| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01107/И |
| Дугаар | 193/ШШ2025/00861 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00861
| 2025 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 193/ШШ2025/00861 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* оршин суух, овогт ын /РД:/,
Хариуцагч: , , , хаягт оршин суух овогт ын /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,410,916.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Б., Б. нар нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,182,008.25 төгрөг, хүүгийн төлбөр 1,203,650.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,257.59 төгрөг нийт 26,410,916.80 төгрөгийг гаргуулж өгнө үү . гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...*******-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,410,916.80 төгрөгийг 9 хувааж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,410,916.80 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомтбанк ХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,410,916.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Б., Б. нар нь 26,410,916.80 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,410,916.80 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *******-ийн нэхэмжлэлтэй Б., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,410,916.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй Б., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,410,916.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 2,410,916.80 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,005 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б., Б. нараас 145,002.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 145,002.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомтбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА