| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01315/И |
| Дугаар | 193/ШШ2025/00873 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00873
| 2025 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 193/ШШ2025/00873 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ************** ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,826,665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.... Нэхэмжлэгч ************** ******* ******* нь овогтой тэй 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Д. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар z0008073337 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 120,999 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг нийт хүү 123,999 нийт дүн 423,999 төгрөг, тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,700,000 төгрөг ,нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 685,666 төгрөг, шимтгэл 17,000 төгрөг нийт хүү 702,666, нийт дүн 2,402,666 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 2,000,000 төгрөг нийт хүү 806,665 төгрөг, шимтгэл 20,000 төгрөг, бүгд нийлээд 2,826,665 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...************** ******* *******, нөгөө талаас ын бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 2,826,665 төгрөгийг 2 хувааж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,826,665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Д. нь 2,826,665 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************** ******* *******-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,826,665 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************** ******* *******-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,826,665 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,413,332.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,176.64 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 30,088.32 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 30,088.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА