2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07561

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 09 са р12 өдөр

191/ШШ2025/07561

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогтой *******гийн *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, ******* овогтой *******ийн *******/РД: *******/-д холбогдох,

81,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 81,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 50,000,000/тавин сая/ төгрөгөөр эвлэрэх хүсэлтийг гаргасны дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 31,850,000 төгрөгөөс татгалзаж 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчийн үүрэг:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үлдэх 50,000,000/тавин сая/ төгрөгийг 2025.9.27-ны өдрөөс хойш сар бүрийн төлөлт хийж 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон...Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Л.*******д холбогдуулан 81,850,000/наян нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 50,000,000/тавин сая/ төгрөгөөр эвлэрэх хүсэлтийг гаргасны дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 31,850,000 төгрөгөөс татгалзаж 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчийн үүрэг:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үлдэх 50,000,000/тавин сая/ төгрөгийг 2025.9.27-ны өдрөөс хойш сар бүрийн төлөлт хийж 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон...Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Л.*******д холбогдуулан 81,850,000/наян нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч Ц.******* нь 31,850,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50,000,000/тавин сая/ төгрөгийг хариуцагч Л.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 4 сарын дотор нэхэмжлэгч Ц.*******д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,200 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 203,975 төгрөг, хариуцагч Л.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 203,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ