Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 213/МА2000/00000

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2021/00644 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14.4 гэж, 2 дахь заалтад Гэр бүлийн тухай хуулийн 14.5 гэснийг 14.6 гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй

 

 

            

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                                     Г.УЛАМБАЯР