2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/00808

 

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/00808

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******, ******* хаягт байрлах, /РД: /-нд холбогдох

Гэм хорын хохиролд 13,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Н., нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

...Миний бие Б. нь -ийн уурын зууханд галчаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр илд орсон. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг минутад би лын байран дээрээ байх үед тэжээлийн цехийн илтан тэжээл буулгалцаад өгөөч гэхээр нь буулгалц байгаад хөл дээр 70кг шуудайтай тэжээл ун хөлөө гэмтээсэн. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэх хүндэвтэр гэмтэл тогтоогдож, хөдөлмөрийн чадвараа 50% хүртэл алдсан гэх ба Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр дээрх осол нь үйлдвэрийн осол хурц хордлого болох нь тогтоогдсон. ... Би одоо илгүй, ил хийх боломжгүй учраас тухайн компаниас илгүй байсан хугацааны цалин 5,500,000 төгрөг, нөхөн төлбөрт 7,700,000 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 13,200,000 төгрөгийн шаардлагаас 5,500,000 төгрөгөөр багасг үлдэх 7,700,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага 7,700,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч -нд холбогдуулан гэм хорын хохиролд 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгөөс татгалз, хариуцагч үлдэх 7,700,00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбараар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0737 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №119 дугаар итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Б.ийн нэхэмжлэлтэй, -нд холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Б.ийн нэхэмжлэлтэй, -нд холбогдох гэм хорын хохиролд 13,200,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгийг татгалз, хариуцагч тал үлдэх 7,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрэв гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 69,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.өд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА