Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

 

 

 

  00024       03        27                                         00024/ДШМ/000

 

   Н.Б, А.П нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгч: А.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Д.Урангоо нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00024/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б, А.П нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 00024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Х овогт, Оын Б, ...оны … дүгээр сарын ….-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, …. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сын дээд сургуулийн 1-р курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хөвсгөл аймгийн Жсумын … дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ...................../.

Монгол улсын иргэн, С овогт, Аы П, 000 оны 000дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Жсумын …. дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн  дугаар 000/.

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд Д.Быг тодорхойгүй шалтгааны улмаас зодож, биед нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд амь хохирогч Д.Бы толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохиж, улмаар биед нь их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтэл учруулан, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00024/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С овогт Аы Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг, Шүүгдэгч Х овогт Оын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аы Пийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын Бг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пид оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пийн цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 30 (гуч) нэгжээр тооцож 30,000 (гучин мянга) төгрөгийг торгох ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 000дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.Поос 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэлд, шүүгдэгч А.П, Н.Б нараас тус бүр 1,033,500 (нэг сая гучин гурван мянга таван зуу) төгрөгийг гаруулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ миний үйлчлүүлэгч Пийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Учир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч А.П нь нийт 7 сая 600 мянган төгрөгийн хохирол төлж барагдуулсан байдаг. Гэтэл шүүх хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэж үзсэн үндэслэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй үндэслэлээ тайлбарлаагүй.

...2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар шүүхэд эрх олгосон хэм хэмжээг тодорхойлсон ба шүүгдэгч Пийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7 сая 600 мянган төгрөгийн хохирол төлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуулийн дээрх заалтыг үндэслэн хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж шийдвэрлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэх санал, улсын яллагчаас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх гэсэн санал зэргийг харгалзан үзэлгүй хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж шийдвэрлээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тайлбарлаагүй байна.

Иймд А Пийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй гэж эрх зүйн байдлыг дордуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ магадлалаар бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч нь хохирол төлж барагдуулаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 00023 оны 000дугаар сарын 15-ны өдрийн 262а дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч  Н.Бгийн үйлдсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд Д.Быг тодорхойгүй шалтгааны улмаас зодож, биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Пийн үйлдсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд амь хохирогч Д.Бы толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохиж, улмаар биед их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтэл учруулан хүнийг санаатай алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00024/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 00023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор С овгийн Аы Пийг согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд амь хохирогч Д.Бы толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохиж, улмаар биед их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтлийг учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулжээ /2 дугаар хавтаст хэргийн 73-74 тал/.

Прокурорын тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийн талаар бичсэн атал яллагдагчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь ойлгомжгүй, ямар гэмт хэрэг үйлдэгдсэн талаар прокурор үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж хуульчилсан бөгөөд дээрх прокурорын тогтоолоос үзэхэд яллагдагч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт буруутгасан гэж үзэхээргүй байна.

Мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 00023 оны 000дугаар сарын 15-ны өдрийн 262а дугаартай яллах дүгнэлтээр А.Пийн үйлдсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дугаар сарын 000-ны орой Хөвсгөл аймгийн Жсумын төвд амь хохирогч Д.Бы толгойн зүүн талаас чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохиж, улмаар биед их тархины тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус харвалт, няцрал, хоёр тал бөмбөлгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуун цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтэл учруулан хүнийг санаатай алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

00015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргийг, 000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд “Хүнийг санаатай алах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг бөгөөд прокурор нь яллагдагч А.Пийн үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “Хүнийг санаатай алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Мөнх-Эрдэнийн удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлгээр шүүгдэгч А.П, Н.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинж тогтоогдож байх ба А.Пийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, Н.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн гэж үзэхээр байна.

Хэргийн зүйлчлэлийг ийнхүү буруу тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг гүйцэд тогтоолгүйгээр Н.Бд холбогдох хэргийг хөнгөн ялтай зүйл, хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч А.Пийн тухайд амь хохирогч Д.Бы зүүн чамархайн хэсэгт мохоо зүйлээр цохих, хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр биед гэмтэл учруулсан, түүний амь нас хохирсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж буй үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчсөн бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд мөн хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00024/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00024/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.П, Н.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                     Н.БАЯРХҮҮ