Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 797

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох ““Г*******” ХХК-иас гаргасан эзэмшил газрын хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Г*******” ХХК-ийн хүч хөдөлмөрөөр сэргээсэн 4151 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* *******16 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч нь шүүхэд “Г*******” ХХК-иас гаргасан эзэмших газрын хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Г*******” ХХК-ийн хүч хөрөнгөөр сэргээсэн 4151 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, “Эвлэрлийн гэрээ” байгуулсан болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г шүүгчийн захирамжаар баталж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг дээр талууд эвлэрсэн тул хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар *******16 оны 10 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд “...1. Хариуцагч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Г*******” ХХК-ийн хөрөнгө хүчээр сэргээн засварласан 4151 м.кв газраас 3800 м.кв талбай бүхий газрыг “Г*******” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд шинээр бүртгэн оруулахыг талууд харилцан зөвшөөрч байна” гэжээ. 

Дээрх “Эвлэрлийн гэрээ” болон хариуцагчийн *******16 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/*******33 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******16 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэргийг хүлээн авч хянаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж,...эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус зааснаар “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар харилцан тохиролцож, *******16 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН