| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2020/02605/И |
| Дугаар | 210/МА2022/00086 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2022/00086
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01309 дүгээр шийдвэртэй,
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЧХХК-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 28,182,827,561 төгрөг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа хөрөнгө болон компанийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэболор, Б.Төрбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад:
“М” ХХК нь “ЧХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, 25,000,000,000 төгрөгийг жилийн 14.00 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай байршуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болоход 25,000,000,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг 19-12/01-2/244 дугаартай мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулан, түүний хавсралт дахь Мөнгөн хадгаламж байршуулах 19-12/02-2/245 дугаартай гэрээгээр 15,000,000,000 төгрөгийг 92 хоногийн хугацаатайгаар, 19-12/03-2/246 дугаартай мөнгөн хадгаламж байршуулах гэрээгээр 10,000,000,000 төгрөгийг 82 хоногийн хугацаатайгаар 2 мөнгөн хадгаламжид хувааж, 14 хувийн хүүтэйгээр тус тус байршуулсан. Уг гэрээнүүдийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусгавар болсон.
“ЧХХК нь мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн 1.1.12-т заасан хуваарийн дагуу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн ч одоогоор төлөлт хийгдээгүй.
Иймд мөнгөн хадгаламжийн мастер гэрээний 2.4-т заасны дагуу гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.10 хувийн алдангийг мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн 1.1.12-т заасан төлбөр хийх хугацаанаас тус тус тооцож эхэлсэн.
Түүнчлэн дээрх мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулах зорилгоор “ЧХХК-аас “М” ХХК-д бичсэн энгийн векселүүдээр менгөн хадгаламжуудын үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлүүлэхээр хариуцагч банк болон Монгол банкинд хандсан боловч энгийн векселүүдийн төлбөрийг гүйцэтгэхэд “ЧХХК-ийн Б дахь харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тул Б нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлж, төлбөр хариуцагчийн векселүүдэд заасан төлбөрийг гаргах боломжгүй байна гэж мэдэгдсэн.
“М” ХХК-ийн зүгээс “ЧХХК-аас удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.
Мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн тооцоолол 2021 оны 06 дугаар сарын 01-ий өдрийн байдлаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн хадгаламж байршуулах 19-12/02-2/245 дугаартай гэрээгээр үндсэн хадгаламж 15,000,000,000 төгрөг, үндсэн хүү 426,904,109.59 төгрөг, алданги 7,028,295,616.44 төгрөг, нийт 22,455,199,726.03 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн хадгаламж байршуулах 19-12/03-2/246 дугаартай гэрээгээр үндсэн хадгаламж 10,000,000,000 төгрөг, үндсэн хүү 256,986,301.37 төгрөг, алданги 4,747,321,534 төгрөг, нийт 15,004,307,835.37 төгрөг, нийлбэр дүн 37,459,507,561 төгрөг болж байна.
“М ХХК” нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шаардах эрх барьцаалах гэрээг “Ч” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний зүйл нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан хиллс барилгын 521 дүгээр байрны 202, 203, 303, 304, 401, 402, 403, 404, 502, 504, 603, 604, 703, 803, 1203, 704, 804, 1302, 1303, 1004, 1204, 1301, 1402, 1304, 1401, 1403, 1404 тоот орон сууц өмчлөх эрхийг шаардах эрх юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 123 дугаар зүйлийн 123.6-д заасны дагуу 9,276,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий энэ 27 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Энэ 9,276,680,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч зээлийн гэрээний үүрэгт 28,182,827,561 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан, барьцааны зүйл нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, Тэнгэр рашаан гудамж 402 байрны 202 тоот, 101 тоот, Маршал таун Олимп гудамж 110 байрны 12 тоот, Тэнгэр вилла Их Монгол Улс гудамж 18 байрны 3 тоот, Зайсан гудамж 8/2 байрны 3 тоот,
мөн дүүргийн 15 дугаар хороо Хүннү 2222 Их Монгол Улс гудамж 102 байрны 203 тоот, Нархан олимп гудамж 516 байрны 36 тоот,
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ТЕГ 5 дугаар байрны 45 тоот,
Баянгол дүүргийн 8 дугаар хороо 3 дугаар хороолол Чингүүнжав гудамж 8/1 тоот, мөн дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 54а байрны 7 тоот,
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71 дүгээр байрны 201 тоот, 102 тоот, 101 тоот, мөн дүүргийн 5 дугаар хороо Сэлэнгэ 888, 48а байрны үйлчилгээний заалд байрлах, мөн дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохолй гудамж 133/3 тоот,
Сонгинохайрхан 5 дугаар хороо 21 дүгээр хороолол Баянхошуу гудамж 15/1, мөн дүүргийн 4 дүгээр хороо Мах импекс компанийн дэргэд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө,
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт 21 дүгээр хэсэг 2156 тоот хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Уг үл хөдлөх эд хөрөнгүүд болон компанийн бусад хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн үнийн дүн болон нэхэмжлэлд дурдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх барьцаалах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус бүрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлд дурдсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19-12/04 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр нийт 22 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 11,686,677,930.00 төгрөгт тооцож барьцаалсан байдаг. Гэвч уг гэрээг байгуулах үеийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээ байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын байдлаар дээрх үнэлгээг өссөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19-12/05 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ”-нд барьцаалсан эд хөрөнгийн үнэлгээ нь мөн адил өөрчлөгдсөн. Иймд “ЧХХК нь дээрх нэхэмжлэлд дурдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх барьцаалах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус бүрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: 1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийг шаардах эрх барьцаалах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргиин 11 дүгээр хороонд байршилтай Хан-Хиллс хотхоны 521 дүгээр барилгын 1. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 202 тоот, 2. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 203 тоот, 3. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 303 тоот, 4. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 140.7 м.кв талбайтай 304 тоот, 5. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 140.7 м.кв талбайтай 401 тоот, 6. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 402 тоот, 7. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 403 тоот, 8. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 140.7 м.кв талбайтай 404 тоот, 9. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 502 тоот, 10. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 140.7 м.кв талбайтай 504 тоот, 11. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 603 тоот, 12. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 140.7 м.кв талбайтай 604 тоот,13. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 703 тоот, 14. ББГ-2019/ӨТ/01 дугаартай, 106 м.кв талбайтай 803 тоот, 15.ББГ-2019/ӨТ /01 дугаартай, 106 м.кв талбайтай 1203 тоот, 16. ББГ-2019/ӨТ/02 дугаартай, 140.7 м.кв талбайтай 704 тоот, 17. ББГ-2019/ӨТ/02 дугаартай, 140.7 м.кв талбайтай 804 тоот, 18. ББГ-2019/ӨТ/02 дугаартай, 106 м.кв талбайтай 1302 тоот, 19. ББГ-2019/ӨТ/02 дугаартай, 106 м.кв талбайтай 1303 тоот, 20. ББГ-2019/ӨТ/ОЗ дугаартай, 140.7 м.кв талбайтай 1004 тоот, 21. ББГ-2019/ӨТ/03 дугаартай, 140.7 м.кв талбайтай 1204 тоот, 22. ББГ-2019/ӨТ/04 дугаартай, 140.7 м.кв талбайтай 1301 тоот, 23. ББГ-2019/ӨТ/04 дугаартай, 106 м.кв талбайтай 1402 тоот, 24. ББГ-2019/ӨТ/05 дугаартай, 140.7 м.кв талбайтай 1304 тоот, 25.ББГ-2019/ӨТ/05 дугаартай, 140.7 м.кв талбайтай 1401 тоот, 26. ББГ-2019/ӨТ/05 дугаартай, 106 м.кв талбайтай 1403 тоот, 27. ББГ-2019/ӨТ/05 дугаартай, 140.7 м.кв талбайтай 1404 тоот бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоож,
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1., 238.4., 454 дүгээр зүйлийн 454.1., 232 дугаар зүйлийн 232.6., Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт зааснаар мөнгөн хадгаламж байршуулах гэрээнүүдийн үүргийн дүнг 37,459,507,561 төгрөг болохыг тогтоож, уг дүнгээс “М” ХХК “ЧХХК-уудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 19-12/05 дугаар Шаардах эрх барьцаалах гэрээний зүйл 27 ширхэг орон сууцнуудын үнэлгээ болох 9,276,680,000 төгрөгийг нөхөж тооцон хасч, үлдэх 28,182,827,561.00 төгрөгийг хариуцагч “ЧХХК-д хариуцуулах гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч “ЧХХК нь 28,182,827,561.00 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох “ЧХХК-ийн өмчлөлийн,
1. Улсын бүртгэлийн Ү-2206060863 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 202 тоот, орон сууцны зориулалттай 163 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Ү-2206060862 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 101 тоот, орон сууцны зориулалттай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Ү-2202006095 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ 50 байр 45 тоот, орон сууцны зориулалттай 68,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Ү-2206031485 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Маршил таун Олимп гудамж 110 байр 13 тоот, орон сууцны зориулалттай 215 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
5. Ү-2206061036 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Хүннү 2222 Их Монгол Улс гудамж 102 байр 203 тоот, орон сууцны зориулалттай 49,95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
6. Ү-2206008942 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Нархан олимп гудамж 51б байр 36 тоот, орон сууцны зориулалттай 186 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
7. Ү-2206037878 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Тэнгэр вилла Их Монгол Улс гудамж 118 байр 3 тоот, амины орон сууцны зориулалттай 699,16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
8. Ү-2206008458 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан гудамж 8/2 байр 3 тоот, орон сууцны зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
9. Ү-2205036124 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 8-р хороо, 3-р хороолол, /16092/ Чингүнжав гудамж 8/1 тоот, үйлчилгээний зориулалттай 251 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
10. Ү-2205040647 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол, /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 54а байр 7 тоот, орон сууцны зориулалттай 36,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
11. Ү-2204090438 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 201 тоот, үйлчилгээний зориулалттай 20,31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
12. Ү-2204090424 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 102 тоот, үйлчилгээний зориулалттай 204,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
13. Ү-2204090427 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 101 тоот, үйлчилгээний зориулалттай 160,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
14. Ү-2204032703 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 20-р хороо, Хар усан тохой /13130/ гудамж 133/3 тоот хаягт байршилтай, амралтын зориулалттай 374,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
15. Ү-2201024199 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо, 21-р хороолол, 18082 Баянхошуу гудамж 15/1 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 929,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
16. Ү-2201014025 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Max импекс компанийн дэргэд байршилтай, үйлдвэрийн зориулалттай 2127 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
17. Ү-2203032708 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Шарга морьт /14081/ 21-р хэсэг гудамж 2156 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 101,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, уг үнийн дүнгээс төлбөрийг хангахыг Нийслэлин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “ЧХХК-ийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЧХХК-иас хариуцах хураамжид 187,683,637.8 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгад: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Шүүх шаардах эрх барьцаалах гэрээний зүйл болох 27 орон сууцны барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн байх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг нь хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг тодорхойлсон. Шаардах эрх барьцаалах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө болох тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг шүүх хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу шинжлэн судалж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.
2.Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болж гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох зохицуулалт байх хэдий ч шүүх 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох ...” гэж заасныг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан хугацаатай хадгаламжийн гэрээ нь хугацаагүй хадгаламжид хамаарах байдлыг дүгнээгүй.
Түүнчлэн дээрх хууль тогтоомжтой хамааралтайгаар болон цар тахлын нөхцөл байдлаас хамаарч тухайн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш алданги буюу анз тооцох нь хязгаарлагдсан. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд анз тооцогдохгүй болох юм.
Дээрхээс тодорхойлбол Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хугацаа дууссан буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хадгаламж, түүний хүү нийт 25,683,890,410 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл алданги 1,553,428,767.12 төгрөг, 2020 оны 03 дүгээр сарын 20- ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал гэрээнд заасан хэмжээгээр хүү 3,920,839,380.10 төгрөг, нийлбэр дүн 31,158,158,558.08 төгрөгийг “М” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зөрүү дүн болох 6,301,349,003 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар төлөх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөн хариуцагчийн давж заалдах журмаар гаргаж буй гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулгад: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд зөрчилдөөнтэй, ойлгомжгүй зүйлүүд их байна.
Хариуцагчаас 27 орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон нь хууль бус гэж үзэж маргадаг. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талууд шаардах эрх барьцаалах гэрээ байгуулсан. Энэ шаардах эрх барьцаалах гэрээнд Хан хиллс хорооллын 521 дүгээр барилгын нийт 27 орон сууцны шаардах эрхийг барьцаалсан юм. Өөрөөр хэлбэл, энэ барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө биш юм. Түүнчлэн, шаардах эрх барьцаалах гэрээний 1-д заасан нийтлэг үндэслэлд тодорхой заасан. Мөн гэрээний 2.1-д хадгаламжийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах эд хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлнэ...” гэж заасан. Мөн барьцааны гэрээний 5-д барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах журмыг заасан. Мөн гэрээний 6-д барьцааны гэрээг бүртгүүлэх гэж заасан ба барьцаалагч нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийг сунгуулахаар заасан. Талууд дээрх заалтуудыг харилцан тохиролцсоны үндсэн гэрээ байгуулсан. Үл хөдөх эд эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу бус Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу зохицуулагдана.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний тухайд хүү, алдангийг бууруулах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд алдангийг чөлөөлөх тухай ямар ч зүйл, заалт байхгүй. Мөн уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалтаас харахад цар тахлын үед Монгол банкнаас арилжааны банкинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг л зааж өгсөн. Мөн хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй гэж байгаа. Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй гэж байгаа. Гэтэл талуудын хооронд хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулагдсан. Мөн харилцах дансанд хүү тооцохгүй гэж байгаа. Гэтэл энэ бол харилцах данс биш. Тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно гэж байгаа. Гэтэл энэ нь энгийн хадгаламж биш хөнгөлөлттэй, бага хувийн хүүтэй буюу сарын нэг 1,16 хувийн, жилийн 14 хувийн хүүтэй хадгаламжийн гэрээ байгаа. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй.
Барьцааны гэрээ болон хадгаламжийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эдгээр гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ч шаардах эрх барьцаалах гэрээнд тусгагдсан 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 28,182,827,561 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээний зүйл болох 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
“М” ХХК нь “ЧХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, 25,000,000,000 төгрөгийг “ЧХХК-д 365 хоногийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй хадгалуулсан, “ЧХХК нь уг гэрээний хүүд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3,500,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.
Талууд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ байгуулан уг 25,000,000,000 төгрөгөөс 15,000,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн хадгаламж байршуулах 19-12/02-2/245 тоот гэрээгээр 92 хоногийн хугацаатай, 14 хувийн хүүтэй байх нөхцлөөр, 10,000,000,000 төгрөгийг 19-12/03-2/246 тоот Мөнгөн хадгаламж байршуулах гэрээгээр 82 хоногийн хугацаатай 14 хувийн хүүтэй байх нөхцөлөөр хадгалуулсан, гэрээнүүдийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 20, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусгавар болсон талаар талууд маргаагүй.
Талууд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шаардах эрх барьцаалах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Хан Хиллс хотхоны 521 дүгээр байрны 202, 203, 303, 304, 401, 402, 403, 404, 502, 504, 603, 604, 703, 803, 1203, 704, 804, 1302, 1303, 1004, 1204, 1301, 1402, 1304, 1401, 1403, 1404 тоот орон сууц өмчлөх эрхийг шаардах эрхийг барьцаалсан байна. Үндсэн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тохиолдолд шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангуулах учиртай. Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан харилцаа үүссэн гэж үзвэл барьцаалуулагч нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан аргаар худалдан борлуулах эрхээ хэрэгжүүлсэн эсэх тодорхойгүй байна.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 2.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг 27 үл хөдлөх эд хөрөнгө нь “Мөнх тулга арвижих” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж дүгнэхээр байна. Гэрээний 2.4-т зааснаар шаардах эрх үүсгэсэн гэрээний гүйцэтгэгч нь шаардах эрхийг хангасан тохиолдолд бий болох үр дүн нь барьцааны зүйл болох бөгөөд барьцаалуулагч нь үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрчилгээ гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгнө гэж талууд тохиролцсон байна.
Иймд уг 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэж буй нь алдаатай болжээ.
Учир нь “Мөнх тулга арвижих” ХХК нь уг 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “ЧХХК-д шилжүүлсэн эсэх, “ЧХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан бол “М” ХХК-тай барьцааны гэрээг байгуулсан эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой байх учиртай. Энэ үйл баримтыг тогтоосны дагуу барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол хүчинтэй эсэх, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан эсэх, барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон эсэх нь тодорхой болох юм.
Түүнчлэн хэрэгт баримтаар өгсөн “Хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх, зээл төлбөр барагдуулах гэрээ” гэх 5 гэрээг нэг талаас “ЧХХК, нөгөө талаас “Эм энд жи констракшн” ХХК байгуулсан байх бөгөөд дээр дурдсан 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг “Эм энд жи констракшн” ХХК нь “ЧХХК-ийн өмчлөлд бодитоор шилжүүлсэн эсэх, “Эм энд жи констракшн” ХХК болон “Мөнх тулга арвижих” ХХК-ийн аль нь уг 27 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх тодруулах замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болсон тул зээл, алданги болон барьцааны гэрээний талаархи хариуцагчийн гаргасан материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “ЧХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,150,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА