2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/05501

 

 

 

 

 

 

 

 

2025 06 25

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05501

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, стадион оргил-1 тоот хаягт байрлах, Хаан банк ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ажилчны гудамж,***хаягт байрлах, өөрийн байранд байрлах, ****ХХК /РД:****/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, *** байр, ****тоот хаягт оршин суух, **** овогт ****/РД:****/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 49,745,754.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ****, ****ХХК нар нь Хаан банктай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ/20224762563****зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ/20224762563****барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин Хаан банктай 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/202248070272 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/202248070272 тоот барьцааны гэрээ байгуулж 42,000,000 төгрөгийг жилийн ***хувийн хүүтэй ***сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нар нь дээрх №ЗГ/20224762563****зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 29,606,963.82 төгрөг, зээлийн хүүнээс 13,043,271.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,171.63 төгрөг нийт 42,665,406.88 төгрөгийг төлсөн байна. Мөн №ЗГ/202248070272 тоот зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 24,335,281.22 төгрөг, зээлийн хүүнээс 9,904,765.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 32,240,046.69 төгрөгийг төлсөн байна.

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ/20224762563****зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ/20224762563****барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай,

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, **** тоот, 52 мкв талбайтай хувийн сууцыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын *** дугаарт 330 мкв байршилтай газрыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, ****а тоот, 30 мкв талбайтай хувийн сууцыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн**** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын ****дугаарт 487 мкв байршилтай газрыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Дунд гол гудамж 30в байр зоорийн давхар ***тоот хаягт байршилтай, 16,8 мкв талбайтай авто зогсоолыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Наадамчдын зам гудамж г305 дугаар гаражийн ***тоот хаягт байршилтай, 14,75 мкв талбайтай авто зогсоолыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжны 25/2 байрны зоорийн давхарын ****хаягт байршилтай, 15,32 мкв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалуулсан байдаг.

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/202248070272 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/202248070272 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд ****ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн **** дугаартай, ****арлын дугаартай, Toyota Crown-S210 маркийн суудлын автомашиныг, Бараа материал /Чихрийн худалдаа үйлдвэрлэл/ тус тус барьцаалуулсан байдаг.

Зээлдэгч нар нь дээр дурдсан зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт нийт 49,562,754.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, нотариатын зардал 183,000 төгрөг, нийт 49,745,754.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч нар нь 49,745,754.89 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг тус тус төлж барагдуулах, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, **** тоот, 52 мкв

талбайтай хувийн сууцыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын *** дугаарт 330 мкв байршилтай газрыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, ****а тоот, 30 мкв талбайтай хувийн сууцыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн**** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын ****дугаарт 487 мкв байршилтай газрыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Дунд гол гудамж 30в байр зоорийн давхар ***тоот хаягт байршилтай, 16,8 мкв талбайтай авто зогсоолыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Наадамчдын зам гудамж г305 дугаар гаражийн ***тоот хаягт байршилтай, 14,75 мкв талбайтай авто зогсоолыг, ****ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжны 25/2 байрны зоорийн давхарын ****хаягт байршилтай, 15,32 мкв талбайтай авто зогсоол, ****ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн*** дугаартай, ****арлын дугаартай, Toyota Crown-S210 маркийн суудлын автомашиныг, Бараа материал /Чихрийн худалдаа үйлдвэрлэл/ тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч ****, ****ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,745,754.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 49,745,754.89 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг тус тус төлж барагдуулах,

Мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд ****ийн өмчлөлийн

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, **** тоот, 52 мкв талбайтай хувийн сууцыг,

- Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын *** дугаарт 330 мкв байршилтай газрыг,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, ****а тоот, 30 мкв талбайтай хувийн сууцыг,

- Эрхийн улсын бүртгэлийн**** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын ****дугаарт байршилтай 487 м.кв газрыг,

- Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Дунд гол гудамж 30в байр зоорийн давхар ***тоот хаягт байршилтай, 16,8 мкв талбайтай авто зогсоолыг,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Наадамчдын зам гудамж г305 дугаар гаражийн ***тоот хаягт байршилтай, 14,75 м.кв талбайтай авто зогсоолыг,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжны 25/2 байрны зоорийн давхарын ****хаягт байршилтай, 15,32 м.кв талбайтай авто зогсоол,

- Улсын бүртгэлийн **** дугаартай, ****арлын дугаартай, Toyota Crown-S210 маркийн суудлын автомашиныг, бараа материал /Чихрийн худалдаа үйлдвэрлэл/ тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, ****ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,745,754.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, ****ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,745,754.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч ****, ****ХХК нар нь 49,745,754.89 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 6,686,438.72 төгрөг тус тус төлж барагдуулах,

Төлөөгүй тохиолдолд тохиолдолд ****ийн өмчлөлийн

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, **** тоот, 52 м.кв талбайтай хувийн сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын *** дугаарт 330 м.кв байршилтай газар,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, ****а тоот, 30 м.кв талбайтай хувийн сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн**** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт нэгж талбарын ****дугаарт байршилтай 487 м.кв газар,

- Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний ****дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Дунд гол гудамж 30в байр зоорийн давхар ***тоот хаягт байршилтай, 16,8 м.кв талбайтай авто зогсоол,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Наадамчдын зам гудамж г305 дугаар гаражийн ***тоот хаягт байршилтай, 14,75 м.кв талбайтай авто зогсоол,

- Эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний **** дугаартай, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжны 25/2 байрны зоорийн давхарын ****хаягт байршилтай, 15,32 м.кв талбайтай авто зогсоол,

- Улсын бүртгэлийн **** дугаартай, ****арлын дугаартай, Toyota Crown-S210 маркийн суудлын автомашиныг, бараа материал /Чихрийн худалдаа үйлдвэрлэл/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шийдвэрийг эс биелүүлбэл ****ийн өмчлөлийн

- ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, **** тоот, 52 м.кв талбайтай хувийн сууц,

- ***** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт байршилтай, нэгж талбарын *** дугаартай 330 м.кв газар,

- ****дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 гудамж, ****а тоот, 30 м.кв талбайтай хувийн сууц,

-**** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт байршилтай, нэгж талбарын ****дугаартай 487 м.кв газар,

- **** дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Дунд гол гудамж 30в байр зоорийн давхар ***тоот хаягт байршилтай, 16,8 м.кв талбайтай авто зогсоол,

- ****дугаартай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Наадамчдын зам гудамж г305 дугаар ***тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай 14,75 м.кв талбайтай авто зогсоол,

- ****дугаартай, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжны 25/2 байрны зоорийн давхарын ****хаягт байршилтай, 15,32 м.кв талбайтай авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,964 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч ****, ****ХХК нараас 237,982 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 237,982 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ