Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00490

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хүсэлт гаргагч:   *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь миний бие 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Галуут суманд төрсөн, 53 нас өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын коммунизмын төлөө нэгдэлд саалчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03-07/2765, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03-02/2900, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 03-07/2773 дугаартай лавлагаанууд, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 13/620 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

түүний 1989, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 318 дугаар лавлагаа, хүн амын тооллогоор Галуут сумын хөдөөд бүртгүүлдэг байсан талаарх Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03-07/2765, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03-02/2900, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 03-07/2773 дугаартай лавлагаанууд, тус газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 317 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 041 дүгээр бүртгэлд: “*******, ажилладаг байгууллага-Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1982 он, оршдог сум-Галуут сум” гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч ******* 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

5. Иймд хүсэлт гаргагч ******* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Ганбат улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТЗАЯА