2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05123

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06

191/ШШ2025/05123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч байрлах, ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь 2018.12.20-ны өдөр *******тай ЗГ3105119643 тоот зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч 2025.04.21-ний өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 197/ШЗ2025/18616 тоот захирамжаар ******* нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тухай захирлын тушаал, итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ3105119643 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШЗ2025/18616 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 30К-2-3/6989 дугаартай албан тоот, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03059 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11054 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1. ******* ХК нь *******тэй 2018.12.20-ны өдөр *******тай ЗГ3105119643 тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээл авсан.

2.2. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч 2025.04.21-ний өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 197/ШЗ2025/18616 тоот захирамжаар ******* нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХК нь *******, ******* нарт холбогдуулан төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг зээлийн гэрээнд дурдагдсан Х тоот хаягийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11054 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.1. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, мөн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03059 дугаартай шийдвэрээр *******, ******* нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасан байна.

 

3.2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 30К-2-3/6989 дугаартай албан тоотоор *******ийн оршин суух хаягийг тогтоосон ба нэхэмжлэгч нь *******, ******* нарт холбогдуулан төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.

Гэвч тэрээр хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШЗ2025/18616 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

5. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Оюун-Эрдэнийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХК, түүний төлөөлөгч ******* /утас:/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА