэхэмжлэгч А ХХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1 тендер сонгон шалгаруулалтын баталгаа болгож ******* банкны *******000 дугаартай 18,455,630.06 төгрөгийн тендерийн баталгааг, Багц тендер сонгон шалгаруулалтын баталгаа болгон байршуулсан ******* банкны *******800 дугаартай 3,166,004.00 төгрөгийн тендерийн баталгааг тус тус Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлж, хариу хүргүүлэх тухай мэдэгдэж[14], хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2606 тоот албан бичгээр дээрх Багц 1, Багц 2 тендер сонгон шалгаруулалтын баталгаанд байршуулсан *******000 дугаартай 18,455,630.06 төгрөгийн тендерийн баталгааг, *******800 дугаартай 3,166,004.00 төгрөгийн тендерийн баталгааг тус тус тендер сонгон шалгаруулалтын улсын орлогын дансанд төвлөрүүлэх тухай ******* банк ХК-д мэдэгдсэн[15] байна.
2.7.Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгч А ХХК-иас Эрдэнэс тавантолгой ХК, ЭТТХК/ дугаартай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангаагүйтэй холбоотойгоор захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг худалдах, худалдан авах ЭТТ-2025/599 дугаартай гэрээг Х******* ХХК-тай[16], Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг худалдах, худалдана авах тухай гэрээг[17] тус тус байгуулжээ.
2.8.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны болон Эрдэнэс тавантолгой ХК, ЭТТХК/ дугаартай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрүүд, гуравдагч этгээд Т ХХК, Х******* ХХК нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...Хариуцагч Сангийн яамны Гомдол хянасан тухай 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, хариуцагч Сангийн яамны Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Т ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгчийн нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Х******* ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025//6918 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж[18], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч "А" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. миний бие хариуцагч Сангийн яамны шийдвэрийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас ЭТТХК/ дугаартай "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг"-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэг, Багц-2. Бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийг зарлаж нэхэмжлэгч "А ХХК нь багц тус бүр дээр оролцож, тендерийн материалаа зохих журмын дагуу хүргүүлсэн.
ЭТТХК/ дугаартай "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг"-ийг нийлүүлэх тендерийн үнэлгээний хороо нь:
"Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэг"-ийг нийлүүлэх тендер шалгаруулалтад тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дараах шаардлагыг хангаагүй "Х*******" ХХК-ийг шалгаруулсан байна. Үүнд:
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэжээ.
Гэтэл тендерт шалгарсан "Х*******" ХХК нь дээрх захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т заасан мэдэгдлийг бүрэн бус дутуу ирүүлсэн буюу "Бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдлийг ирүүлээгүй" байна.
Жишээлбэл: Тендерт шалгарсан "Х*******" ХХК-ийн дээрх мэдэгдэл нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-т "1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг"-тэй холбоотой тодруулгыг "бусад байгууллага"-аас авахад татгалзаж байна гэж үзнэ.
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн Хүснэгтийн ТШЗ 25.5-т "1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг 2. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл байгаа бол хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл ирүүлэх; /Бух материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно" гэжээ. Гэтэл тендерт шалгарсан "Х*******" ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-ын 1-т заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрэн ирүүлээгүй байна.
Онцолж хэлбэл тендерт шалгарсан "Х*******" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д заасан "Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд" мөн эсэхээ нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" гэж заасан хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй "Х*******" ХХК-ийн тендерийг шалгаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Багц-2. "Бусад хөдөлгүүрийн сэлбэг"-ийг тендер шалгаруулалтад тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дараах шаардлагыг хангаагүй "Т" ХХК-ийг шалгаруулсан байна. Үүнд
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэжээ. Гэтэл тендерт шалгарсан "Т" ХХК нь дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т заасан "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн мэдэгдлийг ирүүлсэн нь "Тендер илгээх маягт"-ын 3-т заасан "тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг тендерт шалгарсан "Т" ХХК-аас захиалагчид олгоогүй байна" гэж үзнэ.
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-т "1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг. 2. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл байгаа бол хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл ирүүлэх; /Бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно гэжээ.
Гэтэл тендерт шалгарсан "Т" ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-ын 1-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрэн ирүүлээгүй байна.Онцолж халбал тендерт шалгарсан "Т" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д заасан "Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд" мөн эсэхээ нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" гэж заасан хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй "Х*******" ХХК-ийн тендерийг шалгаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д. 59.3-д заасны дагуу нэхэмжлэгч "А" ХХК-аас үнэлгээний хорооны илтэд үндэслэлгүй шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан үндэслэл бүхий гомдлыг хариуцагч Сангийн яам хянан шийдвэрлэхдээ тендерт шалгарсан компаниудын тендерийн материалуудыг илтэд зөрүүтэй бичиж. "Т" ХХК болон "Х*******" ХХК-д давуу байдлыг бий болгосон байна.
Дээрх хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас шударгаар өрсөлдөх үүргээ биелүүлж, эрхээ хэрэгжүүлсэн нэхэмжлэгч "А" ХХК-ийн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-т "тендерийн баталгааны дүн 21,621,634 төгрөг"-ийг улсын орлого болгох шийдвэрийг хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК болон Сангийн яамнаас тус тус гаргаж нэхэмжлэгчийн тендерийн баталгааг улсын орлого болгосноор нэхэмжлэгч "А" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Мөн хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК болон Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан худалдан авах ажиллагааны зарчмыг баримтлан ажиллаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.
Хариуцагч Сангийн яамны үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас хуульд заасан шаардлага хангаагүй "Х*******" ХХК болон "Т" ХХК-д гэрээ байгуулах эрхийг тус тус олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд хариуцагч Сангийн яамны "Гомдол хянасан тухай" 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 дугаартай шийдвэрийг, "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаартай шийдвэрийг, хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас зарласан ЭТТХК/20250 102460 дугаартай "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг"-ийн Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг, "Багц-2. Бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/" тендер шалгаруулалтад шалгарсан "Т" ХХК-тай байгуулсан "бараа нийлүүлэх" гэрээг, хариуцагч "Эрдэнэс тавантолгой" ХК-аас зарласан. ЭТТХК/ дугаартай "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг"-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг, "Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТXK/" тендер шалгаруулалтад шалгарсан "Х*******" ХХК-тай байгуулсан "бараа нийлүүлэх" гэрээг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаартай" тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 59 дүгээр зүйл, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
Нэхэмжлэлд дурдсан "Гомдол хянасан тухай" Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 тоот албан бичиг нь "А" XXK-aac 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/25090101 болон А/25090102 тоот албан бичгээр гаргасан гомдлыг хянан үзэж, гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэр юм.
"А" ХХК-ийн гомдолд тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Х*******" ХХК-ийн бараа нийлүүлж эхлэх хугацаа тодорхойгүй, тендер шалгаруулалттай холбоотойгоор бусад байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдэл ирүүлээгүй, хүүхэд хамгааллын бодлого баталсан эсэхээ нотлох баримт ирүүлээгүй, мөн тендер шалгаруулалтын 2 дугаар багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК тодруулга авахад татгалзах болохыг хориглосон гэж албан бичиг ирүүлсэн, хүүхэд хамгааллын бодлого баталсан эсэхээ нотлох баримт ирүүлээгүй байх тул хянан үзэхийг хүссэн. Үүний дагуу Сангийн яам "Х*******" ХХК, "Т" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд дараах үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй элтэй гэж шийдвэрлэсэн.
Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Х*******" ХХК-ийн ирүүлсэн материалыг хянан үзэхэд:
Тендер шалгаруулалтын баримт бичгийн бараа нийлүүлэлтийн хуваарьт "Гэрээ байгуулагдсаны дараа, захиалагчийн гаргасан захиалгын дагуу захиалra гаргаснаас хойш 60 хүртэл хоногт" гэж заасан байна.
"Х*******" ХХК бараа нийлүүлэлтийн хуваарьт "Бараа нийлүүлэх хугацаа. Нийлүүлэгчийн санал болгох хугацаа: 60 хоногт" гэж, тендер илгээх маягтад "... тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хуваарийн дагуу бараа нийлүүлэхээр, дор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендер (цаашид "тендер" гэх)-ийг хүргүүлж байна..." гэж, мөн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 04-07 тоот албан бичгээр" тендер шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон нийлүүлэх хугацаанд багтаан техникийн тодорхойлолтод нийцсэн чанарын шаардлага хангасан барааг 60 хоногт нийлүүлэх баталгааг үүгээр гаргаж байна..." гаж тус тус ирүүлснийг үндэслэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй,
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэж заасан байна.
Х*******" ХХК тендерт 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 04-05, 04-09, 04-10, 04-11, 04-12 тоот албан бичиг болон мөн худалдан авах ажиллагааны цахим системээр ирүүлсэн тендер илгээх маягтын 3-т "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" гэж ирүүлснийг үндэслэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.10. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд," гаж, мөн 7.2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана." гэж тус тус заасан.
Х*******" ХХК тендер илгээх маягтын 2.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй;" гэж ирүүлснийг үндэслэн хуулийн 1.1-д заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу тендер шалгаруулалтын 2 дугаар багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Т" ХХК-ийн ирүүлсэн материалыг хянан үзэхэд:
Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.13-т "Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална." гэж заасны дагуу "Тупифан" ХХК-ийн худалдан авах ажиллагааны цахим системээр ирүүлсэн тендер илгээх маягтын 3-т "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" гэж заасныг үнэлгээнд харгалзан үзэж дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.10. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд. гаж, мөн 7.2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана" гэж тус тус заасан.
Т" ХХК тендер илгээх маягтын 2.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй;" гэж ирүүлснийг үндэслэн хуулийн 7.1-д заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Ийнхүү тус яам "Гомдол хянасан тухай" 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 тоот шийдвэрээр оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т тус тус заасныг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 тоот албан бичгээр оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.
Мөн нэхэмжлэлд Сангийн яамны дээрх шийдвэрүүдийг хуульд заасан ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах гэж байгаа талаар тодорхой дурдаагүй, тус шийдвэр нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна.
Иймд Сангийн яамны дээрх шийдвэрүүд үндэслэлтэй бөгөөд хууль ёсных тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сангийн яамыг хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.
3.3.Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаар тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэс Тавантолгой" ХК нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/ дугаартай тендер нь "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг" шалгаруулалтыг 2 багцтайгаар зохион байгуулсан ба 1 дүгээр багцаар "АВВ хөдөлгүүрийн сэлбэг, 2 дугаар багцаар "Бусад хөдөлгүүрийн сэлбэг" нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар тус тус зарласан.
Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын тухайд:
Тендер шалгаруулалтад нийт 12 компани оролцсоноос "" ХХК, "Б" ХХК, "С" ХХК, "Г" ХХК, "Б ханбогд" ХХК-уудын ирүүлсэн тендерүүд шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу татгалзаж, "С вэе" ХХК, "М*******" ХХК, "Т" ХХК, "А" ХХК, "Э" ХХК, "А******* трейд" ХХК, "Х*******" ХХК-уудын ирүүлсэн тендерүүд нь шаардлага хангасан тул тендерийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, "Х*******" ХХК-ийн тендер "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/2022 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэж заасан. "Х*******" ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 04-05 дугаартай албан бичиг буюу тендер илгээх маягтын 3-т "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" гэж тус тус заасан тул "Х*******" ХХК-ийг энэ шаардлагыг хангасан гэж үзсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.10. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд," гэж, мөн 7.2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана." гэж тус тус заасан. "Х*******" ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны Өдрийн 04-05 дугаартай албан бичиг буюу тендер илгээх маягтын 2.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй" гэж мэдэгдсэн тул "Х*******" ХХК-ийг энэхүү шаардлагыг хангасан гэж үзсэн болно
Тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тухайд:
Тендер шалгаруулалтад нийт 10 компани "Г" ХХК, "С" ХХК-өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар Төрийн болон нутгийн зүйлийн 26.4 дэх заалтын дагуу татгалзаж, "С вэе" ХХК, "М*******" ХХК. "" ХХК. "А" ХХК. "В******* ХХК, "А******* трейд" үнэлэгдсэн тендерээс өндөр үнэтэй тул мөн татгалзаж "Т" ХХК-ийн ирүүлсэн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/2034 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д "Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэж заасан, "Т" ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/25 дугаартай албан бичиг буюу тендер илгээх маягтын 3-т "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" гэж тус тус заасан тул "Т" ХХК-ийг энэ шаардлагыг хангасан гэж үзсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.10. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд, гэж, мөн 7.2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана." гэж тус тус заасан. "Т" ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/25 дугаартай албан бичиг буюу тендер илгээх маягтын 2.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй" гэж мэдэгдсэн тул "Т" ХХК-ийг энэхүү шаардлагыг хангасан гэж үзсэн болно.
Иймд, "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Үнэлгээний хорооны шийдвэр нь үндэслэл бүхий байх тул "А" ХХК-ийн "Эрдэнэс Тавантолгой" ХК, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Гуравдагч этгээд Х******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. "Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т "Шүүх, Татвар, Нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх" гэж заасан гэтэл Х******* ХХК нь дээрх захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т заасан мэдэгдлийг бүрэн бус буюу дутуу ирүүлсэн буюу бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдлийг ирүүлээгүй байна" гэжээ. Манай хүргүүлсэн тендерийн баримт бичгийн 87-90 дэх хуудсанд шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банкнаас тодруулга мэдээлэл авахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдлийг тус бүрд нь бичсэн ба "бусад" гэдэг ойлголт нь "Тендер илгээх маягт 1"-н 3-дах хэсэгт "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" мэдэгдсэн хэсэгт агуулагдаж байгаа тул бусад гэж тусад нь бичээгүй болно. гэж
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-т Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг, Гэтэл "Х*******" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрэн ирүүлээгүй байна.... "Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд мөн эсэхээ нотолсон баримт ирүүлээгүй гэжээ. "Тендер илгээх маягт 1"-н 2.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй гэж мэдэгдсэн. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ" гэж заасан байх ба уг тендерт 7.1 дэх хэсгийг магадлахаар Хүүхэд хамгааллын бодлогыг хавсарган ирүүл гэж тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй тул баталсан хүүхэд хамгааллын бодлогыг хавсарган хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Түүнчлэн ТШЗ 25.5 дахь шаардлага нь Тендер илгээх, нээх үеийн шаардлагыг агуулсан бүлэг байх бөгөөд дээр дурдсан нотлох баримтыг нууцлахгүйгээр илгээх ёстой гэсэн агуулга бүхий шаардлага байна. Бид 2025 оны 09 сарын 17-ны өдөр tender.gov.mn сайт дээр оролцож буй тендер гэрээ байгуулах эрх олгогдсон төлөвт орсон байх тул 2025 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр захиалагчийн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэлийн баталгаа байршуулж, гэрээний төсөлд гарын үсэг зурж илгээснээр 2025 оны 09 сарын 21 өдөр БНХАУ-ын Шанхай хотыг зорьж 2025 оны 09 дугаар сарын 22-ний өдөр Shanghai *******" Co., ltd компанитай бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2025 оны 09 дугаар сарын 23 -ний өдөр урьдчилгаа төлбөр болох 305,089 юань буюу 155,900,479 төгрөгийг шилжүүлсэн. Цахилгаан хөдөлгүүрүүд одоогийн байдлаар үйлдвэрлэж байгаа бөгөөд буцаах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй, захиалагч талын шийдвэр, үйл ажиллагааг илтэд үгүйсгэсэн, байх ба гэрээний дагуу захиалга өгч урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн нь манай компанийн санхүүгийн байдалд хохирол учрахаар байгаа тул дээрх нөхцөл байдал болон хуульд заасан үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5.Гуравдагч этгээд Т ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1."Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-т "Шүүх. Татвар, Нийгмийн даатгал, харилцагч, банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн мэдэгдэл ирүүлсэн нь "Тендер илгээх маягтын 3-т заасан тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид олгоогүй байна." Гэжээ. Уг мэдэгдэл нь манай илгээсэн тендерийн баримт бичгийн 31 дэх хуудсанд авагдсан 126/25 тоот дугаартай албан мэдэгдэл байх ба уг мэдэгдэлд "зүйлгүй" гэсэн үгийг орхигдуулан бичсэн буюу Тендер илгээх маягт 1-д бичсэнээс зөрүүтэй байсан. Тендер илгээх маягтын 3 дэх хэсэгт "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна." гэж бичсэн бөгөөд уг тендер илгээх маягт нь www.tender.gov.mn буюу худалдан авах цахим системээр дамжуулан илгээдэг маягт юм. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.13 дэх хэсэгт "Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэл зөрвөл цахим системийг баримтална" гэж заасны дагуу манай илгээсэн 126/25 тоот дугаартай албан мэдэгдэх нь Цахим системээс агуулгын хувьд зөрүүтэй байсныг захиалагчийн зүгээс цахим системийн мэдэгдэл болгон үнэлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-т Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг. Гэтэл Т ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар туйлд заасан ерөнхий шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрэн ирүүлээгүй байна, гэжээ. ТІЗ 25.5 дахь шаардлага нь Тендер илгээх, нээх үеийн шаардлагыг агуулсан бүлэг байх бөгөөд дээр дурдсан нотлох баримтыг нууцлахгүйгээр илгээх ёстой гэсэн агуулга бүхий шаардлага юм. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ" гэж заасан байх ба уг тендерт 7.1 дэх хэсгийг магадлахаар Хүүхэд хамгааллын бодлогыг хавсарган ирүүл гэж тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй тул бид өөрсдийн компанийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 02/25 тоот тушаалын хавсралтаар баталсан "Хүүхэд хамгааллын бодлого"-ыг хавсаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан зарчмыг дурджээ. Манай оролцсон "Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг" Багц 2-ын батлагдсан төсөвт өртөг нь 633,200,750 төгрөг бидний санал болгосон 280,000,000 төгрөг байгаа нь захиалагчийн төсвөөс 353,200,750 төгрөгийн хэмнэлттэй ба нэхэмжлэгчийн санал болгосон үнэ 429,547,580 төгрөг байгаа бидний санал болгосон үнээс 149,547,580 төгрөгөөр үнэтэй байна. Энэ нь захиалагчийн зүгээс тендерийг үнэлэхдээ хуулийн зарчмыг баримтлан ажилсан байна гэж үзэж байна..
Бид 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гүйцэтгэлийн баталгаа байршуулж, гэрээний төсөлд гарын үсэг зурж илгээснээр БНХАУ-ын "Nanjing *******" Co.,LTD компанитай 2025 оны 09 дугаар сарын 24-ний өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2025 оны 09 дугаар сарын 26 -ний өдөр урьдчилгаа төлбөр болох 58,098 юанийг "Оорцогийн хөндий" ББСБ-аар дамжуулан шилжүүлсэн. Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэгүүд нь одоогоор үйлдвэрлэгдэх шатандаа явж байгаа ба 2025 оны 11 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээр тээвэрлэлтэд гаргахаар төлөвлөөд байна.
Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй, захиалагч талын шийдвэр, үйл ажиллагааг илтэд үгүйсгэсэн, байх ба гэрээний дагуу захиалга өгч урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн нь манай компанийн санхүүгийн байдалд хохирол учрахаар байгаа тул дээрх нөхцөл байдал болон хуульд заасан үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино, мөн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... маргааныг, шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.
Тиймээс Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн дагуу захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн холбогдох хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах ёстой.
4.3.Харин нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлд холбогдуулан ...хариуцагч Үнэлгээний хороо нь тендер оролцогчийн ерөнхий шаардлагыг хангаагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд болох Х******* ХХК-ийг шалгаруулсан гэж,
...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.2 тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл буюу тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн 20.1 Техникийн чадавх болон туршлагыг шаардлага хангах нотлох баримтыг Т ХХК гаргаж өгөхөөс бичгээр татгалзсан бичиг өгсөн байхад түүнийг шалгаруулсан[19],
...хариуцагч Сангийн яам дээрх зөрчил байхад худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
4.4.Хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн 20.1[20] Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.2.бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт; 17.2.3.гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл; 17.2.4.гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл; 17.2.5.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана гэж,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гээд 7.1.10 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд гэжээ.
Харин хэргийн үйл баримтаас үзвэл дээрх тендерт оролцогч Гуравдагч этгээд болох Т ХХК, Х******* ХХК-ийн нарын хувьд дотооддоо Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллаж[21] байсан, уг тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана гэх нөхцөл байдал үүсээгүй, 7.3-т Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ заасан шаардлага бий болоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.
4.5.Мөн хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн өгөгдлийн хүснэгтийн 20.1-д Шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авах татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх-ээр заасан.
Гэтэл Багц 2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн Т ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126/25 дугаартай албан бичигт[22] Бид шүүх, татвар, нийгмийн даатгал, харилцагч банк болон бусад байгууллагаас тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авахад татгалзах болохыг үүгээр мэдэгдэж байна[23] гэснийг үндэслэн тус тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан хүчингүй болгох боломжгүй болно.
Учир нь Т ХХК-ийн хувьд дээрх албан бичгийг хүргүүлэхдээ татгалзах-гүй гэх үгийн төгсгөл орхигдуулан бичсэн байх хэдий ч Тендер илгээх маягтын 3 дахь хэсэгт Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна гэж бичсэн,
хариуцагч үнэлгээний хороо дээрх албан бичгээр зөвшөөрөл олгосон, олгоогүйгээс үл харгалзан тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авах шаардлагагүйгээр тус компанийн цахимаар ирүүлсэн баримтыг үнэлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Хариуцагч үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулсан гэж үзэхээргүй байна.
4.6.Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрсдийн тендерээс татгалзсан, татгалзалтай маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, зөвхөн хамгийн сайн үнэлэгдсэн Т ХХК, Х******* ХХК-д холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан болохоо илэрхийлсэн.
Хэргийг баримтаас үзвэл Багц 1 АВВ цахилгааны хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч А ХХК нь 5-т эрэмбэлэгдсэн бол, Багц 2 Бусад цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад А ХХК нь 3-т эрэмбэлэгдсэн атлаа эдгээр тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгжтэй маргах нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, худалдан авах ажиллагааг хороо байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ зааснаар бага үнийн санал гаргасан Т ХХК, Х******* ХХК-г шалгаруулсан нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасантай нийцсэн тул хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгчийн нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээг, Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх тендерийн хорооны үнэлгээг тус тус хүчингүй болгох үндэслэл байхгүй.
4.7.Улмаар захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу шалгарсан оролцогч нар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ ажиллагааг хэрэгжүүлсэн нь зөв байх тул хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Х******* ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээ, Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Т ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш өөрөөс нь дээр эрэмблэгдсэн тендерийн оролцогчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаагүй атлаа зөвхөн гуравдагч этгээд Т ХХК, Х******* ХХК-г шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосноор өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт.
Энэ тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл биш байна.
4.8.Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 дугаар шийдвэр зөв.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно гээд 14.6.3 дахь заалтад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж заасныг үндэслэн хариуцагч Сангийн яамнаас Эрдэнэс тавантолгой ХК-д хандан Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаартай албан бичгээр[24] шаардлага хүргүүлж, уг шаардлагыг хүлээн авсан захиалагч хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг[25] ******* банканд хүргүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.10, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 27 дугаар зүйлийн 27.5, 30 дугаар зүйлийн 30.1, 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас Монгол Улсын Сангийн яам, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан хариуцагч Сангийн яамны Гомдол хянасан тухай 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/8484 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/8638 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,
Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТХК/ дугаартай Цахилгаан хөдөлгүүрийн сэлбэг-ийн тендерийн үнэлгээний хорооны Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгчийн нийлүүлэх, Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх үнэлгээг тус тус хүчингүй болгуулах,
Эрдэнэс тавантолгой ХК-ийн Багц 1 АВВ хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Х******* ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг, Багц 2 бусад хөдөлгүүрийн сэлбэгийг нийлүүлэх ЭТТХК/ тендер шалгаруулалтад шалгарсан Т ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах,
Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2297 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР