Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

 

 

 

 

   ...       05        15                                         2024/ДШМ/30

 

   Б.Эад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Э,

Нарийн бичгийн дарга: М.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ...оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ч.Аийн гаргасан эсэргүүцлээр Б.Эад холбогдох 2438000820089 дугаартай эрүүгийн хэргийг ...оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Бгийн Э, …. оны …. дүгээр сарын …..-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Ө сумын .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ...................../.

Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр баг ...тоотод ...оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Д.Лгийн толгой болон нүүрэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ...оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х ургийн овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,636,400 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.А эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч ...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Эын гэр бүлийн байдлыг тусгахдаа ам бүл 2 гэсэн атал эцэг, ээжийн хамт гэж зөрүүтэй тусгасан, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “чамархай ясны хугаралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл” гэж алдаатай тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх тул ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй үзэв. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт: ...“Шүүгдэгч Б.Э нь ам бүл 2, эхийн хамт” гэж,

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: ... “Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр баг ...тоотод ...оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Д.Лгийн толгой болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь чамархай ясны цууралт, эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэж,

3. Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад ...“Х ургийн овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “ Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр баг ...тоотод ...оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Д.Лгийн толгой болон нүүрэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоожээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлийг дутуу, зөрүүтэй тусгасан нь шийтгэх тогтоол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзэх  үндэслэлд хамаарна. Тодруулбал: шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн даргын нэр, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хугацаа, учруулсан гэмтэл зэргийг зөрүүтэй тусгаж, тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаагүй орхижээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар” бичигдэх учиртай бөгөөд шийтгэх тогтоол уг шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дээд шатны прокурор Ч.Аийн эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ...оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсгийн “Б.Алтаншагай” гэснийг “Д.Урангоо” гэж, “эцэг, ээжийн хамт” гэснийг “эхийн хамт” гэж,

б/ Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн “...оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс ...оны 02 дугаар сарын 09-ний өдөр” гэснийг “...оны 2 дугаар сарын 08-наас 09-нд шилжих” гэж, “чамархай ясны хугаралт, эрүүнд зулгаралт бүхий” гэснийг “чамархай ясны цууралт, эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий” гэж,

в/ Шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “тусгай ангид” гэснийг “тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ