| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00384/И |
| Дугаар | 303/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 303/ШШ2025/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь 1970 нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Одоо 2025 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн АУДУ сургуулийг төгсөөд Баянхонгор аймгийн ЭХНХГ-т хувиарлагдаж, 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний дуустал Шаргалжуут рашаан сувилалд иллэгийн бага эмчээр, 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Эрдэнэцогт сумын харьяа Шаргалжуут багийн их эмчийн салбарт эх баригч бага эмчээр, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 онын дуустал Баацагаан сумын хүн эмнэлэгт дежурын сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 259 дугаар лавлагаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай тушаал, хөдөлмөрийн 372015 дугаартай дэвтрийн хуулбар, Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн холбогдох баримтууд, 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дурсамж, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
хүсэлт гаргагч ******* гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын хүн эмнэлэг болон Шаргалжуут рашаан сувилалд иллэгийн бага эмч, эх баригчаар, мөн 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын хүн эмнэлэгт сувилагч, эх баригчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын хүн эмнэлэг болон Шаргалжуут рашаан сувилалд иллэгийн бага эмч, эх баригчаар, мөн 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын хүн эмнэлэгт сувилагч, эх баригчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1992-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 259 дугаар лавлагаа, иллэгийн бага эмчээр ажилд томилох тухай Монголын үйлдвэрчний эвлэлийн Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай тушаал, эх баригч бага эмчээр шилжүүлэн томилох тухай Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай тушаал, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 372015 дугаартай дэвтрийн хуулбар, Шаргалжуут рашаан сувилалаас шагнуулсан талаарх 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дурсамж, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******гийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан БНМАУ-ын Хүн амын регистрийн картын 217 дугаар бүртгэлд: “овог, *******, ажилладаг байгууллага-Анагаах ухааны дунд сургууль, эрхэлдэг ажил-эх барих бага эмч 2 дугаар курс, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Алтай хот” гэж тэмдэглэжээ.
5. Хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн 372015 дугаартай дэвтрийг 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны дунд сургууль нээн сургуулийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэрэг нь зөрүүгүй, тухайн хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн сурч мэргэжил эзэмшсэн байдал болон ажиллаж байсан байсан байдлыг тэмдэглэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сар, өдөр, дугаар зэргийг бичиж, тухайн ажиллаж байсан газрын тамгыг дарж баталгаажуулсан байх тул хөдөлмөрийн 372015 дугаартай дэвтрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
6. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын хүн эмнэлэг болон Шаргалжуут рашаан сувилалд иллэгийн бага эмч, эх баригчаар, мөн 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын хүн эмнэлэгт сувилагч, эх баригчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын хүн эмнэлэг болон Шаргалжуут рашаан сувилалд иллэгийн бага эмч, эх баригчаар, мөн 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын хүн эмнэлэгт сувилагч, эх баригчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА