Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2024/00895

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* хол*******ох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 5,310,617.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* ******* *******” ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 3 сарын 22-ны өдөр МА-219422 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-24668 дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,25 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 3 сарын 1-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,171,604.33 төгрөгийг, хүүний төлбөрт 1,181,573.47 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 96,868.20 төгрөгийг, нийт 2,450,226 төгрөгийн төлөлт хийсэн түүнээс хойш огт төлөлт хийгдээгүй 346 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй.

Талуудын хооронд байгуулсан МА-219422 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-24668 дугаартай цахим дэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,828,395.67 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,437,492.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,729.40 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, бүгд 5,310,617.34 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******аас гаргуулж, *******-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* /утас 93120336/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,310,617.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч *******ад хол*******уулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,310,617.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,920 төгрөгийн 50 хувь болох 49,960 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 49,960 төгрөгийг төсвийн орлогоос, 49,960 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 5,310,617.34 /таван сая гурван зуун арван мянга зургаан зуун арван долоон төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,920 төгрөгийн 50 хувь болох 49,960 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 49,960 төгрөгийг төсвийн орлогоос, 49,960 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.ЖАРГАЛТУЯА