| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00507/И |
| Дугаар | 303/ШШ2025/00536 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1975 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Би 50 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаартай тушаалууд, Баянхонгор аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар, 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64, 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тушаалууд, нийгмийн даатгалын 285670 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэл архивын лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******ийн 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар лавлагаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаартай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Баянхонгор аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар, 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64, 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тушаалууд, 1997-2000 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь тэмдэглэсэн нийгмийн даатгалын 285670 дугаартай дэвтрийн хуулбар, 1997-2000 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэл архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Сартуул овогт Лхагважавын Ганцэцэгийн 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА