Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

 

 

 

 2024         05        22                                         2024/ДШМ/32

 

   Л.Дт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Шүүгдэгч: Л.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.М, Д.Б,

Нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М, Д.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Л.Дт холбогдох000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“М” овогт Лын Д, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач, Сэтгэл зүйч, Байгаль орчны хяналтын менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Хсумын Засаг дарга ажилтай, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Хсумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Алтан гадас одонт /регистрийн дугаар ............................../.

Л.Д нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар буюу Хөвсгөл аймгийн Хсумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 03 дугаар сарын 06-ны хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг буюу “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэснийг тус тус зөрчиж Хсуманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Хсумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж, өөрийн төрсөн дүү Л.Тын найз Л.Б, С.Бнарын “Т” ХХК-руу 16,566,312 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж давуу байдал бий болгосон, Улмаар С.Б, Л.Б нараар дамжуулан санхүүжилтийн хөрөнгөөс 10,666,550 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Тын Хаан банк дахь 000 дугаарын данс руу шилжүүлж, тус хөрөнгөөс 2,100,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан, дүү Л.Тт давуу байдал бий болгосон. Мөн Засаг даргын тамгын газарт хийгдсэн тавилга эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Агаар хийлгүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овогт Лын Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лын Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Даас 3,582,525 (гурван сая таван зуун наян хоёр мянга таван зуун хорин тав) төгрөгийг гаргуулж улсын төсөв (төрийн сан)-д оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн шинжээчийн төлбөр 2,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Даас гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгож, Эрүүгийн000дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн000дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хсумын Засаг даргын Тамгын газрын галч жижүүрүүдийн ажил хүлээлцсэн дэвтэр (дэвтрийн гадна талын хавтас хэсэг нь хатуу хуванцар материалтай, хэлхсэн нуруутай, нимгэн шоо хуудастай, ягаан өнгөтэй) 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М, Д.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт: “...Шүүгдэгч Л.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримт... зэргээр...Л.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүи болгох санал гаргасан нь үгүйсгэгдэж баина гэж шүүх дүгнэлээ...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх үүргээ хангалтгүй биелүүлсэнээс бидний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд хохирол бүхий шийдвэр гарчээ.

Миний үйлчлүүлэгч Л.Дыг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэх,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэх зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж буруутгадаг.

 1. Гэтэл хэргийн нөхцөл байдлын тухайд миний үйлчлүүлэгч Л.Д нь хууль бусаар хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл огт үгүй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэдгийг тайлбарлахдаа “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал...” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл  миний үйлчлүүлэгч дээр дурдсан шиг Хөвсгөл аймгийн Хсумын Засаг дарга гэх өөрийн эрхэлж буй албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан гэх үйл баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Харин ч сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрт олгогдсон чиг үүргийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж, Хсумын Засаг дарга Л.Дыг уг албан тушаалд томилогдохоос өмнө буюу ХӨАХХСДТГ/20200117 дугаартай Хсумын Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчдын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх 16.904.400 төгрөгийн орон нутгаас санхүүжилтийн эх үүсвэрээ авсан төсөвт өртөг бүхий /орон нутгийн давсан орлого тул эргэн татагдвал дахин олдохгүй байх эрсдэл үүссэн/ тендерийг... хялбаршуулсан журмаар зохион байгуулж, өөрийн байгууллагын эрх ашгийн төлөө Худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

2. Мөн Л.Дыг буруутгаж буй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй байхад тендер сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын Тамгын газрын албан хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж...санхүүжилтийг шилжүүлүүлсэн...” гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан ХӨАХХСДТГ/20200117 дугаартай Хсумын Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчдын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх 16,904,400 төгрөгийн орон нутгаас санхүүжилтийн эх үүсвэрээ авсан төсөвт өртөг бүхий тендерийн материалд хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Түүнчлэн тус шийтгэх тогтоолд “...өөрийн төрсөн дүү Л.Тын найз Л.Б, С.Бнарын Т ХХК-руу...санхүүжилтийг шилжүүлж, давуу байдал олгосон...” гэж тодруулсан байх боловч Л.Дын “дүүгийн найз нар” гэх хүмүүс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасанчилан түүний “хамаарал бүхий этгээд” биш юм.

3. Шийтгэх тогтоолд “...санхүүжилтийн хөрөнгөөс... өөрийн төрсөн дүү Л.Тын Хаан банк дахь данс руу шилжүүлж, тус хөрөнгөөс 2,100,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан, дүү Л.Тт давуу байдал олгосон...” гэсэн огт үндэслэлгүй, ойлгомжгүй юм.

Тодруулбал, Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Таас мөнгө зээлж аван хүү Д.Бгийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулсан байтал Л.Тын дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавилгүй, санхүүгийн эх үүсвэрийг үнэн зөвөөр тодорхойлоогүй байж шууд тулган хий хоосон зохиомол байдлыг зориудаар үүсгэж, санхүүжилтийн хөрөнгөөс хувийн хэрэгцээнд зарцуулж, бусдад давуу байдал олгосон мэтээр яллаж байгаа нь миний үйлчүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой байдлыг бий болгож байна.

4. Мөн Засаг даргын Тамгын газарт хийгдсэн тавилга, эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Агаар хийлгүүлж... бусдад давуу байдал бий болгосон гэж яллаж байх боловч гэрч Л.А мэдүүлэхдээ “...би хотоос ирсэн бэлэн бэлдэцийг М гэдэг залуугийн хамт угсарч өгсөн... би буруу зүйл хийсэн зүйл үгүй...” гэж, гэрч М.М мэдүүлэхдээ “...бүх хийх юмны бэлдэцүүд нь байсан... шууд угсарч тогтоосон...ямар ч цалин хөлс аваагүй...” зэргээр тус түс мэдүүлж байх тул тэдгээрийг тавилга хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд зөвхөн угсарч, тогтоох ажлыг хийсэн төдийгүй ямар нэгэн төлбөр, мөнгө аваагүй байх тул тэдгээрийг давуу байдал эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх шинжийг үгүйсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөөөд хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд миний үйлчлүүлэгч Л.Дыг тухайлсан зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалтай нотлох баримт бүрдээгүй байгааг анхааран үзэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсныг үндэс болгон, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Л.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: .......................................гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: .................................................................... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1...., 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М, Д.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг........................ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг.............................................

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                       Н.БАЯРХҮҮ