2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/05689

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 04

192/ШШ2025/05689

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар гудамж, **** дүгээр байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт ****ийн **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо,**** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт ****ийн **** /РД:****/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **** дугаар байр,**** тоот хаягт оршин суух, **** овогт ****ийн **** /РД:****/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 92,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****, хариуцагч Ж.****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэгч Г.****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ:

Г.**** нь хариуцагч Ж.****тай анх 2015 онд танилцаж, нэг газар цуг ажиллаж, бизнесийн богино хэмжээний зээлийг хариуцагч нар өгч байсан. Тэд 2021 оны 5 сарын 05-ны өдрөөс 2022 оны 1 сарын 21-ний өдрийг хүртэл хариуцагч ****ийн ХААН банк дахь **** тоот данс, хариуцагч Ж.****ын ХХБ дахь **** тоот дансаар зээл авч ****гийн ХААН банк дахь *****, Хас банк дахь ***, ХХБ дахь **** тоот дансаар дамжуулан буцаан төлж байсан.

Ингэхдээ хариуцагч нар нь нэхэмжлэгчийн ХААН банкны дансаар нийт 448,305,000 төгрөгийн зээлийг авч, 391,645,000 төгрөгийг эргэн төлж одоо үлдэгдэл 56,660,000 төгрөг төлөөгүй, ХАС банкны дансаар нийт 40,052,000 төгрөгийн зээл авч эргэн төлөлт хийгээгүй, ХХБанкны дансаар 154,075,000 төгрөгийн зээл авч 158,537,000 төгрөгийн төлөлт хийсэн байна.

Иймд хариуцагч Ж.****, Ж.**** нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн 92,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Дансны утгыг хариуцагч өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа хэдий ч ямар утга учиртай нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу түүний дансруу мөнгө шилжүүлж буцааж авч байсан, тэдний хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэж байгаа тул зээлийн үүрэг шаардаж байна" гэжээ.

 

2.      Хариуцагч Ж.**** хариу тайлбартаа:

...Намайг чи нарантуул дээр хүн их таньдаг юм чинь эгчдээ өдрийн зээлүүд гаргаад өгөөч гэдэг санал тавьсан. Түүнээс би ****гаас мөнгө зээлсэн юм байхгүй. Манай дүү **** ****г нэг ч удаа харж байгаагүй. Огт танихгүй. Өдрийн зээлийн нэг онцлог байдаг. 3 саяыг авах юм бол 8 хувийн хүүтэй гэхээр 3 сая чинь 3,245,000 төгрөг болно, амралтын өдрөө хасаад 25 хоногт хуваахаар, өдөр бүр 135 мянгаар гарч байгаа. 135 мянгын дүнтээ гүйлгээний утга хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд байгаа. Гүйлгээний утга нь НА гээд зураас татаад 24-ийн 15 гээд гүйлгээний утга байгаа. Энэ кодууд нь миний татгалзлыг нотлох баримт юм. Уг нь өөрт нь өдрийн зээлийн бүртгэлийн хар дэвтэр байдаг, тэрийгээ шүүхэд гаргаж өгөөгүй. Дараагийнх нь ДУ 25-ийн 9 гээд 216,000 байгаа. Ду гэдэг нь хүний нэрийн эхний 2 үсэг тэгээд 25 өдрийн 9 дэх өдрийн төлбөр гэсэн үг. Энэнээс өмнөх 25-ийн 15, 25-ийн 9, 25-ийн 16 гэсэн нь өмнөх 1-15, 1-16, 1-9 хүртэл, дөрөвдүгээрт нь ду 25-ийн 10 гэж байгаа 216,000, энэний 1-9, на 25-ийн 1 гээд шинээр эхэлж байгаа. Энэ нь болохоор 432,000, 5 дугаарх нь энэ гүйлгээнүүд байхгүй. Энэ дандаа ингэж на 25-ийн нэг гэдэг шиг 1-ээр эхлэх ёстой байсан. 25 дахь хоногийн, энэ өмнөх гүйлгээнүүд яасан бэ гэхээр дан бэлнээр өгч авалцсан байгаа.

Өдрийн зээл, өдөрт 8-10 хүний төлбөр орж ирдэг. Яг энэ мөнгөн дүнгүүд буюу 135, 216, 432, 648,000 мянга, 864,000 мянга гэдэг ийм давхардсан тоонууд байдаг. **** нь анхнаасаа ямар ажил хийлгэсэн бэ гэхээр миний данснаас мөнгө шилжүүлээд 650 орчим сая төгрөг өдрийн зээл гаргасан байсан. 8 хувийн хүүтэй, сарын зээл биш, энэ өдөр өдөртөө эргэж орж ирээд, нэг мөнгө 2-3 удаа 8 хувиар, одоо 1 сая байлаа гэхэд тэр сая төгрөг 8 хувийн хүүтэй 80 мянга болдог юм шиг харагдаж байгаа боловч яг чанар дээрээ одоо гүүглээс хайхын бол хүмүүсийн судалгаа байгаа. Монгол математикчдын хийсэн өдрийн зээлийн тухай. Энэ нийтдээ 650 орчим сая төгрөг 40 хувийн ашиг олж байгаа гэсэн үг, сард яг цэвэр 40 хувийн ашиг олдог.

Энэ олон давтамжтай авсан зээлийн асуудал нь хар дэвтэргүй, тэмдэглэлгүй байна гэж байхгүй. ****тай орой болгон тулгадаг байсан. Одоо энэ хавтаст хэргээс харахын бол 62 талын ард доороосоо 2 юм уу 3 дээр 280,000 төгрөгийн гүйлгээ байгаа. Тэр гүйлгээний утга нь дээр бүх тооцоо дуусаад дахиад 135,000 мянгын утган дээр дууссан. Яг ингээд хаагаад явдаг гүйлгээн дээр байгаа.

Түүнээс би ****гаас мөнгө авч хэрэглэсэн юм байхгүй. Би тэр үед бараа таваар зарж байгаагүй. Наад гүйлгээн дотор надад хаяа 150, 50 мянган төгрөг өгдөг байсан. Би тэрэнд нь баярлаад л мөнгийг авдаг байсан.

Сүүлд **** би дансны хуулга авлаа, дансны хуулга авсан чинь чи надад 160 сая төгрөг төлөхөөр гарч байна. 10-аар нь 5-аар нь төлчих. Би бол чамайг нэг жил хоёр жил гэхгүй шүү дээ гээд ийм яриа явж эхлээд хэрвээ чи тэгэхгүй гэвэл би чамайг шүүх цагдаад өгөх гэж байгаа шүү. Шүүх дансны хуулгыг л нотлох баримт болгодог гэж байна. Би хуульч хүнээс асуучихлаа тэхээр одоо хоёулаа шүүх гэж байхаар чи надад 160 сая төгрөг төлнө гээд бичиг хийгээд өгчих гэсэн. Хэрвээ тэгэхгүй бол хуулийн байгууллага чинь энийг л хардаг. Чи юу ч гэж мянга хэлээд нэмэргүй гэж хэлсэн.

 

**** энэ 3,4 жилийн хугацаанд нэг ч удаа шүүх хуралд ирээгүй. Нэг ч удаа хүний өөдөөс хараад, нэг ч удаа надтай холбогдоогүй. Ийм л байдалтай байгаа.

Миний тооцооллоор нийтдээ **** надаар дамжуулаад 650 сая төгрөгийг 900 сая болгож авсан. Хаан банкнаас ирсэн тодорхойлолтоор **** дансны мэдээлэл 2021 оны 6 сарын 01-ээс эхлээд миний гар утсан дээр ирдэг болсон. Манай дүү уг дансыг хэрэглэдэггүй. Бүх гүйлгээ нь ****д ****гаас гэж хийдэг. Гүйлгээний утгагүй юм эсвэл ****ид гэдэг ч юм уу эсвэл орлого ч юм уу тэгж бичсэн гүйлгээ байдаггүй. Бас бэлэн авдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримт Итгэмжлэл, Г.****гийн Хаан банкны дансны хуулга, Хас банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нэхэмжлэлийн буцаах тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж 619,200 төгрөг төлсөн баримт.

2022 оны 3 сарын 17-ны өдрийн Г.****гийн нэхэмжлэл, харилцсан чат, хүсэлт, хүсэлт хангасан захирамж, шүүхийн албан тоот, 2023 оны 4 сарын 20-ний өдрийн 1615 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах гомдол, 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 1615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, 2023 оны 10 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Хаан банкинд хүргүүлсэн шүүхийн албан тоот, Хаан банкны албан тоот, ерөнхий шүүгчийн захирамж, НШШГ-ын албан бичиг, хэрэг танилцуулсан баримт, Давж заалдах шатны шүүхийн албан тоот, БЗД-ийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт шийдвэрлэсэн захирамж, эмнэлгийн магадлагаа, нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, гомдол хянан шийдвэрлэсэн тогтоол, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай шаардлага, банкны гүйлгээний түүвэр жагсаалт.

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримт - Хариу тайлбар.

 

3.3. Шүүхийн журмаар бүрдсэн нотлох баримт Бичмэл баримтад үзлэг хийсэн тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.****гаас хариуцагч Ж.****, Ж.**** нарт холбогдуулан гаргасан 92,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 6,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 86,250,000 төгрөгийн шаардлагыг болон Ж.****ид холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Хамт ажиллаж байхдаа харилцан тохиролцож бизнесийн зээл богино хугацаагаар авч буцаан өгдөг байсан. Хариуцагч нар нь ****ийн Хаан банкны **** тоот данс, Ж.****ын Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансуудаар 2021 оны 5 сарын 05-наас 2022 оны 01 дүгээр сарын 21-ны хооронд нийт 448,305,000 төгрөгийг зээлсэн. Одоо зээлийн үлдэгдэл 92,250,000 төгрөг байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулна гэх

 

агуулгаар тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч ...Би Г.****гаас зээл авч байгаагүй, харин түүний даалгаснаар бусдад зээл өгч байсан, мөнгийг буцааж бэлнээр болон дансаар өгсөн, тооцоо байхгүй, миний дүү **** энэ харилцаанд хамаагүй, Хаан банкны данс хэрэгтэй гэхээр нь дүүгийнхээ дансыг би бүрэн ашигладаг байсан. Би түүнээс зээл аваагүй болох нь дансны хуулга дээрх утгуудаар тогтоогдоно гэх агуулгаар тайлбар гарган маргадаг.

 

3. Нэхэмжлэгч Г.****гаас 2021 оны 5 сарын 01-ны өдрөөс 2022 оны 01 сарын 21-ний өдрийн хугацаанд Ж.****, Ж.**** нарын Хаан болон Худалдаа хөгжлийн банкны данс руу 448,305,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримтаа нотолж Г.****гийн Хаан банкны дансны хуулгыг хэрэгт хавсаргадаг ба энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

4. Нэхэмжлэгч талаас өөрийн дансаа шүүж үзэхэд 92,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй гэж, хариуцагч талаас бэлнээр авсан мөнгөө оруулаагүй байна, цаг тухай бүрд нь буцаан өгч байсан, би хувьдаа зээл аваагүй гэж маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны 2021 оны 5 сарын 5-ны өдрийн ****т зээлүүлэв 6,000,000 төгрөг гэх гүйлгээний утга бүхий дансны хуулгыг үндэслэн талуудын хооронд 6,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн байна, харин үлдэх 86,500,000 төгрөгийн хувьд зээлүүлсэн, зээлсэн гэх үйл баримт нотлогдоогүй.

 

4.1. Тодруулбал, хэрэгт авагдсан 2021 оны 5 сарын 01-ны өдрөөс 2022 оны 01 сарын 21-ний өдрийн хоорондох Г.****гийн Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас үзэхэд Ж.****, Ж.**** нарт шилжүүлсэн гэх гүйлгээний утгууд дээр ****д ****гаас, ****гаас ****т, **** ****, АА, ****д, ****д Боогийгоос, ****д******, түр өгөв, бо, *** к, *** 4 к, ****3к, *** оюу-25, ****1 к, **** 5 к, 9-15 7к, ****д *** оюу-25 гэж бичигдсэн, тэмдэглэгдсэн байдаг.

Ж.****аас Г.**** руу шилжүүлсэн гүйлгээний утга дээр ****, а, ***, карт 4141, а хүү, 8846, а зөрүү, *** 3к, **** уян, **** өдөр, карт гэсэн, мөн na-24-15, du-25-9, na-24-16, du-25-10, na-25-1, na-24-17, na-25-2, du-25-11, du-25-12, na-25-3, na-24-18 гэх мэтээр латин үсэг, тоо орсон кодууд тус тус тэмдэглэгджээ.

 

4.2. Дээрх гүйлгээний утгуудыг нэхэмжлэгч талаас ...Хариуцагч нарын данс руу зээл авах хүсэлтийнх нь дагуу мөнгөө шилжүүлсэн, энэ шилжүүлгүүд бүгд зээл юм гэж тайлбарлах хэдий ч тухайн гүйлгээнүүдийн утгаас үзэхэд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөө зээлүүлсэн гэх үйл баримт эргэлзээтэй байна.

Харин хариуцагч талын ...****гаас өдрийн зээл гаргадаг, түүний хүсэлтээр тэр зээлийг би бусдад дамжуулж өгдөг. Буцааж зээл төлөлтийн мөнгийг нь данс руу нь хийдэг, бэлнээр өгдөг. Зээл хөтөлдөг хар дэвтэртэй тэрийгээ шүүхэд гаргаж өгөөгүй, надад бүртгэл тэмдэглэл байдаггүй. Гүйлгээний утгыг тайлбарлавал, na-24-15, na-24-16, na-24-17 гэдэг нь Na гэх нэртэй зээлдэгч 1 сар буюу 24 хоногийн хугацаатай зээл авсан, уг зээлийн 15, 16, 17 дахь өдрийн төлбөр, du-25-9, du-25-10, du-25-11, du-25-12 гэдэг нь Du гэх нэртэй зээлдэгч 1 сар буюу 25 хоногийн хугацаатай зээл авсан, уг зээлийн 9, 10, 11, 12 дахь өдрийн төлбөр гэсэн утгатай юм. Мөн шилжүүлж байгаа мөнгөн дүн нь тодорхой ижил дүнгээр, ижил цаг хугацаанд давтамжтай шилжсэн нь харагдана. Жишээ нь, Na гэх хүн 3 сая төгрөгийг 8% хүүтэй зээлсэн. 3,240,000 төгрөгийн өдрийн зээлийн

 

1 өдрийн буцаан төлөх төлбөр 135,000 төгрөг, Du гэх хүн 5 сая төгрөгийг 8% хүүтэй зээлсэн. 5,400,000 төгрөгийн өдрийн зээлийн 1 өдрийн буцаан төлөх төлбөр 216,000 төгрөг. Эхлээд учрыг олохгүй зээлийг нь өөрийн утасны дугаар, нэрээр хийдэг байсан. Дараа нь кодоор шилжүүлдэг болсон, энэ код бичих аргыг **** зааж өгсөн. ****ид энэ мөнгөн шилжүүлгүүд ямар ч хамааралгүй, тэр энэ талаар мэдэхгүй, түүний дансыг л ашигладаг байсан. 6 сая төгрөгийн зээлж авсан нь үнэн буцаан төлсөн гэх татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүрэг, шаардлагын хүрээнд гаргасан үндэслэл бүхий тайлбар гэж үзэв.

 

4.3. Дүгнэвэл нэхэмжлэгч Г.****, хариуцагч Ж.**** нарын хооронд 86,500,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул, мөн хариуцагч Ж.****ид мөнгө шилжүүлсэн, тэрээр авч ашигласан, бусдад шилжүүлсэн үйл баримт нотлогдоогүй тул түүнд холбогдох шаардлагыг бүхэлд нь, Ж.****т холбогдох шаардлагаас 86,5 сая төгрөгийн шаардлагыг тус тус зээлийн гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч Г.****, хариуцагч Ж.**** нарын хооронд 6 сая төгрөг өгч авалцсан болох нь баримтаар тогтоогдох ба хэн аль нь энэ талаарх хүсэл зоригоо илэрхийлж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болно.

Зээлдэгч буюу хариуцагч зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлээс зээлийн харилцаа бий болсон 6 сая төгрөгийг хариуцагч буцаан төлсөн болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өмнө дурдсан үйл баримт, дүгнэлтийн дагуу хариуцагч Ж.****аас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.****д олгож, хариуцагч Ж.****ид холбогдох шаардлагыг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,500,000 нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.****аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,250,000 төгрөгийг болон хариуцагч Э.****ид холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 619,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.****аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.****д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ