Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0164

 

 

 

 

 

 

 

2026         02           11                                          128/ШШ2026/0164

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П.П /РД:ПЮ*******/;

            Хариуцагч: Б дүүргийн Нийгмийн даатгалын газар;

            Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, М.Г*******, М.Л*******, гэрч Ж.А******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч П.П анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах,

-нийгмийн даатгал төлөгч П.Пгийн жирэмсэн хугацааны тэтгэмжийн 6,900,000 төгрөгийг нөхөн олгуулахыг даалгуулах,

 -Нийгмийн даатгалын газрын Маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын газрын маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзаж, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Б дүүргийн нийгмийн даатгалын газраас 6,900,000 төгрөгийг гаргуулж, П.Пд олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа тодруулсан болно.

1.3.Иймд шүүх нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Б дүүргийн нийгмийн даатгалын газраас 6,900,000 төгрөгийг гаргуулж, П.Пд олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч П.Пгийн жирэмсний эмнэлгийн хуудсыг түүний жирэмсний хяналтанд байсан эмнэлэг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бичиж, жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримтыг нь цахимаар, тухайн өдрөө нийгмийн даатгалын байгууллага руу  илгээсэн, харин П.Пгээс тэтгэмж авахаар гаргасан бичгийн хүсэлтийг Б дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр илгээгдсэн гэж бүртгэгдсэн байна.

2.2.Б дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчид жирэмсний тэтгэмжийг олгоогүй үндэслэлээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т ...жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч э******* мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;” гэж заасан хугацааны дотор хүсэлтээ хүргүүлээгүй гэж тайлбарлан татгалзжээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:

“Нийслэлийн Б дүүргийн 32 дугаар цэцэрлэгийг багш ажилтай Нийгмийн даатгал төлөгч /17 жил тасралтгүй төлсөн/ П овогтой П миний бие нь 4 дэх хүүхдээ тө*******эхээр жирэмсний амралтаа 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аваад, Б дүүргийн 13 дугаар хорооны "Э******* *******" өрхийн э******* мэндийн төвийн эмчийн хяналтад хугацаандаа орсон. Тус өрхийн эмнэлгийн эмч Ч.Т нь П.П миний жирэмсний эмнэлгийн хуудсыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт нь илгээсэн байна. Тэгээд одоо үүнээс хойших ажлыг санхүүгээсээ асуугаарай гэсэн тул дараагийн удаад буюу 3 хоногийн дараа би өөрийн ажлын газрын нягтлан бодогчоосоо жирэмсний тэтгэмжийнхээ талаар асуухад таны мэдээлэл Нийгмийн даатгалын газарт илгээгдсэн байна, удахгүй орчихно гэсэн тул даатгуулагч би мөнгө орохыг хүлээгээд байсан боловч ороогүй, өдийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд даатгуулагч би Б дүүргийн Нийгмийн даатгалын газар бусад шаардлагатай газар, албан тушаалтнуудтай уулзаж, тус тэтгэмжийн мөнгөө хөөцөлдсөн боловч, цахим системээр холбогдох хүсэлтийг хугацаандаа илгээгээгүй гэсэн шалтгаанаар миний тэтгэмжийг олгохгүй гэсэн хариу өгсөн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын газарт очиж уулзах үедээ би тус хүсэлтийг илгээх ёстойгоо мэдэж тэр дариу шинээр хүсэлт илгээсэн боловч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүсэлтийн хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар олгох боломжгүй гэсэн хариу авсан.

Миний хувьд тухайн цахим хүсэлтийг илгээх ёстойгоо огт мэдээгүй бөгөөд надад хэн ч тийм зүйл зөвлөөгүй тул би улсын байгууллагад 17 жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн гэвч энэ шалтгаанаар жирэмсний тэтгэмжээ авч чадахгүй байгаад маш их гомдолтой байна.

Мөн миний бие өмнөх хүүхдээ тө*******сний дараа 10 жилийн дараа буюу 46 насандаа дахин жирэмсэлсэн тул ийм цахим системтэй болсныг мэдээгүй, бас маш их хүндрэлтэй төрсөн бөгөөд жирэмсэн байх хугацаандаа хордлого байнга өгч, нойргүйдэл болон бусад суурь өвчний улмаас цусны даралт болон хаван ихсэж байсан тул хэвтрийн дэглэм сахин өрхийн болон дүүргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байнга байж төрсөн. Тиймээс энэ цахим хүсэлтийг илгээх ёстойгоо ойлгоогүй бөгөөд энэ талаар байнга хөөцөлдөж лавлах, бичих, илгээгдсэн эсэхийг шалгах боломжгүй, сэтгэл санааны хувьд хэвийн бус цаг хугацаа байсан тул миний энэ байдлыг хүндэтгэн үзэж жирэмсний тэтгэмжийн мөнгийг маань нөхөн олгуулж өгөхийг хүссэн боловч, Нийгийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дүгээр албан бичгээр гаргасан шийдвэрээр тус тэтгэмжийг олгохоос татгалзсан” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч маань жирэмсэн байсан хугацааны тэтгэмж буюу 6,900,000 мянган төгрөгийг авах тухай хүсэлтийг Б дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан. Хүсэлт гаргахдаа хуульд заасан э******* мэндийн бүх шатны байгууллагаар үзүүлж харуулаад дүгнэлтээ гаргуулаад, э******* мэндийн холбогдолтой бүх баримтуудыг зохих ёсоор нь бүрдүүлж явуулсныг гэрч Р.Т эмч хэлсэн. Бүрдүүлсэн баримтаа 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр э******* мэндийн хуудас бүрдүүлж болоод “миний хийх ажил болсон уу, би одоо гэртээ харьж амарч болох уу” гэсэн утгатай юм ярихад “та хүлээгээд байж бай, таны тэтгэмжийн мөнгө тодорхой хугацааны дараа орно” гээд явуулсан байдаг. Гэтэл энэ мөнгө орохгүй нэлээн удсан. Мэдээж төрийн албан хаагч, төрийн алба ажлаа мэдэж байгаа болохоор тодорхой хугацааны дараа мөнгө нь орно гэдэг хүлээлттэй байсан. Энэ хугацаанд Р.Т эмчээс 2, 3 удаа асуусан. Илгээх юмаа илгээчихсэн учир удахгүй орох байх гэж хариулсан. Статистик эмч нараас мөн адил асуухад “илгээдэг журмаараа илгээчихсэн. Одоо таны мөнгө ороход ямар ч асуудал байхгүй” гэж хариулсан байгаа юм. Мөн байгууллагын нягтлан бодогч н.Бгоос асуухад “таны тэтгэмж ороход бэлэн болчихсон, та санаа зоволтгүй тайван байж бай” гэж хэлээд явуулаад байсан. П.П маань жирэмснийхээ амралттай, бас э******* мэндийн шалтгаантай учир хамаагүй гарч явдаггүй нөхцөл байдалтай байсан болохоор хугацаа алдсан. Гэтэл 05 дугаар сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын газар дээр очиж асуухад “Та хүсэлт өгөх ёстой байсан, өгөөгүй байна” гэдэг асуудал ярьсан. Үүнийг тухайн үед л анх мэдэж байгаа. П.П өмнө нь мэддэг байсан бол хэрэв мэдэх бололцоо байсан бол аль хэдийн 04 дүгээр сарын 03-ны өдрөө хамгийн цаад тал нь нэг 7 хоногийн дотор хүнээр дамжуулаад ч юм уу? өөрөө такси бариад ч болтугай хүсэлтээ өгчих байсан. Гэтэл хариуцагч талын тайлбарлаж байгаагаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар э******* мэндийн хуудас бөглөснөөс хойш 28 хоног буюу дөрвөн 7 хоногийн дотор гаргах байсан боловч гаргаагүй байна. Энэ бол таны буруу, танд өгөхгүй гэдэг байдлаар буцаасан. Шударга бус хандаж байгаа.  Хоёрдугаарт, шударга бус гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах нь учир дутагдалтай гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид нар хоёрхон л гол үндэслэлийг барьж байгаа. 1.П.Пд яагаад тайлбарлаж өгөөгүй юм бэ? Тайлбарлаж өгөх нь төрийн албаны болоод төрийн албан хаагчийн үүрэг. Энэ хүнийг мэдээгүйгээр нь далимдуулсан. Хариуцагчаас хууль мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш гэсэн тайлбар хэлж байгаа юм. Энэ хуулийн концепцыг би мэднэ. Хуулиа мэдэж судлаагүй тул таны эрхийг зөрчиж байна, бид нар зөрчих хэрэгтэй гэдэг утга агуулгаар хэрэглэдэггүй. Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой үйлдэл хийгээд түүнийгээ гэмт хэрэг, зөрчил биш гэдгийг мэдээгүй явсан бол түүнийг хариуцлагаас чөлөөлөхгүй гэж байдаг болохоос биш хүн эрхээ эдэлье гэж байхад нь таны эрхийг эдлүүлэхгүй гэж хэрэглэдэг хууль биш. Тийм учраас хариуцагч тал буруутай гэж үзэж байна. Байгууллагын хэмжээнд ч тэр, хуульд ч, Төрийн албаны хуульд ч байна, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ч байна. Өөрсдийнх нь мэргэжлийн ёс зүйн дүрмүүдэд ч  ил тод, үйлчлүүлэгчид зохих мэдээллийг бүрэн дүүрэн өгнө, хариуцсан ажлыг бүрэн дүүрэн хийнэ гэдэг ажлын байрны тодорхойлолтыг хүртэл хэрэгт хавсаргасан байгаа. Иргэний буруу биш, төрийн буруу гэж үзэж байгаа.

2.Татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.41.1-д хүндэтгэн үзэх шалтгаанд “хэвтрийн дэглэмтэй хүнд” л тооцно, бусдад нь тооцохгүй” гэдэг шалтгааныг барьж татгалзаж байна. Б дүүргийн Маргаан таслах комиссын тэмдэглэлд дурдагдсан н.Ч гэх хүний хүндэтгэн үзэх шалтгаан огт байхгүй байна гэж хэлээд хурлын тэмдэглэлээрээ татгалзаад гаргачихсан. Яагаад хүндэтгэн үзэх шалтгаан огт байхгүй гэж, энэ хүний нотлох баримтууд нь байна. Хүний хувьд хэлэхэд жирэмсэн хүн, дээрээс нь төрөх дөхчихсөн хүнд яагаад хүндэтгэн үзэх шалтгаангүй байдаг юм? Бид нар зүгээр амаараа хэлж байгаа зүйл гэж бодож байвал та бүхэн хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас 20-26 дугаар хуудас, 6-10 дугаар хуудас, 13-14 дүгээр хуудас, 16 дугаар хуудсанд байгаа эмнэлгийн бичиг, дүгнэлтүүд байна шүү дээ. “Өргөө амаржих” газарт П.П очиж үзүүлж байсан, дээрээс нь хэвтрийн дэглэмтэй байх ёстой гэсэн баримтууд байна. Мөн дуудагдаж асуугдсан Р.Т эмчийн хэлснээр нотлогдож байна. Яагаад хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзээд байгаа. Даатгуулагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс энэ шийдвэрийг буцааж авах ёстой. 6,900,000 мянган төгрөгийг нь гаргаж өгөхийг хүсэж байна. Хэн ч харсан ой хүрээгүй хүүхэдтэй, орлогогүй, сууж байгаа хүн бөгөөд авах ёстой тэтгэмжийг өгөхийн оронд үл ялих шалтгаанаар шалтаглаад татгалзах нь зохисгүйгэв.

3.3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “П.П миний бие 46 насандаа жирэмслээд 4 дэх хүүхдээ гаргасан. Би цэцэрлэгийн багшаар ажилладаг. Цэцэрлэгийн багш хийх хугацаандаа ажлын ачаалал, дуу чимээ ихтэй гэдэг шалтгааны улмаас нойргүйдэлд орж, хөлөөр хавагнасан байсан. Би 10 жилийн дараа 4 дэх хүүхдээ тээж байгаа болохоор 10 жилийн өмнөх хууль дүрэм хэрхэн өөрчлөгдсөнийг тухайн үед мэдээгүй. Р.Т эмч бид 2 хамт сууж байгаад хүсэлт илгээсэн. “Би одоо яах ёстой вэ” гээд асуухад та нягтлангаасаа асууж болно гэсэн. 4, 5 удаа асуусан, “хэд хоногийн дараа ордог юм бол, би төрөх бэлтгэлээ хиймээр байна” гэсэн. Би нягтлан бодогчоосоо 3, 4 удаа асуусан. Регистрийн дугаараа хэлээд шалгуулахад Нийгмийн даатгалын ерөнхий газар очсон байна. Удахгүй орно 3 хоноод юм уу, 7 хоноод орох байх, зарим нь сар болдог гэсэн, гэхдээ гайгүй байх, орчих байх гэж хэлсэн. Хүсэлтээ илгээдэг гэдгийг мэдээгүйн улмаас удаа дараа зохих ёсны нэгж буюу өрхийн эмчээсээ, нягтлан бодогчоосоо ч асууж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас яагаад ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулаад ажилладаггүй юм бэ? Яагаад жирэмсэн эх, хүүхдийн төлөө сэтгэлээсээ ажлаа хийдэггүй юм бэ? Нийгмийн даатгалынхан харилцаа хандлага маш муу, ажлаа хийдэггүй, хүнд тайлбар өгч сураагүй хүмүүс юм байна. Мөн доод шатныхаа нэгжтэйгээ хамтарч ажилладаггүй. Надад хангалттай хүндэтгэн үзэх шалтгаан, нотлох баримт байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл насны хувьд миний 4 дэх хүүхэд учир хэвтрийн дэглэм барих шаардлагатай. Мөн зүрх байнгын савлагаатай, нойр хүрдэггүй. Хөлийн шилбээр байнга хавантай, эхний буюу хожуу үеийн хордлоготой байсан. Эмчдээ очоод хэлсэн, аргаа бараад “Амгалан амаржих” газар дээр хэд хэдэн удаа очиж үзүүлж байсан” гэв.

3.4.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд өгсөн хариу албан бичиг бөгөөд даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох чиг үүрэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын байгууллагын дүрэмд заасны дагуу харьяа дүүргийн Нийгмийн даатгалын газар буюу Б дүүргийн Нийгмийн даатгалын газар байна.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох үүрэг нь Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн

4.3-т Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар (сум, дүүргийн тасаг) доор дурдсан үүрэгтэй:

-4.3.1-т тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэвэр, тэтгэмж э******* мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр тогтоон олгох ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх;

-4.3.6. нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулах үүрэгтэй буюу тэтгэвэр тогтоох, олгох чиг үүрэг нь Нийгмийн даатгалын газарт байна.

Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл нь даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй зөвлөл юм. Нэхэмжлэгчээс Б дүүргийн Нийгмийн даатгалын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан байна.

Засгийн газрын 2023 оны 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм"-ийн 1.5-т "Энэ дүрмийн 1.1-д заасан саналын зөрөө, маргаан (цаашид "гомдол, хүсэлт" гэх)-г шийдвэрлүүлэхээр гомдол, хүсэлт гаргах этгээд нь (цаашид "гомдол гаргагч" гэх) нь гомдол, хүсэлтээ харьяалах нийгмийн даатгалын газрын дэргэдэх салбар зөвлөлд, салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд, төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандана" гэж заасан бөгөөд салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх "Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд" хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой бөгөөд шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэснийг зөрчсөн байх тул мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэргийн шүүх 109.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагч Б дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Пийн П нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр жирэмсний хуудас бичүүлсэн бөгөөд, жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ цахимаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч э******* мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор ..." тэтгэмж авах өргөдлөө гаргана гэж заасан бөгөөд хүсэлтээ хугацаа хэт*******эн илгээсэн тул тэтгэмжийг олгоогүй болно.

2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажиллаж байсан тэтгэмжийн байцаагч мэргэжилтэн Мөнхбаатарын Лхагвадулам нь жирэмсэн, амаржсаны чөлөө авсан тул хуралд оролцох боломжгүй болно” гэжээ.

3.6.Хариуцагч Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайд П.П нь 05 дугаар сарын 22-ны өдөр анх хүсэлтээ өгсөн байдаг. Өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн хуудас бичсэн өдөр нь 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш манайх руу дөрвөн долоо хоногийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан ч хэт*******ээд 48 дахь хоног дээрээ хүсэлтээ и*******сэн. Үүнээс өмнө цаасаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Манайх “7” гэсэн дугаараар байнга мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг. Манай Б дүүргийн Нийгмийн даатгалын газар жилдээ 5,000-6,000 мянган жирэмсэн эхэд амаржсаны тэтгэмж олгодог. Хүсэлтээ илгээгээгүй гэдэг анхны тохиолдол болж байна. Тухайн иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт бид нарт өгөөгүй учраас татгалзсан хариу өгсөн. 05 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө бид нарт ямар нэгэн байдлаар хандаагүйгэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “иргэнд жирэмсний тэтгэмжийн олгохоос татгалзсан захиргааны шийдвэрт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч П.П нь Нийслэлийн Б дүүргийн 32 дугаар цэцэрлэгт 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллаж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авах үедээ нийгмийн даатгалын шимтгэлийг 11 жил 9 сар 03 хоног төлсөн байна./ХХ-ийн 38 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатай хариуцагч маргаагүй.

            2.3. Нийслэлийн Б дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар П.Пд мөн өдрөөс жирэмсний амралт олгох шийдвэрийг гаргасан байна. /ХХ-ийн 37 дахь тал/

            2.4.П.П нь жирэмсний хугацаандаа Э******* мэндийн “Э******* *******” төвд, эмч Ч.Тийн хяналтанд байгаад, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус эмнэлгийн тусламж үйлчилгээний дагуу жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай  баримтуудыг бүрдүүлэн өрхийн эмнэлэгээрээ дамжуулан Б дүүргийн Нийгмийн даатгалын газар  руу цахимаар явуулсан болох нь гэрч Ч.Тийн мэдүүлгээр нотлогдлоо.

2.5.Эмч Ч.Т нь  “... П.Пд дутуу баримт байгаагүй. Манайх хугацаанд нь цахимаар явуулдаг. 3 дугаар сарын 31-ний үзлэгээр лист олголоо шүү, өөрт нь баталгаажуулсан гэж хэлсэн”, “... Хуульд заасан хугацаандаа очсон манайхаас хожимдуулсан юм байхгүй”, “... Өөрт нь листийг нь баталгаажуулаад явууллаа гэж хэлсэн. Өрх болгон дээр даатгал хариуцсан эмч байдаг. Энэ бүртгэлийн эмч маань даатгалаа давхар хариуцаад явдаг. Бид нарын бичсэн листийг манай даатгалын эмч нийгмийн даатгал руу баталгаажуулж, цахимаар илгээдэг гэсэн үг” гэж мэдүүлсэн.  /2026  оны 02   дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.6.Гэрч Ж.А*******гийн “... П надтай уулзаагүй. Хэсгийн эмч нь надтай уулзаад П.П гэх хүн жирэмсний лист илгээснийг мэдээлээд батлаад өгөөрэй гэсэн. Би баримт, материалыг нь шалгаж үзэхэд шаардлага хангаж байсан тул 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 11 цаг 53 минутад www.andmed.mn цахим системээр Нийгмийн даатгалын ерөнхий газар луу илгээсэн. Бодогдох хугацааны хувьд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл манайх төрөхийн өмнөх 60 хоногийн листийг бичиж өгсөн”, “... жирэмсэн бол хуанлийн 30 хоногтоо багтааж бичдэг. Манайхаас хугацаандаа батлаад явуулсан”,   “... баримт илгээгдсэн гэдэг нь уг системд “Нийгмийн даатгалын ерөнхий газарт амжилттай илгээгдлээ” гэж гарч ирдэг тул илгээгдсэн байсан”  гэх мэдүүлгүүдээр П.Пгийн жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримт  Б дүүргийн Нийгмийн даатгалын газар руу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр илгээгдсэн гэдэг нь нотлогдож байна. /2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.7.Түүнчлэн гэрч Ж.А******* нь түүний ажил үүргийн хүрээнд хийгддэг буюу өрхийн статистикч эмчээс тэтгэмж хүссэн иргэний баримтын бүрдлийг хянаад нийгмийн даатгалын байгууллага руу илгээсэн үед программ дээр харагддаг тэмдэглэгээг жишээ болгон өөрийн зөөврийн компьютер дээр үзүүлэхэд “Нийгмийн даатгалын ерөнхий газар руу илгээсэн” гэдэг ногоон өнгөөр тодотгосон тэмдэглэгээ гарч ирж байна.

2.8.Гэрч Ж.А******* П.Пгийн баримтыг ийм байдлаар илгээсэн гэдгээ шүүхэд тайлбарласан бөгөөд уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн баримтыг илгээсэн гэдэг нь эргэлзээтэй байдлыг үүсгэхээргүй буюу программ дээр шууд харагддаг болох нь нотлогдсон гэж үзлээ байна. /ХХ-ийн 118 дахь тал/

2.9.Нэхэмжлэгчээс өрхийн эмнэлгээс жирэмсний тэтгэмж хүсэхэд бүрдүүлэх баримтаа  илгээсний дараа өөрийн биеээр хүсэлтээ гаргадаг гэж мэдээгүй, хэн нэгэн тайлбарлаж өгөөгүй, баримтууд илгээгдсэн учраас жирэмсний тэтгэмжээ дансандаа орж ирэхийг хүлээсэн боловч орж ирээгүй тул нийгмийн даатгалын байцаагчид  хандсан гэж тайлбарласан, энэ нь үнэн бодитой болох нь гэрч Ж.А******* “П.П төрснийхөө дараа  хүүхдээ тэвэрч над дээр уйлж орж ирээд, намайг хүсэлтээ бичгээр гаргаагүй гэж үзээд тэтгэмжийг минь олгоогүй гэж байсан” гэх мэдүүлэг,  хариуцагчийн “П.П манай нийгмийн даатгалын байцаагч руу залгаж асуухад нь тайлбарлаж өгсөн” гэх агуулгатай тайлбаруудаар тогтоогдлоо.

2.10.Нэхэмжлэгч нь жирэмсний 32 долоо хоногтой буюу жирэмсний амралтаа авах өдөр “хожуу жирэмслэлтийн хүндрэлтэй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан” гэдэг нь түүний жирэмсний явцыг хянаж байсан эмч Ч.Тийн “... 46 настай хожуу жирэмслэлт байсан. 10 жилийн зайтай жирэмсэлсэн байсан. Жирэмслэлт тээлт, төрөлтийн хувьд өндөр эрсдэлтэй байсан”, “... Манайх хугацаандаа олгосон өдрөө биечилж өөрт нь хэлээд манай даатгалын эмч баталгаажуулаад нийгмийн даатгал руу явуулсан. Манай үйлчлүүлэгчид маань ... маш их стресстэй, бухимдалтай, бухимдал нь умайн тонус удаан хугацаанд үргэлжилбэл дутуу төрөх эрсдэлтэй байсан учраас 32 долоо хоногтой жирэмсний листийг нь өгөөд, өөрт нь аль болохоор тайван байх, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах, ачаалал өгөхгүй байх, хэвтрийн дэглэм барих зөвлөгөөг өгсөн“, “... Стресстэй, бухимдалтай, нойргүйдэлтэй байдал урагт нөлөөлнө. 36 мэдээллээс өмнө төрөх хүүхдэд ч гэсэн ээжид ч гэсэн маш хүндрэл эрсдэл ихтэй, умай байнгын агшилтад байна гэдэг чинь тээж байгаа хүүхдийг байнга агшаагаад байна гэсэн үг. Үүнээсээ болоод ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, дутуу төрөх, тухайн хүүхдийн ургийн мэдрэлийн системд  нөлөөлөх эрсдэл их байдаг учраас бид нар энэ хүнийг тайван байлгах стрессгүй, ачаалал өгөхгүй талаар зөвлөмжийг өгсөн“ мэдүүлгээр нотлогдсон гэж үзлээ.

2.11.Учир нь жирэмсний явцыг хянаж байсан эмчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлгийг худал гэж үзэх үндэслэл байхгүй болно.

2.12.Мөн нэхэмжлэгчийн Амбулториор эмчлүүлэгчийн картад 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “хэвтрийн дэглэм, гам сайн барих, 05 дугаар сарын 01-ний үзлэгээр “хэвтрийн дэглэм барих” гэсэн тэмдэглэгээ байгаа нь түүнийг жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ бичгээр гаргавал зохих сүүлийн өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдож байна. /Эх хувиар/

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, э******* мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, мөн зүйлийн 4.1.16-д "тэтгэмж" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг” ойлгохоор, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, э******* мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах нь даатгуулагчийн эрх” гэж тус тус  заажээ.

3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан.

3.3.Дээрх хуулиудад зааснаар П.П нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч мөн бөгөөд түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн байна.

3.4.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ” гээд мөн хэсгийн 33.2.1-т “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлого тодорхойлох болон шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэвэр, тэтгэмж, э******* мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэж хуульчилжээ.

3.5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж, мөн зүйлийн 14.1.1-т “хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч э******* мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэж заасан.

3.6.Харин дээрх хуулиудад даатгуулагч иргэн тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор гаргахыг “үүрэг болгосон заалт байхгүй” зэрэгцээ, уг хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол даатгуулагчид тэтгэмж олгохыг хориглосон, эсхүл захиргааны байгууллагад энэ үндэслэлээр “тэтгэмж олгохоос татгалзах эрх олгосон” заалтууд байхгүй байна.

3.7.Энэ тохиолдолд “захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно, иргэн хуулийн этгээдэд хуулиар хорилоогүй бол зөвшөөрнө” гэх эрх зүйн зарчимд суурилан дээрх хуулийн зохицуулалтыг ойлгож, хэрэглэнэ.

3.8.Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагч иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад хандаж эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор гаргаагүй бол нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмжийг олгохоос татгалзах эрхийг хуулиар олгоогүй тохиолдолд захиргааны байгууллага ийнхүү татгалзах эрхгүй бөгөөд  харин иргэнд хуулиар  хориглоогүй тул тэтгэмжийг авах эрхээ эдэлнэ.

3.9.Иймд хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг явцуу утгаар тайлбарлаж, уг хугацааг хэт*******сэн учраас тэтгэмж олгохгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд “жирэмсэн хүнд олгох ёстой тэтгэмжийн болон  даатгалын шимтгэл төлөхийн зорилго, агуулгыг алдагдуулсан” шийдвэр байна.

3.10.Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нөхцөл нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг хуулиар олгосон байхад хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр энэ эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй.

3.11. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэдэг нь жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ гаргаж болох хугацаа буюу хүсэлт гаргах эрх үүсэх хугацааг тодорхойлж өгсөн журам болохоос тэтгэмж олгохыг хориглох хугацаа, эсхүл захиргааны байгууллагад тэтгэмжийг олгохгүй байх эрх үүсэх хугацааг тогтоосон зохицуулалт биш тул уг хугацаагаар хязгаарлаж тэтгэмж олгохгүй байгаа нь хуулийн үндсэн үйл санаа /концепци/ болон хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр юм.

3.12.Түүнчлэн нэхэмжлэгч нь жирэмсний амралт авсан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан болох нь түүний жирэмсний явцыг хянаж байсан эмчийн шүүхэд мэдүүлсэн “жирэмсний хожуу үе учраас хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан” гэх агуулгатай мэдүүлэг нь түүний  хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг нотолсон буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан  үзлээ.

3.13.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар “Тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн  
  бүрдэлд хяналт тавих журам”
баталжээ.

3.14.Уг журмын 2.1-т “Ажил олгогч, даатгуулагч, иргэн тэтгэмж авах баримт бичгийг хуульд заасан хугацаанд харилцагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д цаасан, эсхүл цахим хэлбэрээр и*******нэ” гэж, 2.2-т “Нийгмийн даатгалын байцаагч ажил олгогч, даатгуулагч, э******* мэндийн байгууллагаас цахимаар илгээсэн, эсхүл цаасаар и*******сэн эмнэлгийн хуудас, тэтгэмж авах баримт бичгийг дараах байдлаар хүлээн авч хяналт тавина” гээд 2.2.2-т “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ..., жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцуулах бол өргөдлийн мэдээллийг бүрэн бичиж цахимаар  илгээсэн, эсхүл цаасаар и*******сэн эсэхэд” гэжээ.  

3.15.Мөн журмын 2.6-д “ Магадлагч эмч нь даатгуулагчид эмнэлгийн байгууллагаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр бичиж илгээсэн эмнэлгийн хуудасны үндэслэлийг хянаж,  баталгаажуулан нийгмийн даатгалын байцаагчид шилжүүлнэ” гэж журамласан байна.

3.16.Журмын зохицуулалт, ялангуяа дээрх заалтуудаас үзвэл “тэтгэмж авах баримт бичиг” гэдэгт эмнэлгийн байгууллагаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр бичиж илгээсэн эмнэлгийн хуудаснаас өөр, заавал “жирэмсний тэтгэмж авах хүсэлтэй” гэж бичгээр бичиж хүсэлт гаргах ёстой, ийнхүү бичиж байж тэтгэмж авах эрх үүснэ гэж тодорхой, энийг иргэн ойлгохоор журамлаагүй байна.

3.17.Дээрх журмын 2.2-т заасны дагуу “Нийгмийн даатгалын байцаагч” нь  "Э******* *******" өрхийн э******* мэндийн төвийн цахимаар илгээсэн П.Пгийн баримтыг хүлээн авч хяналт тавих үүрэгтэй байжээ.

3.18.Энэ журмын дагуу Б дүүргийн Нийгмийн даатгалын газар, түүний эрх бүхий байцаагч нь "Э******* *******" өрхийн э******* мэндийн төвийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр илгээсэн П.Пгийн баримтыг хянаад нэмж хүсэлт гаргах шаардлагатай гэж үзсэн бол мөн журмын 2.9-д “Нийгмийн даатгалын байцаагч тэтгэмж авах эрх үүсээгүй, эсхүл  мэдээлэл нь нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сантай зөрсөн бол шалтгааныг тодорхой бичиж тухайн ажлын өдөрт нь ажил олгогч, даатгуулагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй байна.

3.19.Иймд Б дүүргийн Нийгмийн даатгалын газар нь П.Пгийн жирэмсний тэтгэмж авах баримтыг эмнэлгийн байгууллагаас шилжүүлсэн байхад журамд заасан хугацаанд хянаж, тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн бол тухайн өдөрт нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

3.20.Түүнчлэн даатгуулагчийн жирэмсний тэтгэмж авах эрх бол “хуулиар үүсдэг эрх” болохоос “хүсэлт гаргаснаар үүсдэг эрх” биш бөгөөд нэхэмжлэгч П.Пгээс жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн, ийм хүсэлтэй болохоо эмнэлгийн байгууллагаараа дамжуулан материалаа и*******сэнээр илэрхийлэгдсэн байхад  хариуцагч материалаа и*******сэн байдлыг харгалзан үзэх, хүсэлт нь бичгээр ирээгүй бол түүнд мэдэгдэх зэрэг төрийн үйлчилгээний мөн чанар агуулгад нийцсэн ажиллагааг явуулаагүй нь буруу болно.

3.21.Өөрөөр хэлбэл, хариуцагч Б дүүргийн Нийгмийн даатгалын газарт  П.Пгийн бичгээр гаргасан “жирэмсний тэтгэмж авах” хүсэлт нь заавал хэрэгтэй байсан бол түүний материал шилжиж ирсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 4 долоо хоногийн хугацаанд түүн рүү хандаж хүсэлтээ и*******эхийг мэдэгдэх, шаардах, хуулийг таниулах зэрэг нь төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хийвэл зохих үйл ажиллагаа байх ёстой болохоос, хүсэлтээ и*******эх, эсэхийг нь чимээгүй хүлээж суугаад хугацаа нь дуусахаар татгалзах нь төрийн үйл ажиллагааны зорилго биш болно.

3.22.Иймд хариуцагч Б дүүргийн Нийгмийн даатгалын газар, түүний албан тушаалтнууд нь хийвэл зохих ажиллагаагаа хийгээгүй, хуулийг тайлбарлан танниулаагүй буруутай гэж үзлээ.

3.23.Хариуцагч талаас П.Пг “өөрөө хүсэлтээ гаргах үүрэгтэй гэдгээ мэдээгүй нь манай буруу биш” гэж маргасныг шүүх хүлээн авахгүй.

3.24.Учир нь жирэмсний хяналтыг явуулсан эмч Ч.Т журамд заасан баримтыг эмнэлгийн байгууллагаас цахимаар явуулсан учраас тэтгэмжээ ажил олгогч байгууллагаараа дамжуулан авах боломжтой гэж ойлгуулсан нь нэхэмжлэгчид “жирэмсний тэтгэмж авах баримтын бүрдэл хангагдсан гэх итгэл тө*******сөн” байгаа тул энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан “итгэл хамгаалах зарчим” үйлчилнэ.

3.25.Түүнчлэн, П.П жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримтаа бүрэн бүрдүүлж өгсөн нь гэрч Ч.Т, Ж.А******* нарын мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.1-т заасан үүргээ биелүүлсэн байна.

3.26.Дээрх шүүхэд тогтоогдсон үйл баримт болон хууль зүйн үндэслэлүүдээр П.Пийг жирэмсний тэтгэмж авах эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж, уг хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн, П.Пгийн жирэмсний хугацааны тэтгэмж болох 6,900,000.0 төгрөгийг нөхөн гаргаж олгохыг Б дүүргийн Нийгмийн  даатгалын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.27.Нийгмийн  даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Э******* мэндийн магадлалын зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлтэй байна ” гэж, 37 дугаар зүйлийн 37.7-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах чиг үүрэг бүхий Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, ...  ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл даатгалын асуудлыг шийдвэрлэх маргаан таслах байгууллага нь Э******* мэндийн магадлалын зөвлөлөөс тусдаа бүтэцтэй байхаар зохион байгуулалтыг нь хуульчилжээ.

3.28.Тодруулбал, Засгийн газрын 2023 оны 448 дугаар тогтоолоор баталсан “Э******* мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийн 3.2, 3.3-т “оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн, э******* мэндийн байдал, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх асуудлыг магадална” гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Э******* мэндийн магадлалын төв зөвлөл нь маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий этгээд биш байна.

3.29.Энэ хэргийн хариуцагчаар татагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Э******* мэндийн магадлалын төв зөвлөл нь өөрийн үйлдсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус байгууллагаас П.Пгийн гаргасан гомдлыг хянаад гаргасан, маргааныг урьдчилан шийдвэрлэсэн шийдвэр гэж тайлбарласан тул уг тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

3.30.Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь П.Пгийн гомдлыг хянасан буюу “жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсан Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын татгалзал”-ыг  маргаан урьдчилан шийдвэрлэх журмаар хянаад, өгсөн хариу байна.

3.31.Иймд уг албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн харьялан шийдвэрлэх захиргааны акт биш учраас шүүх “түүний үүсгэсэн хууль зүйн үр дагаврыг харьяалан хянан шийдвэрлэхгүй” гэж дүгнэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3.32.Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах“ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хариуцагчаар татагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийг хариуцагч биш болохыг тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос хасч шийдвэрлэн, энэ талаар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

 3.33.Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан “Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай”  2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

3.34.Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 47-т заасан “нэн даруй” гэдгийг хариуцагч “үл маргах журмаар, тус байгууллагын шийдвэрлэвэл зохих боломжит хамгийн богино хугацаа” гэж ойлгохыг тодруулж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13  дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2, 33.2.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Пгийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, П.Пгийн жирэмсний хугацааны тэтгэмж болох 6,900,000.0 төгрөгийг нөхөн олгохыг Б дүүргийн Нийгмийн  даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах“ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх захиргааны акт биш гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, уг актад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн “Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай”  2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсныг баталж, уг актад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан  хариуцагч Б дүүргийн Нийгмийн  даатгалын газар нь шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэн даруй биелүүлэхийг үүрэг болгосугай.

5.Шүүх нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0******* дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах“ шаардлагыг  хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Э******* мэндийн магадлалын төв зөвлөлийг хариуцагчаас хасч, хэргийн оролцогч биш болохыг тогтоосугай.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Пгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Б дүүргийн Нийгмийн  даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т  заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ