| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0069/Э |
| Дугаар | 00071 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00071
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч А.Б ,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн 1815000000070 дугаартай, 163/2018/0069/э индэкстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 189 а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 4 жил 8 сар 9 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Х.Б
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн А.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч А.Б ы өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 1 цаг өнгөрч байхад би ажлаа тараад хороо руугаа ороод явж байхад нэг эгч 2 залуу буюу нэг нь Батжаргал, нөгөө нь өөр нэг хүнийг дараа уулзъя гэж гаргаж өгч байсан урдаас нь нэг хүүхэд гэрэл тусгасан өөдөөс нь тосож авч байсан. Би тэд нарын хажуугаар нь зөрж явахдаа бороохойгоо дугаргахад эрүүлжүүлэх байранд хоносон нөгөө ах нь намайг чи хүрээд ир, наад бороохойгоо авч ир гэж хэлж намайг хэл амаар доромжилж, бид 2 маргалдсан. Тэр ах араас гүйж ирж надруу өшиглөөгүй ташаа руу 2, 3 удаа өгшиглөсөн. Ерөнхийдөө эрүүлжүүлэх байранд хоносон ах нь бүх хэргийг нь үйлдсэн. Тухайн үед эрүүлжүүлэх байранд хоносон ах нь уурлаад байхаар нь Х.Б ах салгаж өгсөн ба хамгийн сүүлд нь надруу дайрсан асуудал болсон. Гомдол санал байхгүй гэв.
1815000000070 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч А.Б ы өгсөн:…Би нутгийн зоог гэх нэртэй газарт зөөгчөөр ажиллаж байгаа юм. Хэрэг болох үед ажлаа тараад 01 цаг өнгөрч байхад ганцаараа явж байсан. Би тухайн үед гар чийдэн барьж явсан ба давхар цахилгаан бороохойтой гар чийдэн юм. Гар чийдэн маань асах товчлуур нь ойрхон байдаг болохоор дараад асааж унтраагаад бороохой дуугараад явж байсан чинь гудамжинд явж байсан согтуу ах дуудаад бороохойгоо аваад ир, хэндээ гайхуулаад байгаа юм гэхээр нь чадахгүй гээд л би хэлсэн чинь чи муу яасан том юм гээд л миний араас ороод ирсэн. Тэгээд л Х.Б гээд байсан ах намайг барьж авч зууралдаж боож байгаад унахдаа миний куртикийг урчихсан. Тэгээд хамт явсан хүмүүс нь салгаад аваад явсан. Миний урагдсан цамцны үнэ болох нэхэмжилсэн дүнгээр 80000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,
Гэрч Д.О өгсөн: “... хүргэн ах Б аваад гэрлүүгээ явж байхад хажуугаар нэг залуу зөрсөн. Зөрөхдөө цахилгаан бороохой дуугаргасан тэр үед хүргэн ах цагдаагийн эд зүйлсийг хууль бус хэрэглэж болохгүй гэж тэр залууд хандаж хэлсэн. Тэгээд тэр 2-ын дунд маргаан үүссэн. Б гэрийнхээ хашааны гадаа очоод чаддаг юм бол хүрээд ир гээд цахилгаан бороохой дуугаргаад байсан. Хүргэн ах яваад очсон. Хашаа руу нь орсон. Араас нь намайг очиход ахыг маань газар унагаачихсан бороохойгоо дуугаргаад зогсож байсан. Тэгээд намайг очиход гэрийхээ хаалга руу очсон. Тэр хойгуур би ахыг аваад хашаанаас нь гарсан гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Гэрч Д.Д өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 1 цаг 40 минутын үед манай хүү болох Б нь гэрийн хаалга үүд нүдээд байсан. Хаалгаа онгойлгож орж ирээд ээж би хүнд зодуулчихлаа гээд хувцас нь урагдчихсан орж ирсэн гэх мэдүүлэг /хх-13-15 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 81 дугаартай
1. Х.Б биед зүүн доод зовхи, баруун шуу, хэвлий, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх 20 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 80 дугаартай
4. А.Б ы биед хүзүү, цээж, баруун дал, зүүн алга, зүүн эрхий хуруу, баруун дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
6. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зурагт хамаарна.
7. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн А.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч А.Б , гэрч Д.О, Д.Д нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийг сард 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ