2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/05653

 

 

 

 

 

 

 

 

2025 07 02

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05653

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, Континентал 1 дүгээр давхарт байрлах, Транскапитал ББСБ ХХК /РД:2626209/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, одонтын ****гудамж,**** тоот хаягт оршин суух, ****овогт **** /РД:****/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, одонтын *** гудамж,**** тоот хаягт оршин суух,*** овогт *** /РД:****/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,807,842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ****, **** нар нь Транскапитал ББСБ-тай **** дугаар зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгч барьцаа хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт 30 дугаар гудамж, ****хаягт байршилтай 265 м.кв талбайтай **** дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар мөн тус хаягт байрлах 40 м.кв талбайтай **** дугаар гэрчилгээтэй хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бүртгүүлэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 16 удаагийн гүйлгээгээр 23,495,000 төгрөгийн төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар үндсэн зээл 21,247,156 төгрөг, хүү 1,284,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,948 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 19,000 төгрөг буюу нийт 22,807,842 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч ****, **** нараас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,247,156 төгрөг, хүү 1.284,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,948 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 19,000 төгрөг буюу нийт 22,807,842 төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах, хэрэв төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ****нэр дээр бүртгэлтэй дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 22,807,842 төгрөгийг хариуцагч ****, **** нар нь 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,807,842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****, **** нар нь нэхэмжлэлийн шаардлага 22,807,842 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25/793 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****, **** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,807,842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****, **** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэрэгт Хариуцагч ****, **** нар нь нэхэмжлэлийн шаардлага 22,807,842 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шийдвэрийг эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт 30 дугаар гудамж, ****хаягт байршилтай 265 м.кв талбайтай **** дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах 40 м.кв талбайтай **** дугаартай хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****, **** нараас 171,095 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 171,095 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ