| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04010/И |
| Дугаар | 191/ШШ2025/05005 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05005
2025 06 03 191/ШШ2025/05005
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт байрлах, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,822,391.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай ******* ББСБ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 23,000,000 төгрөгийг сарын 2,99%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч *******аас үндсэн зээл 23,000,000 төгрөгөөс 1,695,116.11 төгрөг төлж, үлдэгдэл 21,304,883.77 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 20-наас 2025 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэл 124 хоногийн үндсэн хүү 2,674,319.70 төгрөгөөс 1,162,588.11 төгрөгийг төлж үлдэгдэл 1,511,731.59 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 8,072.19 төгрөгөөс 2,295.66 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,776.53 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,822,391.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, нөгөө талаас хариуцагч ******* нар харилцан тохиролцож эвлэрэв. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,822,391.89 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөв. 22,822,391.89 төгрөгийг дараах нөхцөлөөр төлөхөөр талууд тохиров. 2025.06.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,800,000 төгрөг. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хариуцагч графикийн дагуу төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,822,391.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,822,391.89 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч 2025.06.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,822,391.89 төгрөгийг 2025.06.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,062 төгрөгийн 50 хувь болох 136,031 төгрөгийг улсын төсвийн данснаас, 136,031 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА