Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/01452

 

2025       08          22                                            312/ШШ2025/01452

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** тоот хаягт байрлах, “******* банк” ХК /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:        

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

            Шүүх хуралдааны ийн бичгийн дарга О.сэлэнгэ

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч ******* овогтой ******* нь 2024 оны 11 сарын 06-нд ******* банкны Зэст төвөөс MN190034130701859701 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 119 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн дөрвөн сар ашиглалтанд байхгүй байна. Зээл авах үедээ *** тоотод оршин суудаг байсан. Тухайн хаягт хадам аав нь хүүхдүүдийг нь хараад тухайн хаягт амьдардаг ба *******ыг эхнэртэйгээ Солонгос явсан, холбоо барих утас байхгүй гэдэг тайлбарыг хэлж байсан. Ажлаасаа гарснаасаа хойш буюу 2025 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлөлт хийгдээгүй байгаа. Иймд зээлдэгч Бат-эрдэнэ овогтой *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: “******* банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024.11.06-ны өдрийн MN190034130701859701 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Харилцагчийн зээлийн дансны хуулга,  Б.*******ын ******* банк ХК-д хандаж гаргасан өргөдлийн хуулбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгч томилсон тухай 2025.06.09-ний өдрийн 29/457 дугаар болон 2025.01.07-ны өдрийн 01/67 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-14 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийг төлөөлж тус банкны салбар нь тус шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь Б.*******тай 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийг, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь, мөн Б.******* нь тухайн зээлийг авах үедээ оршин сууж байсан аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-5-72 тоотод оршин суухгүй, мөн эрхэлж байсан ажлаасаа гарсан, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ын регистрийн дугаар нь бөгөөд түүнийг хаана байж болохыг *** тоотод оршин суух хадам аав болон хүүхдүүдээс нь асууж сураглах боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ******* //-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: /-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА