Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

 

 

 

   2024       04        25                                         2024/ДШМ/25

 

   Т.Гд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.О,

Шүүгдэгч: Т.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Д.У нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдол, Дээд шатны прокурор Ч. У ийн эсэргүүцлээр Т.Гд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Тын Г, 000оны 000 дугаар сарын 000-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “000” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багийн 000тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ….. оны …. дугаар сарын ….-ний өдрийн ….. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /Регистрийн дугаар …...../.

Т.Г нь …. оны …. дүгээр сарын ….. -ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дүгээр багийн …... тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т ургийн овогт Тын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тын Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ггийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялаас үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолтой танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар дараах гомдол гаргаж байна. Үүнд;

1. ...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасан шийтгэх тогтоолд тавигдах хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй байна.

...гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад нь явуулсан ба шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг дурдаагүй, өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, түүнийг нотлох баримтын талаар дурдаагүй, тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан дүгнэлтийг бичээгүй, огт өөр байдлаар эрүүгийн хариуцлагын талаарх санал бичсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч Т ургийн овогт Тын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон болох нь тодорхойгүй байгаа зэрэг нь энэ үндэслэлд хамаарч байна.

2.Гд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024.02.02-ны өдөр явагдаж, шүүхээс 2024.02.22-ны 12 цаг хүртэл 20 хоногийн хугацаагаар хойшлуулах захирамж гарсан ба эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаан 2024.02.26-ны өдрийн 16 цаг 30 минутад болсон.

...Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуульд заасан үндэслэл журмаас гадуур буюу улсын яллагчийн яллах дүгнэлтийг уншиж сонсголгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг дундаас нь явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна.

...Иймд анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж явуулсан, шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул дээрх үндэслэлүүдээр ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэв.

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт

...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Т.Гд холбогдох 65 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж дүгнэсэн боловч шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, өмгөөлөх тал шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэлийн зарим хэсгийг тусгаж аль нь хэргийн үйл баримтаар хуульд нийцсэн эсэх, нийцээгүй аль нь болох талаар няцаан үгүйсгэгдсэн дүгнэлтийг хийгээгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 29 дугаартай шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлалын батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралт заасан 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т ...заасан шаардлагыг хангаагүй.

2. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэг

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоогүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “...хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ...” бий эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй,  

-Тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаагүй ...” Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол 29 дугаартай шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлалыг батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралт заасан “... 3.1, 3.1.11, 3.1.12... “ шаардлагыг хангаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд заасан заалтад хамаарч байна.

Хоёр: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: 

-Шүүгдэгч Т.Г нь ...Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж 2 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар хяналт тогтоогдсон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар “... шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт ...” нэмж нэгтгэнэ гэж заасан заалтыг буруу хэрэглэн шүүгдэгч Т.Гд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор ...” оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байхын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гомдлоо дэмжиж байна, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Т.Г нь…... оны….. дүгээр сарын …..-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….  дүгээр багийн …. тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Эы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 2, 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг дахин хэлэлцэхдээ мөн зүйлийн 7-д “...шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна.” гэж заасныг зөрчсөний дээр шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж хэргийг дахин хэлэлцэхдээ шүүх хуралдааныг хуульд заасан журмаар эхнээс нь явуулаагүй, улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгоогүй атал шүүх хуралдааны тэмдэглэлд “...Яллах дүгнэлт уншиж сонсгов. Даргалагчаас: Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлт ойлгогдож байна уу..” гэх зэргээр тусгасан нь дуу-дүрсний бичлэгээс  зөрүүтэй байна.

2.Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах” саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй орхиж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ...няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчжээ. Тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг хуульд заасан дарааллаар хэлэлцэж, хэргийн оролцогчдын санал, дүгнэлт, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэлт хийснээр шүүх хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргах нөхцөл бүрдэх учиртай.

3.Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхой тусгасан атал анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгаагүй орхисон. Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй гэж үзэх  үндэслэл болно.

4.Шүүгдэгч Т.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021  оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж 02 жил 05 сар 04 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд  дахин гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон прокурор “... урьд эдлээгүй тэнсэн харгалзах ялаас 1 жилийн хугацааг сэргээж, ...нийт эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаатайгаар эдлүүлэх” дүгнэлт гаргаж,  шүүх “...эдлээгүй үлдсэн хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар” тогтоож Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн  6.9 дүгээр зүйлийн 1-д  “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасныг зөрчиж, ялтны өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын  заримыг нэмж нэгтгэжээ.

Иймд дээрх үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтгүй байх ба энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримттай тохиолдолд хэрхэн шийдвэрлэх тухай тусгахаар зохицуулсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т “Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болно.” гэж заасныг шийтгэх тогтоолд тусгаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдол, Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/65 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Гд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ