| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03736/И |
| Дугаар | 191/ШШ2025/04649 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04649
| 2025 05 23 | 191/ШШ2025/04649 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,673,268 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь тус банктай 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр MN240030003095014378 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 16,577,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид 16,577,000 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,083,938.68 төгрөг, зээлийн хүүнд 1,638,548.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,563,15 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээл хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр MN240030003095014378 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 15,493,061 төгрөг, зээлийн хүүнд 1,143,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37,170 төгрөг буюу нийт 16,673,268 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,673,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч миний бие нийт нэхэмжилсэн 16,673,268 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,673,268 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 16,673,268 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,673,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,317 төгрөгийн 50 хувь буюу 120,658.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 120,658.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА