2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/05619

 

 

 

 

 

 

 

 

2025 07 02

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05619

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхар хаягт байрлах, М банк ХК /РД:6207618/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, *** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт ****ын **** /РД:****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,041,244.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Б.**** нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 6000201691 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 10,540,000 төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 6000201349 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 7,600,000 төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000201691 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 154 хоног, 6000201349 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 168 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000201691 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 6000201349 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000201691 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,312,793.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 962,434.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,039.20 төгрөг, 6000201349 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,999,601.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 712,294.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16,081.69 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 18,041,244.98 төгрөгийг зээлдэгч Б.****өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 18,041,244.98 төгрөгийг 16 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдрийн дотор 7 дугаар сараас эхэлж сар бүр 1,127,577.8 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна. Мөн зохигчид харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,041,244.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлага 18,041,244.98 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдрийн дотор 7 дугаар сараас эхэлж сар бүр 1,127,577.8 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/3030 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд М банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,041,244.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,041,244.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч Б.**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд, сар бүрийн 26-ны өдрийн дотор буюу 7 дугаар сараас эхлэн сар бүр 1,127,577.8 төгрөгийг нэхэмжлэгч М банкинд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,156 төгрөгөөс Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 124,078 төгрөгийг, хариуцагч Б.****өөс 124,078 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ