| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04364/И |
| Дугаар | 192/ШШ2025/05652 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05652
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Төгөлдөр 12 байр, 201 тоот хаягт байрлах, Фин экспресс ББСБ ХХК /РД:6065759/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, яармаг 9 гудамж, ***** тоот хаягт оршин суух,***** овогт ****ын **** /РД:****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,717,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч **** овогтой **** нь "Фин Экспресс ББСБ" ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр FX/2024/1850 дугаартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.
Зээлдэгч нь анх зээл авснаас хойш үндсэн зээлд 2,624,043 төгрөг, зээлийн хүүнд 4,533.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,388 төгрөг нийт 7,184,327 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авхаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,375,956 төгрөг, зээлийн хүү 3,263,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,457 төгрөг, нотариатын хөлс 18,500 төгрөг, нийт 19,717,080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,642,980 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Уг хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахад хариуцагч талаас татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК нь хариуцагч Б.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,717,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,642,980 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Фин экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,717,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Фин экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.****д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт Хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлага 19,717,080 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 1,643,100 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 1,642,980 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,535 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.****гаас 128,267 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 128,267 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ