Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00489

 

ян

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. 56 нас хүрч өндөр насны тэтгэвэрт малчнаар орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан бадйлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 974 дүгээр мал тооллогын мэдээллийн тухай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 13/619 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******* *******, гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *******ийн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дүгээр лавлагаа, нэгдэл тарсан тул ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай тушаал, түүний хавсралт, компаний үйл ажиллагаа зогссон тул ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, түүний хавсралт, 1990-1992 онуудад мал тоолуулсан талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 974 дүгээр мал тооллогын мэдээллийн тухай лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүн амын регистрийн картын 101 дүгээр бүртгэлд: “овог, нэр- *******, ажилладаг байгууллага- Сүхбаатарын зам нэгдэл, эрхэлдэг ажил- ямаачин, эрхэлж эхэлсэн он-1984 он, оршдог сум-Богд сум” гэж тэмдэглэжээ.

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт Хөх  овогт ******* 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТЗАЯА