2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03286

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03286

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдлын дагалдан нормчноор, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 2 сургуульд орос хэлний багшаар, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ