| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04422/И |
| Дугаар | 191/ШШ2025/05126 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05126
| 2025 06 06 | 191/ШШ2025/05126 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч байрлах, ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* /рд:МЮ89072192/, ******* /рд:*******/ нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *******тай ЗГ4325102712 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус нэмэгдүүлэн авсан. Үндсэн зээлдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан тул хамтран зээлдэгч ******* 11,981,141.88 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 670 тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга нь тодорхойлсон байна. Иймд эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тухай захирлын тушаал, хүү тооцооллын хүснэгт, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, ийн иргэний үнэмлэхний мэдээлэл, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 670 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ******* ХК нь *******, нартай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ4325102712 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус нэмэгдүүлэн авсан.
2.2. Үндсэн зээлдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан тул хамтран зээлдэгч ******* 11,981,141.88 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 670 тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга нь тодорхойлсон байна. Иймд эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэнэ.
3. Нэхэмжлэгч ******* ХК нь холбогдуулан төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг түүний оршин суух хаягийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 670 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
5. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 191/ШЗ2025/21311 дугаар шүүгчийн захирамжаар ХУР төрийн мэдээлэл солилцооны системээс ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба уг лавлагаанд ийн хаягийг С тоот гэжээ.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХК, түүний төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА