| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01104/И |
| Дугаар | 191/ШШ2025/02085 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/02085
| 2025 03 14 | 191/ШШ2025/02085 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..тоот хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.******* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр БЗГ/2022-65744 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,649,800 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зурагт, хөргөгч худалдан авах зориулалтаар зээлж авсан. Иргэн Б.******* нь манай компанитай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Т-БЗГ/2022-78985 барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,000 төгрөгийг сарын 2.78 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Haier H43K6UG, Samsung RB31FERNDS9/WT BMF, Samsung Galaxy A73 Light Green 128GB SM-A736BLGDSKZ загварын зурагт, хөргөгч, гар утсыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Б.******* нь БЗГ/2022-65744 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 28-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,216,582.75 төгрөг төлөх байснаас 496,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 3,720,582.75 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 695 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч Б.******* нь Т-БЗГ/2022-78985 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,380,576.97 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 749 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас хариуцагчийн зээл авах үед бүртгүүлсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, ..тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Б.*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох хэрэгт хариуцагч шинэ хаягаа өгсөн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******гийн оршин суугаа хаяг тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ