2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05119

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05119

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,776,220.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ХК-ийн ******* тооцооны төвтэй 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944572059 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 16.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БГХ201944572059 тоот барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, цалин барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* ХК-ийн ******* тооцооны төвтэй 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/201944955955 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 12,910,000 төгрөг дээр нэмж 1,500,000 төгрөгийг жилийн 16.8,-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээл авч, нийт зээлийн хэмжээ 14,410,000 төгрөг болсон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БГХ201944955955 тоот барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил барьцаалуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201944955955 тоот зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944955955-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,376,059.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,127,336.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 10,503,395.51 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 10,123,940.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,810,347.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 794,932.25 төгрөг, нийт 17,729,220.26 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 47,000 төгрөг, нийт 17,776,220.26 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 17,776,220.26 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,776,220.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 17,776,220.26 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17,776,220.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,000 төгрөгийн 50 хувь буюу 123,500 төгрөгийг улсын төсвийн данснаас, 123,500 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА