| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/00497/И |
| Дугаар | 138/ШШ2024/00986 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00986
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хариуцагч *******, Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би Онон махны зах дээр махны худалдаа эрхэлдэг юм. Надтай хамт нэг зах дээр наймаа эрхэлдэг Дулмаа нь надаас мөнгө зээлэх хүсэлт удаа дараа тавьсан. Өмнө нь бид 2 мөнгө зээлээд өгч аваад л явж байсан. Одоо 3 сая төгрөг өгчихвөл хямдхан гэдэс аваад зараад мөнгө өгнө, хүүтэй ч хамаагүй гээд аргагүй тус болооч гээд гуйсны үндсэн дээр би 2023 оны 01 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээгээр 3 сая төгрөгийг 2023 оны 01 сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл 100 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр, гэрээний үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Дулмаа өөрөө хөл муутай хүн тул өөрийн охин ийг над руу явуулж мөнгөө авахуулсан болохоор би Дулмаад өгч байгаа мөнгөө охинтой нь гэрээ байгуулсан. Түүнээс охины хүсэл зориг биш Дулмаагийн хүсэл зоригийн дагуу мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгө зээлж авснаас хойш нэг төгрөг ч өгөөгүй. Би өөрөө бие муудаж хагалгаанд ороод ажлаа хийж чадахаа больсон. Шүүхээр яваад авахгүй юу мөнгө байхгүй гэж байна, мөн ажлаа ч хийхгүй болсон байна. Иймд би үндсэн зээлийн мөнгө 3,000,000 төгрөг, хүү 100 хоногт тооцоод 3,000,000 төгрөг, алданги нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 3,000,000 төгрөгт тооцоод бүгд 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *******, Х. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* 2023 оны 01 сарын 06-наас 2024 оны 04 сарын 16 хүртэл 100 хоногийн хугацаатайгаар 3 сая төгрөг Эрдэнэтуяагаас гэрээ хийж зээлсэн. 2 сарын сүүл болтол төлсөн. 9 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч *******, Х. нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа би хариуцагч *******, Х. нараас 9,000,000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаадлагаас 3,488,400 төгрөг хасч 5,511,600 төгрөг нэхэмжилж байгаа ба уг мөнгөнөөс 500,000 төгрөг хасч 5,011,600 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч нараас гаргуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь тус шүүхэд хариуцагч *******, Х. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч *******, Х. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэх талаар санал нэгдэж, нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийн 3,988,400 төгрөгөөс татгалзан, 5,011,600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч *******, Х. нар бүрэн төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч *******, Х. нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 95,100 төгрөгийг /5,011,600 төгрөгт ногдох/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******, Х. нар нь нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад зээлийн гэрээний үүрэгт 5,011,600 /таван сая арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 95,100 /ерэн таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА