2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04809

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28

191/ШШ2025/04809

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Х  тоот хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,493,033.85 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр MN540021002115000202 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 23,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21,6%-ийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 08 дугаар сараас эхлэн зөрчиж, хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй, мөн нэг ч удаагийн эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч *******өөс зээлийн гэрээний 2.2 Банк, эрх бүхийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааний тухай хуулийн 20.1, 20.3, 21.2, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар MN540021002115000202 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 27,493,033.85 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчаас үндсэн зээлийн өр 23,300,000 төгрөг, үндсэн хүүгийн өр 4,095,182.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 97,851.46 төгрөг, нийт 27,493,033.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 27,493,033.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ******* миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******өд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 27,493,033.85 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 27,493,033.85 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******өд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 27,493,033.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,415 төгрөгийн 50 хувь буюу 147,707.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 147,707.5 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА