Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2024/00826

 

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, ******* регистрийн дугаартай, ажилтай, ******* овогт ******* *******т холбогдох,

“2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч

            Хариуцагч Б.******* /цахимаар/

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч

                                                                                                    Д.Урансувд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******т холбогдуулан “2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал , нар нь 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 732,600 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд “******* *******” *******-ийн ногооны талбай бүхий 3 тал хашааг 1,5 сая төгрөгөөр тооцон барьцаалж зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.******* бүртгэж, баримт бичгийн хуулбарыг баталжээ. 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл эрхлэх хийх заавар”-ын 13.1-т “Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана.” гэж заасан. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд баримт бичгийн хуулбарыг гэрчлэх талаар заасан байдаг бөгөөд 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарыг гэрчилнэ” гэж заасан байхад Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч  Б.******* нь анхны хуулбар нь урьд нь нотариатаар гэрчлэгдээгүй, баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлоогүй байхад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг баталсан нотариатын үйлдэл хийх заавар болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн. Мөн тус зээлийн гэрээний 7 дугаар зүйлд “Гэрээг нотариатаар баталгаажуулна” гэж заасан бөгөөд тус шаардлагыг биелүүлээгүй 20 гаран жилийн хугацаа өнгөрч байхад энэ талаар нөхцөл байдлыг тодруулаагүй баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулсан нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ нь хоёр талд үр дагавар авчрах гэрээ хэлцэл гэдэг нь маргаангүй бөгөөд нотариат талуудыг байлцуулахгүйгээр баримт бичгийн хуулбар үнэн эсхүл гарын үсгийн үнэн зөв аль ч байдлаар баталгаажуулах үйлдэл хийж болохгүй юм. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т баримт бичгийн хуулбарыг л хуулбар үнэн байдлаар баталгаажуулах зохицууулалт байхад түүнийг зөрчиж гэрээ хэлцлийг хуулбар үнэн байдлаар баталгаажуулсан байгаа нь Нотариатын тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан бусад үндэслэл” гэдэгт хамаарч байна. Мөн Нотариатын тухай хуулийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан тул 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал , нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилсэн Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******ийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.

...Компанийн тухай хуулиар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гэрээг байгуулсан байх ёстой. Хоёрдугаарт Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-т Нотариатч гэрээний үнэн зөвийг тодруулна. Хэрвээ хувьцаат компани бол Төлөөлөн удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэрийг шалгана гэж заасан байх тул гэрээг баталсан нотариатчийн үйлдэл хууль зөрчсөн байна. Хариуцагч ******* нь “би зүгээр хуулбар үнэн гэж баталж өгнө” гэж тайлбарладаг. Гэтэл Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Анхны хуулбарыг нотариатаар батлуулсан, батлагдсан хуулбараас дахиж хувилна гэж гэрээг хуулбарлах тухай тодорхой зохицуулж өгсөн. Би өөрийн биеэр Монголын Нотариатчдын танхимд очиж, холбогдох хүмүүс нь надад энэ хуулийн заалтыг зааж өгсөн учраас би энэ талаар мэдэж байна. Өмнө нь хуулбар үнэн гэж гэрээг баталж, түүнийгээ гэрээ болгон ашигладаг луйвар булихаа гарч байсан юм байна лээ. Нотариатчийн баталсан үйлдэл нь гэрээ баталсантай адил үнэлэгдэж, луйвар гарч байсан учраас дээрх хуулийн заалтыг мөрдлөг болгож, Дорнод аймагт *******ээс бусад бүх нотариатч гэрээг нотариатаар батлахгүй байгаа. Манай компани худалдах, худалдан авах тухай гэрээ, түрээсийн гэрээ байгуулдаг. Тухайн гэрээнүүдийг нотариатаар батлуулахад заавал оролцогч хамт байлцаж, компанийн бүх гэрчилгээг шалгаж гэрээг баталж байсан учраас би гайхаад “ийм хуулбар баталсан байна” гэж асуухад “Монголын Нотариатчдын танхимаас хэдэн жилийн өмнө зөвлөмж гаргасан. Манайхан анхаарахгүй хуулбар баталж, луйвар гарсан учраас хуулийн дагуу нотариатаар гэрээг батлахдаа заавал хоёр талыг байлцуулж, албан ёсны шийдвэрийг үндэслэж баталж байгаа. Ингэж баталдаггүй юм аа” гэж мянгатын “Маршал хотхон”-ы нотариатч сайн хэлж өгсөн. Мөн би Улаанбаатар хотод Авлигатай тэмцэх газрын хажууд талын нотариат болон Санхүүгийн зохицуулах хорооны нотариатаас асуухад бүгд “Гэрээг баталдаггүй юм. Хэрвээ хуулбар байвал бид хуулбар үнэн гэж батална, гэрээг баталж болохгүй” гэж шууд хэлж байна лээ. Гэтэл зөвхөн ******* гэрээг нотариатаар баталсан байсан. Би *******т “миний дүү нэгэнт хуулийн дагуу нотариатаар баталж болохгүй. Чамд нээх хор уршиг байхгүй юм чинь баталсан үйлдлээ хүчингүй болгочих, Монголын Нотариатчдын танхимаас зөвлөмж гарсан юм байна” гэж хэлж байсан. Монголын Нотариатчдын танхимаас жилдээ нэг удаа хурал цуглаан зохион байгуулж, тус хуралдаа нэг бүрчлэн зөвлөмж өгсөн талаар “Маршал” хотхоны Нотариатч тодорхой хэлж өгсөн. Бусад нотариатч шууд батлахгүй гэж хэлсэн. Би өөрөө компанийн өмч түрээслэх, хөрөнгө оруулагчийн гэрээг нотариатаар батлуулах гэж асуухад “заавал оролцогч байна, энийг батлахгүй” гэж хэлж байсан. Бүх нотариат дээрх хууль дүрмийг дагаж мөрдөж байхад зөвхөн Дорнод аймгийн ******* нотариатч хуулбарт хуулбар үнэн дарсан байдаг. Би хариуцагчийг ажилдаа сайн гэж боддог учраас олон удаа баримт батлуулж, үйлчлүүлж байсан. Гэтэл яагаад хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Уг гэрээ асуудал нь газартай холбоотой маргаан учраас ийм үйлдэл хийж байна гэж хардаж байна. Мөн хариуцагч “За больё” гээд асуудлаас зугтах байтал “хуулбар дарсан” гэж гүрийж байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээх ёстой үйлдэл. Нотариатаар гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

2. Хариуцагч Б.Надинцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний үнэн зөвийг батлах, гэрээний хуулбарыг батлах нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа “гэрээг гэрчилсэн, зээлийн гэрээг гэрчилсэн, миний гэрээг гэрчилсэн” гэж буруу ярьж байна. Би зээлийн гэрээг бус зээлийн гэрээний хуулбарыг гэрчилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа гэрээг баталсан гэж буруу үг ашигласан байгааг шүүгчийн зүгээс зөвтгөж ойлгох нь зүйтэй байх гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар хуулбарыг баталж болохгүй гэж тайлбарлаж байна. Уг заалт нь хуулбарын хуулбарыг батлах буюу нотариатч хуулбараар баталсан баримтыг дахиж канондож, хоёр хуулбарын тамга дарахыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэхийг хуулбарлаж нотариатаар батлуулсан тохиолдолд та иргэний үнэмлэхээ дахиж нотариатын газар барьж очихгүйгээр хуулбар баталсан хувиасаа дахин хуулбарлуулж болно гэсэн агуулгыг хуульчилсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч буруу ташаа ойлгож байгаа учраас тайлбарлаж байна. Мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан байхад нотариат хуулбараар баталсан тул хууль бус гэж үзсэн. Маргаан бүхий 2002 оны гэрээний 7 дугаар зүйлд гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан бөгөөд энэ нь гэрээний үнэн зөвийг нотариатаар баталгаажуулах тухай ойлголт юм. Харин хэрвээ би гэрээний эх хувьд хуулбарын тамга дарсан бол маргаж болох байсан. Гэтэл би гэрээний эх хувьд хуулбарын тамга дараагүй бөгөөд канондсан хувь дээр хуулбарын тамга дарсан. Тиймээс гэрээний 7 дугаар зүйлд заасан гэрээний үнэн зөвийг гэрчлэх, нотариатаар баталгаажуулах тухай агуулга нь миний тамга дарсан үйлдлээс огт өөр ойлголт гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид тайлбарлаж, ойлгож байна гэж бодсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуулбар баталсан гэрээний хувийг шүүх нотлох баримтаар үнэлж, гэрээний үнэн зөвийг баталсан гэж буруу ойлгож, гэрээг дүгнэх вий гэж санаа зовж байх шиг байна. Шүүгч нар хуулбар баталсан гэрээ, гэрээний үнэн зөвийг баталсан гэрээ эсэхийг харгалзан гэрээг дүгнэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хуулбар батлах, гэрээг батлах гэдэг нь хоёр өөр ойлголт гэдгийг ямар ч шүүгч мэдэх наад захын ойлголт учраас тухайн асуудалд санаа зовох нь илүүц гэж бодож байна. Мөн нэхэмжлэлд Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д хуулбарыг хуулбараар батална гэж заасан гэж дурдсан бөгөөд тус заалтад зөвхөн нотариатын үйлдлийн төрлийг хуульчилсан заалт юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Нотариатын тухай хуульд зааснаар гэрээний талуудыг байлцуулаагүй гэж бичсэн бөгөөд хэрвээ гэрээний үнэн зөвийг гэрчилж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбартаа хэлсэнчлэн гэрээний талуудыг байлцуулж, гэрээг байгуулах эрхтэй эсэх, тухайн гэрээний зүйл, нөхцөл, өмч болон гэрээний харилцааг бүгдийг нь шалгаж байж гэрээний үнэн зөвийг гэрчилнэ. Энэ нь маргаан бүхий гэрээний 7 дугаар зүйлд заасан агуулга гэж үзнэ. Миний хувьд канондож хуулбар баталж байгаа учраас “тухайн баримт бичигт зурсан гарын үсэг зураагүй эсвэл дутуу зурсан, гэрчлүүлэх баримт бичгийн тамга, дардас гаргацгүй бүдэг бол нотариат гэрчлэхээс татгалзана, бусад тохиолдолд нотариат хуулбар батлахаас татгалзах үндэслэл байхгүй” гэж заасныг үндэслэсэн. Бусад нотариатууд зөвлөмжийн дагуу батлахаас татгалздаг гэж тайлбарлаж байгаа боловч нотариат хуулийг үндэслэж гэрчлэх үү, татгалзах уу гэдгээ шийддэг. Магадгүй би залуу, шинэ байж болох ч хуульч учраас хуульд үндэслэж, өөрийнхөөрөө дүгнэж, зөв бурууг шалгаж гэрчилнэ. Түүнээс “тэр хүн тэгж хэлсэн” гэж хуульд заагаагүй үндэслэлээр татгалзах эрхгүй. Хэрвээ би амаар хуульд заагаагүй үндэслэлээр татгалзах үйлдэл гаргавал тухайн татгалзсан үндэслэлээр хариуцлага хүлээх шаардлага гарна. Тиймээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах шаардлагатай. Нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасны дагуу нотлох баримтаар гэрээний нэг хувийг гаргуулъя гэж дурдсан байсан бөгөөд бид гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй тул нотариатад гэрээний нэг хувь үлдэхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч надаар олон бичиг баримт батлуулж байсан учраас энэ тухай мэдэж байгаа байх. Би гэрээг хуулбарлан баталгаажуулж, тухайн хүнд буцаагаад гэрээний эх хувийг өгөөд гаргадаг. Мөн Гантуяа гэдэг хүн надаар нотариатын үйлдэл хийлгэсэн учраас тухайн хүнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хэн аль нь тухайн гэрээтэй танилцсан байх. Би хариу тайлбараас уншиж уг гэрээтэй холбоотой хэрэгт тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсэн. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний эх хувийг үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шалгаж, маргаанаа шийдвэрлүүлэхэд давуу талтай зүйл боллоо гэж үзэж байна. Миний хувьд нотариатчийн үйлдэл хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй тул сайн дураараа хүчингүй болгох боломжгүй. Магадгүй гуравдагч этгээдээс гэрчлүүлсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүчингүй болгох боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал нь ногооны 103 ширхэг цементэн хашааг гаргуулах, 2002.09.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба түүний хариу тайлбар өгөхдөө татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох нотлох баримтыг эх хувиар байгаа баримтыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн. Энэ нь ямар нэгэн хууль тогтоомж огт зөрчөөгүй. Тэртээ 2002.09.30-ны өдөр надаас зээлдсэн зээлийн гэрээтэй холбогдуулан “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал тай байгуулсан гэрээ юм. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй барьцааны зүйлийг шилжүүлээд 20 гаруй жил болж байхад уг гэрээтэй холбогдуулан нь нэхэмжлэл гаргасан юм. Энхбаатарт байгуулсан зээлийн гэрээг нотариатаар заавал баталгаажуулах шаардлагатай гэрээ биш. Хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ болно. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхийн тулд би өөрт хадгалагдаж байсан эх хувийг нотариатч Б.*******ээр баталгаажуулсан. Энэ хуулбар үнэн баталгаажуулалтыг хийхдээ баримтын эх хувийг үндэслэсэн. Одоо ч надад эх хувиараа байна. Энэ нотлох баримтыг би шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь шаардлагаа тодорхойлохдоо нэг бол баримт бичгийн хуулбарыг гэрчлэх, нөгөө бол гэрээг нотариатаар баталгаажуулах гэсэн хоёр утга агуулгатай байгаа ба маргаад байгаа асуудлынхаа учир холбогдлыг ойлгохгүй байна гэдгийг хэлмээр байна. Б.******* нотариатчийн хийсэн үйлдэл зээлийн гэрээг баталгаажуулах үйлдэл биш юм. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нотариатч баримт бичгийг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж заасан байдаг. Энэ үйлчилгээг би нотариатчаас авсан. Нотариатч хууль зөрчөөгүй, би ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийлгээгүй болно. Иймд “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нь хуулийг болон үйл баримтыг буруугаар ойлгосон байдалтай байна гэдгийг хариуцагч дахин дахин тайлбарлаж хэллээ. Магадгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч ойлгож байгаа хэдий ч ойлгоогүй царайлж мушгиж чадах хүн, огтын ойлгохгүйгээр ийм зүйл ярих ч боломжтой хүн гэж дүгнэлээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн гэрээний зүйл болох 103 ширхэг төмөр хашааг нэхэмжилсэн. Уг хэрэгтээ холбогдуулан Гантуяа татгалзлын үндэслэлийг нотлох баримтын хамт гаргаж өгөхдөө нотлох баримтыг хуулбар үнэн тамга тэмдгээр ******* нотариатчаар баталгаажуулсан. Зээлийн гэрээг батлаагүй бөгөөд хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн үг үсэгтэй тамга тэмдэг дарсан гэв.

5. Нэхэмжлэгч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон “******* *******” *******-ийн Төлөөлөн удридах зөвлөлийн хурлын 2022.10.28-ны өдрийн 02 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тогтоол, Дорнод аймгийн Татварын хэлтсийн 2022.04.29-ний өдрийн 2/113 дугаартай албан бичиг, “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2004.10.05-ны өдрийн 03 дугаартай тушаал, 2004.05.20-ны өдрийн 01 дугаартай тушаал, 2002.01.01-ны өдрийн 01 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2004.02.01-ний өдрийн “Ажилд томилох тухай” тушаал, “******* *******” *******-ийн 2002.09.30-ны өдрийн Кассын орлогын ордер, “******* *******” *******-ийн ТУЗ-ын даргын 1999.06.21-ны өдрийн албан бичиг, 1999.06.06-ны өдрийн “Авто машин хүлээлцсэн тухай акт”, “******* *******” *******-ийн 1999.08.27-ны өдрийн 11 дугаартай “Үнэлгээ хийлгэх тухай” албан бичиг, “******* *******” *******-ийн 12-03 ДОА улсын дугаартай Зил-130 автомашиныг үнэлсэн үнэлгээ, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2021.08.14-ний өдөр гэрчээр Д.Дамдимааг асуусан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.10-ны өдрийн 138/ШТ2021/00002 дугаартай тогтоол зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2002.09.30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбар, иргэн ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Нью дийл аудит” Х*******-д 2024.08.18-ны өдөр иргэн ын гаргасан тодорхойлолт, “Нью дийл аудит” Х*******-ийн 2024.08.18-ны өдрийн “Хараат бус аудиторын тайлан” зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Ерөнхий газрын 2024.07.18-ны өдрийн 1/1804 дугаартай албан бичгийн болон Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн даргын 2021.12.24-ний өдрийн “Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт”, уг актын хавсралт болох “Эд хөрөнгийн бүртгэл” зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хивсний үйлдвэр худалдааны “*******” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 2003.09.15-ны өдрийн 01 дугаартай “Зээлийн өр барагдуулах тухай” тушаал болон 2002.09.30-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “******* *******” *******-ийн 2002.09.30-ны өдрийн Кассын зарлагын ордер зэргийн эх хувь зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

7. Шүүхийн зүгээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******т холбогдуулан “2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Шүүх дээрх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “...Нотариатын үйлдэл эрхлэх хийх зааврын 13.1-т “Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана” гэж, Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарыг гэрчилнэ” гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч  Б.******* нь анхны хуулбар нь урьд нь нотариатаар гэрчлэгдээгүй, баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлоогүй байхад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг баталсан нотариатын үйлдэл хийх заавар болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн. Мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд “Гэрээг нотариатаар баталгаажуулна” гэж заасан бөгөөд тус шаардлагыг биелүүлээгүй 20 гаран жилийн хугацаа өнгөрч байхад энэ талаар нөхцөл байдлыг тодруулаагүй баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулсан нь үндэслэлгүй тул нотариатч Б.*******ийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү...” гэж тодорхойлсон.  

 Хариуцагч Б.******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Би зээлийн гэрээг бус зээлийн гэрээний хуулбарыг гэрчилсэн. Хэрвээ би гэрээний эх хувьд хуулбарын тамга дарсан бол маргаж болох байсан. Гэтэл би гэрээний эх хувьд хуулбарын тамга дараагүй бөгөөд канондсан хувь дээр хуулбарын тамга дарсан. Тиймээс гэрээний 7 дугаар зүйлд заасан гэрээний үнэн зөвийг гэрчлэх, нотариатаар баталгаажуулах тухай агуулга нь миний тамга дарсан үйлдлээс огт өөр ойлголт. Баримт бичиг гэдэгт гэрээ болон өөр бусад бүх баримт орно. Нотариатч тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга, тэмдэгний дардас нь гаргацгүй, бүдэг бол хуулбараар батлахаас татгалзах бөгөөд өөр бусад үндэслэлээр нотариатаар батлахаас татгалзах хуулийн үндэслэл байхгүй. Тус гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, тамга нь гаргацтай байсан учир хуулбарыг гэрчилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нэхэмжлэлийн шаардлагын талаар “...би ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй ногооны 103 ширхэг цементэн хашааг гаргуулах, 2002.09.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэрэгт татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох үүднээс нотариатч Б.*******т тус гэрээний эх хувийг үзүүлж “хуулбар үнэн” баталгаажуулалтыг хийлгэн хэрэгт өгсөн. Б.******* нотариатчийн хийсэн үйлдэл зээлийн гэрээг баталгаажуулах үйлдэл биш. Нотариатч хууль зөрчөөгүй, би ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийлгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэсэн тайлбарыг гаргадаг.

 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч “Хэрлэн хивс” ******* нь сонирхогч этгээдийн хувиар нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох хэргийн 8 дугаар талд авагдсан 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбар хувь, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх гэрээний эх хувь болон талуудын тайлбар зэргээр хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд д 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбарыг гэрчлэх үйлдлийг хийж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь маргаан бүхий 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”-ний “үнэн зөв”-ийг гэрчлээгүй буюу гэрээний эх хувьд нотариатын тамга, баталгааны тэмдэг дараагүй, харин тус гэрээг хуулбарлаж “хуулбарын үнэн зөв”-ийг гэрчилсэн нь гэрээний хуулбар дахь “баталгааны тэмдэг”-ээс тодорхой харагдаж байна.

 Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд баримт бичгийн хуулбар гэрчлэх талаар, 31 дүгээр зүйлийн 31.1Нотариатчийн үйлдэл хийхээс татгалзах үндэслэлүүдийн талаар, 31.2-т “Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй” гэж, 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.2-т зааснаар нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч нь үйлдэл хийхээр, 13.4, 14.3.2-т тус тус зааснаар нотариатч нь тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол баримт бичгийн хуулбарыг гэрчлэхгүй байхаар тус тус заасан байна.

 Гэвч хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******ийг Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар  зэргийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд д 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбарыг гэрчлэх үйлдлийг хийхээс татгалзах эрхгүй буюу тухайн баримт бичгийн хуулбарыг гэрчилж өгөхгүй байх үндэслэлгүй байна.

 Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр буюу Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******ийн “2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбарыг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Хэрлэн *******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.*******т холбогдуулан гаргасан 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “Хэрлэн *******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчХэрлэн *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.   

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА